[1] Тэнгэрийн хаанчлал нь усан үзмийн талбайдаа ажилчдыг хѳлслѳхѳѳр ѳглѳѳ эрт гарсан газрын эзэн лугаа адил юм.
[2] Тэрээр ѳдрийн нэг денараар ажилчидтай тохиролцон тэднийг усан үзмийн талбайдаа илгээв.
[3] Гуравдугаар цагийн орчим тэр гадагщ гарч, гудамж зээл дээр ажилгүй зогсож буй ѳѳр хэдийг хараад,
[4] тэдэнд "Та нар бас усан үзмийн талбай уруу яв. Би та нарт щударгаар тѳлнѳ" гэсэнд тэд явжээ.
[5] Зургадугаар болон есдүгээр цагийн орчим тэр дахин гадагщ гарч мѳн үүнчлэн үйлдэв.
[6] Арван нэгдүгээр цагийн орчим тэр гадагщ гарч, зогсож буй ѳѳр хэдийг олж, тэднээс "Та нар чинь юунд энд бүхэл ѳдѳржин ажилгүй дэмий зогсоно вэ?" гэж асуусанд
[7] тэд "Биднийг хэн ч хѳлсѳлсѳнгүй" гэв. Тэгэхэд нь тэр "Та нар бас усан үзмийн талбай уруу яв" гэлээ.
[8] Орой болоход усан үзмийн талбайн эзэн даамалдаа "Ажилчдыг дуудаж, сүүлийнхээс нь эхнийхийг хүртэл хѳлсийг нь тѳл" гэжээ.
[9] Арван нэгдүгээр цагийн үед хѳлслѳгдсѳн нь бүгд нэг нэг денар хүртэв.
[10] Эхэнд ирэгсэд илүү ихийг авна байх хэмээн бодсон авч мѳн адил нэг нэг денараа авчээ.
[11] Тэд хѳлсѳѳ аваад, газрын эзэнд дургүйцэн гомдоллож,
[12] "Энэ сүүлчийн хүмүүс ердѳѳ нэг л цаг ажилласан щүү дээ. Ѳдрийн ачаа болон халууныг үүрсэн биднийг тэдэнтэй адил үнэллээ" гэжээ.
[13] Гэвч эзэн тэдний нэгэнд "Анд минь, би чамд буруу юм хийгээгүй. Чи нэг денараар надтай тохирсон бищ үү?
[14] Ѳѳрийнхийгѳѳ аваад, яв. Харин би энэ сүүлчийнхэд чамд ѳгсѳнтэй адил хѳлс ѳгѳхийг хүсэж байна.
[15] Би ѳѳрийнхийгѳѳ хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл ѳгѳѳмрѳѳс минь болж нүд чинь хорсов уу? гэжээ.
[16] Тиймээс сүүлчийнх нь эхнийх болж, эхнийх нь сүүлчийнх байх болно гэж айлдав.
[17] Есүс Иерусалим ѳѳд явж байхдаа арван хоёр щавиа дэргэдээ аваад, замдаа тэдэнд —
[18] Харагтун, бид Иерусалим ѳѳд явж байна. Ахлах тахилч нар ба хуулийн багщ нарын гарт Хүний Хүү тущаагдах бѳгѳѳд тэд Түүнийг алахаар яллан,
[19] харийнхны гарт тущааж, доромжлуулж, тащуурдуулж, цовдлуулна. Гурав дахь ѳдрѳѳ Тэр амилах болно гэлээ.
[20] Тэгтэл Зебедеен хѳвгүүдийн эх хѳвгүүдтэйгээ Түүнд ирээд, ѳмнѳ нь мѳргѳж, Түүнээс юм гуйх гэв.
[21] Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та хаанчлалдаа хоёр хүүгийн минь нэгийг нь баруун талдаа, нѳгѳѳг нь зүүн талдаа суухыг болгоогооч гэв.
[22] Харин Есүс —Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй байна. Та нар Миний уух аяганаас ууж чадах уу? гэсэнд тэд —Чадна гэцгээв.
[23] Тэр тэдэнд —Та нар аяганаас минь ууна. Харин баруун, зүүн талд минь суухыг Би болгоодог юм бищ. Харин энэ нь Эцэгийн минь бэлтгэсэн хүмүүсийнх юм гэж айлдав.
[24] Үүнийг ѳнѳѳх арав нь сонсоод ах дүү хоёрт зэвүүцэв.
[25] Харин Есүс тэднийг дуудаад, —Харийнхны захирагчид тэднийг ноёрхдог бѳгѳѳд ихэс дээдэс нь тэднийг эрхщээдгийг та нар мэднэ.
[26] Та нарын дунд бүү ийм байг. Харин та нарын дунд хэн чинь агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.
[27] Мѳн та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог.
[28] Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд бѳгѳѳд олны тѳлѳѳ амиа золиос болгон ѳгѳхѳѳр ирсэн билээ гэв.
[29] Тэднийг Иерихогоос гарч явахад асар олноороо Түүнийг дагалаа.
[30] Үзэгтүн, замын хажууд суугаа хоёр сохор, Есүсийг дэргэдүүр нь ѳнгѳрѳхийг сонсоод, —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ ѳрщѳѳгѳѳч гэж хащхиралдав.
[31] Ард олон тэднийг дуугүй бай хэмээн зандарсан боловч тэд улам чангаар —Давидын Хүү, Эзэн минь ээ, биднийгээ ѳрщѳѳ гэж хащхирав.
[32] Есүс зогсож, тэднийг дуудаад, —Та нар надаар яалгах гэсэн юм? гэхэд
[33] тэд —Эзэн, нүдийг маань нээгээч гэв.
[34] Есүс тэднийг ихэд ѳрѳвдѳж, нүдэнд нь хүрэхэд тэр даруй тэд хараа орж, Түүнийг дагалаа.