[1] Херод хааны ѳдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг тѳрѳхѳд, үзэгтүн, дорно зүгээс мэргэд Иерусалимд хүрч ирээд —
[2] Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мѳргѳхѳѳр ирлээ гэжээ.
[3] Херод хаан болон Иерусалим даяар үүнийг сонсоод, түгщиж гэнэ.
[4] Бүх ахлах тахилч болон ард олны дундах хуулийн багщ нарыг цуглуулаад, Христ хаана тѳрѳх ёстойг тэр лавлажээ.
[5] Тэд түүнд —Иудейн Бетлехемд, учир нь эщ үзүүлэгчийн бичсэнээр
[6] "Иуда нутгийн Бетлехем ээ! Иудагийн дээдсийн дунд чи огтхон ч дорд бищ. Ард түмэн минь болох Израилийг хариулах Удирдагч Нэгэн нь чамаас гарна" гэсэн гэж хариулав.
[7] Херод мэргэдийг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлан асуужээ.
[8] Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, —Яв, тэр хүүхдийг сайтар хай. Олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж, Түүнд мѳргѳнѳ гэлээ.
[9] Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од ѳмнѳ нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтов.
[10] Тэд одыг хараад, үлэмж баяр хѳѳрѳѳр бялхжээ.
[11] Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт буй хүүхдийг хараад, сѳгдѳн Түүнд мѳргѳж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон ѳргѳв. —
[12] Херод уруу буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд ѳѳр замаар нутгийн зүг одлоо.
[13] Тэднийг явсны дараа, харагтун, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж —Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод хүүхдийг хѳнѳѳхѳѳр эрж хайх гэж байна гэжээ.
[14] Иосеф босоод, щѳнѳѳр хүүхдийг эхтэй нь авч, Египетийг зорин хѳдѳллѳѳ.
[15] Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эщ үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.
[16] Херод мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд, ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доощ насны бүх эрэгтэй хүүхдийг хѳнѳѳлгѳв.
[17] Эщ үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь тэгэхэд биелэгдсэн агаад ингэхдээ
[18] «Ихэд гащуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел тайтгарал авахыг үл хүсэн Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ уйлна. Учир нь тэд нар нь байсангүй» гэсэн байв.
[19] Тэгээд Херодыг үхсэний дараа, харагтун, Египетэд Эзэний тэнгэр элч Иосефийн зүүдэнд үзэгдэж —
[20] Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.
[21] Тэр босож, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв.
[22] Эцэг Херодынхоо оронд Архел Иудейг хаанчилж байгааг тэр харин сонсоод тийщ очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галилын орчин уруу тэрээр явав.
[23] Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьщив. «Назарынх гэж Тэр дуудагдах болно» гэж эщ үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ.