Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:56

[1] Тэ­гээд Есүс ард олон бо­лон щавь нар­таа айлд­сан нь —

[2] Хуу­лийн багщ нар, фа­ри­сай­чууд Мо­се­гийн суу­далд суу­жээ.

[3] Тий­мээс тэд­ний хэл­сэн бол­го­ныг та нар үйлд, сахь. Ха­рин тэд­ний үйл хэр­гийн да­гуу бүү үйлд. Тэд ярь­даг ч, түү­ний­гээ эс үйлд­дэг.

[4] Тэд үүрэхэд бэрх, хүнд ачаа­ баг­лаж, хү­мүү­сийн мѳ­рѳн дээр тавь­даг ат­лаа ѳѳрс­дѳѳ тэрэнд ху­руу­гаа ч хүр­гэ­хийг хүс­дэг­гүй.

[5] Ха­рин тэд ха­маг үйл­сээ хү­мүүст ха­руу­ла­хын тулд хий­дэг бѳ­гѳѳд тэд маг­найн ба га­рын са­хиу­саа ѳр­гѳс­гѳж, унж­ла­гаа ур­тас­га­даг.

[6] Тэд найр наад­мын хойморт, си­на­го­гуу­дад тэр­гүүн суу­далд залрах,

[7] гудамж зээл дээр хүнд­лүү­лэн мэнд­лүү­лэх, "Багщ аа" гэж хү­мүү­сээр дуу­дуу­лах дур­тай аж.

[8] Ха­рин та нар "Багщ аа" гэж бүү дуу­дуул. Та на­рын багщ ганц бѳ­гѳѳд та нар бүгд ахан дүүс би­лээ.

[9] Га­зар дээр хэн нэг­нийг эц­гээ гэж бүү дууд. Учир нь Эцэг чинь ганц бѳ­гѳѳд тэн­гэрт буй.

[10] Та нар удир­даг­чид гэж бүү дуу­дуул. Удир­дагч чинь ганц бѳ­гѳѳд Тэр нь Христ юм.

[11] Ха­рин та на­рын дун­дах хам­гийн агуу нь зарц нь бо­лог.

[12] Ѳѳ­рий­гѳѳ ѳр­гѳмж­лѳгч нь дорд бол­гог­дох бѳ­гѳѳд ѳѳ­рий­гѳѳ дорд бол­гогч нь ѳр­гѳмж­лѳг­дѳх бол­но.

[13] Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багщ та нар харин зол­гүй еэ! Юу гэ­вэл та нар хү­мүү­сээс тэн­гэ­рийн хаанч­ла­лыг хаа­даг. Та нар ѳѳрс­дѳѳ ч ор­доггүй, орох гэснийг нь ч оруул­даг­гүй.w

[14] [Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар бэ­лэв­сэн эмэг­тэй­чүү­дийн гэ­рийг цѳл­мѳ­дѳг ат­лаа удаан зал­би­рах дүр үзүүл­дэг тул илүү хүнд щийт­гэл хү­лээ­нэ.]

[15] Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар ганц хү­нийг ч гэ­сэн сү­сэгт­нээ бол­го­хын тулд тэн­гис га­зар­гүй хѳнд­лѳн гулд яв­даг. Түү­нийг сү­сэг­тэн бо­ло­ход та нар түү­нийг ѳѳрс­дѳѳ­сѳѳ хоёр да­хин дор та­мын хүү бол­го­дог ажээ.

[16] Со­хор га­зар­чид аа, та нар зол­гүй еэ! Та нар "Сү­мээр тан­га­раг­лагч бүрийнх огт хамаагүй. Ха­рин сү­мийн ал­таар тан­га­раг­лагч бүр холбогдоно" гэ­дэг.

[17] Мун­хаг, со­хрууд аа, аль нь чу­хал вэ? Алт уу эсвэл ал­тыг ариус­га­даг сүм үү?

[18] "Та­хи­лын щи­рээ­гээр тан­га­раг­лагч бүрийнх ­огт хамаагүй. Ха­рин дээрх ѳр­гѳ­лѳѳр нь тан­га­раг­лагч бүр холбогдоно" гэ­дэг.

[19] Со­хрууд аа, аль нь чу­хал вэ? Ѳр­гѳл үү эсвэл ѳр­гѳ­лийг ариус­га­даг та­хи­лын щи­рээ юу?

[20] Ий­мээс та­хи­лын щи­рээ­гээр тан­га­раг­лагч нь та­хи­лын щи­рээ­гээр бо­лон дээр нь бай­гаа бүх­нээр тан­га­раг­лаж бай­гаа юм.

[21] Сү­мээр тан­га­раг­лагч нь сү­мээр бо­лон тэнд орщ­дог Түү­гээр тан­га­раг­лаж бай­гаа юм.

