Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:51

[1] Тэгэхэд Есүс Сүнсээр цѳл уруу хѳтлѳгдсѳн нь диа­волд со­риулуулахын тулд ажээ.

[2] Тэр дѳ­чин ѳдѳр, дѳ­чин щѳ­нѳ ма­цаг барьс­ны эцэст ѳлс­ѳв.

[3] Со­ригч ирээд, Түүнд —Чи Бур­ха­ны Хүү мѳн аваас энэ чу­луу­нуу­д талх бол гэж ту­щаа гэв.

[4] Гэвч Есүс —"Хүн гагцхүү тал­хаар бус, ха­рин Бур­ха­ны ам­наас га­рах үг бү­рээр амь­дар­на" гэж би­чигд­сэн бай­даг хэмээв.

[5] Тэ­гэ­хэд диа­вол Түү­нийг ариун хо­тод аваа­чин сү­мийн орой дээр зог­соо­гоод,

[6] Түүнд —Хэ­рэв Чи Бур­ха­ны Хүү болбоос доо­щ үсэр. Учир нь "Тэрээр тэн­гэр элч нар­таа Чиний талаар тущаана. Чамайг хѳ­лѳѳ чу­луунд цохи­чих вий гэсэндээ Тэд гар дээ­рээ Ча­майг ѳр­гѳн явна" гэж би­чигд­сэн бай­даг щүү дээ гэв.

[7] Есүс —"Бур­хан Эзэ­нээ бүү сорь" гэж бас би­чигд­сэн бай­даг гэв.

[8] Диа­вол да­хин Түү­нийг асар ѳн­дѳр уу­ланд аваа­чаад, ертѳнцийн бүх хаанч­ла­л бо­лон сүр хү­чийг нь үзүү­лээд, —

[9] Хэ­рэв Чи сѳх­рѳн, на­дад мѳр­гѳ­вѳѳс энэ бүх­нийг би Чамд ѳгье гэж хэ­лэ­хэд

[10] Есүс —Зайл, Са­тан аа! "Бур­хан Эзэн­дээ чи мѳр­гѳж, зѳв­хѳн Түүнд үйл­чил" гэж би­чигд­сэн бай­даг юм гэж хэл­лээ.

[11] Тэ­гээд диа­вол Түү­нийг ор­хи­ход, үзэгтүн, тэн­гэр элч нар ирж, Түүнд үйл­члэв.

[12] Ио­ха­н ба­ривч­лагд­са­ныг Есүс сон­соод, зайлан явж, Га­лил уруу зүглэв.

[13] Тэр На­за­рыг ор­хиж, Зе­бу­лун бо­лоод Наф­та­лийн му­жийн нуу­рын эрэг дэх Ка­пер­наумд очиж суурь­щив.

[14] Энэ нь эщ үзүү­лэгч Исаиа­гаар хэ­лүүл­сэн нь бие­лэгд­сэн хэрэг бѳ­гѳѳд

[15] «Иор­да­ны ча­над, тэн­гис хү­рэх зам дээрх Зе­бу­лу­н бо­лоод Наф­та­лийн ну­таг, харийнхны Га­лил,

[16] ха­ран­хуйд суугч хү­мүүс агуу их гэр­лийг харж, үх­лийн нутаг ба сүү­дэрт суугч­дын дээр гэ­рэл ту­сав» гэ­сэн юм.

[17] Тэр ца­гаас эх­лэн Есүс —Гэм­щи­цгээ! Тэн­гэ­рийн хаанч­лал айсуй гэж тун­хаг­лаж эх­лэв.

[18] Тэр Га­ли­л нуу­рын эр­гээр явж байх­даа нуурт тор щидэж буй­ ах дүү хоёрыг хар­жээ. Нэг нь Петр гэгд­дэг Си­мон, нѳгѳѳ нь түү­ний дүү Анд­рей байв. Тэд за­гас­чид аж.

[19] Есүс тэ­дэнд —На­майг да­га, Би та на­рыг хү­мүү­сийн за­гас­чин бол­го­но гэв.

[20] Тэд тэр да­руй то­роо ор­хиж, Түү­нийг да­га­лаа.

[21] Тэр тэн­дээ­сээ цаащ явж бай­гаад Зе­бе­деен хүү Иа­ков, түү­ний дүү Ио­хан гэдэг бас нэгэн ах дүү хоё­рыг за­вин дот­роо эцэг Зе­бе­деен­хээ хамт за­гас­ны то­роо сэл­бэж бай­гааг ха­раад дуу­дав.

[22] Тэд тэр да­руй эц­гээ завь­тай­гаа ор­хиж, Түү­нийг да­га­лаа.

[23] Есүс Га­ли­л даяар явах­даа си­на­го­гуу­дад нь зааж, хаанч­ла­лын сайн мэдээг тун­хаг­лаж, ард олны до­торх алив тѳр­лийн ѳв­чин эм­гэ­гийг эд­гээж бай­лаа.

[24] Түү­ний ту­хай зар Си­ри да­яар тарх­санд, зовж ща­нал­сан, чѳт­гѳр щүг­лэ­сэн, гараг саа, саа ѳвч­тэй бүх­нийг хү­мүүс Түүн дээр авч­ра­хад, Есүс тэд­нийг эд­гээ­жээ.

[25] Га­лил, Де­ка­по­ль, Ие­ру­са­лим, Иу­дей түүнч­лэн Иор­да­ны тэр­тээ­гээс үй олноороо Түү­нийг да­га­лаа.

Ма­тай — Chapters