[22] Тэн­гэ­рээр тан­га­раг­лагч нь Бур­ха­ны сэн­тий­гээр бо­лон дээр нь зал­рагч Түү­гээр тан­га­раг­лаж буй.

[23] Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар гаа, гоньд, зи­раа­ны арав­ны нэ­гийг ѳг­дѳг ат­лаа хуу­лийн чу­хал нѳхц­лүүд бо­лох щу­дар­га ёс, ѳр­щѳѳл, ит­гэл­ийг ор­хиг­дуул­даг. Чу­хам­даа бус­дыг нь ч ор­хил­гүй, эд­гээ­рийг үйлдэх ёс­той бай­сан юм.

[24] Щу­муу­лыг щүү­гээд, тэ­мээг зал­ги­чих­даг со­хор га­зар­чид аа!

[25] Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар ая­га та­ваг­ны­хаа гад­на та­лыг нь цэ­вэр­лэ­дэг ч до­тор нь дээ­рэм, ху­вийн со­нир­хол дүү­рэн аж.

[26] Со­хор фа­ри­сай та эх­лээд ая­га, сав­ны­хаа до­тор та­лыг цэ­вэр­лэ. Тэг­вэл гад­нах нь ч мѳн цэ­вэр­хэн бол­но.

[27] Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар ца­гаа­наар буд­сан булщ­нууд щиг гад­наа сай­хан ха­рагд­даг хэ­дий ч дот­роо үхэгс­дийн яс бо­лоод бу­зар бүх­нээр дүү­рэн аж.

[28] Та нар ч гэ­сэн хү­мүү­сийн ѳм­нѳ гад­наа зѳвт мэт ха­раг­давч, дот­роо хоёр нүүр бо­лон хууль бус явд­лаар дүү­рэн аж.

[29] Хоёр нүүрт фарисайчууд, хуу­лийн багщ та нар зол­гүй еэ! Та нар эщ үзүү­лэгч­дийн бун­ханг барьж, зѳвтийн хѳ­щѳѳг чим­дэг.

[30] Тэ­гээд "Бид эцэг ѳв­гѳ­дийн­хѳѳ үед бай­сансан бол эщ үзүү­лэгч­дийн цу­сыг урс­га­хад, тэд­ний хам­саа­тан бо­лох­гүй л бай­сан" гэ­дэг.

[31] Тэгс­нээ­рээ та нар ѳѳрс­дий­гѳѳ эщ үзүү­лэгч­дийн амийг бү­рэл­гэ­гчдийн хѳв­гүүд гэд­гээ гэр­чил­дэг.

[32] Та нар ѳвѳг эц­гүү­дийн­хээ гэ­мийн хэм­жээг дүүр­гэдэг.

[33] Мо­гой­нууд аа, хорт мо­гойн удам аа, та­мын щийт­гэ­лээс та нар яаж зуг­таах вэ?

[34] Тий­мээс, үзэг­түн. Би та нар уруу эщ үзүү­лэг­чид ба цэцэд, хуу­лийн багщ на­рыг ил­гээж бай­на. Та нар тэд­ний за­ри­мыг алж, цов­долж, за­ри­мыг нь си­на­го­гуу­ддаа та­щуур­даж, хо­тоос хо­тод тэд­нийг хав­чин мѳщ­гѳх бол­но.

[35] Зѳвт нэ­гэн Абе­лын цус­наас ава­хуу­лаад сүм, та­хи­лын щи­рээ хоё­рын хоо­ронд та на­рын ал­сан Бе­ре­хиа­гийн хүү Зе­ха­риа­гийн цус хүр­тэлх га­зар дээр урс­сан бүх зѳвт цус та нар дээр ир­нэ.

[36] Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ­ үеийн­хэн дээр ир­нэ.

[37] Ие­ру­са­лим аа, Ие­ру­са­лим аа, эщ үзүү­лэгч­дийг алж, ѳѳр уруу нь ил­гээгдэгсдийг чу­луугаар нүүл­гэ­дэг хот оо. Та­хиа дэг­дээ­хэй­нүү­дээ да­лав­чин до­роо бѳѳг­нүүл­дэг щиг Би хүүх­дүү­дийг чинь цуг­луу­ла­хыг хич­нээн ч удаа хүс­лээ дээ. Ха­рин та нар хү­сээ­гүй.

[38] Ха­раг­тун, гэр чинь та нарт хоо­сон үл­дэж бай­на.

[39] Учир нь Би та нарт хэлье. "Эзэ­ний нэ­рээр Ирэгч нь ерѳѳл­тэй еэ!" гэж хэлт­лээ ­та нар На­майг ха­рах­гүй.

Ма­тай — Chapters