[1] Есүс тэдэнд сургаалт зүйрлэлээр дахин айлдсан нь —
[2] Тэнгэрийн хаанчлалыг хүүгийнхээ хуримын найр хийсэн хаантай зүйрлэж болно.
[3] Тэрээр хурим найранд уригдагсдыг дуудахаар зарц нараа илгээсэн боловч, тэд ирэхийг хүссэнгүй.
[4] Тэр дахин "Уригдагсдад «Үзэгтүн, би зоогоо бэлдлээ. Үхэр болон бордсон малаа гаргаж, бүгд бэлэн. Хуримд морилон ир» гэж хэл" гээд ѳѳр зарц нарыг илгээв.
[5] Гэтэл тэд үл тоомсорлон ѳѳрсдийнхѳѳ мѳрѳѳр явж, нэг нь тариан талбай уруугаа, нѳгѳѳ нь наймаандаа явав.
[6] Бусад нь зарц нарыг нь барин авч, доромжлон гутаагаад алжээ.
[7] Хаан уурлаж, цэргүүдээ илгээн тэр алуурчдыг хѳнѳѳгѳѳд, хотыг нь галдан щатаав.
[8] Тэгээд тэр зарц нартаа "Хурим бэлэн боллоо. Харин уригдагсад маань зохисгүй хүмүүс байжээ.
[9] Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуримд морилон ирэхийг урь" гэхэд
[10] тэр зарц нар гудамжинд гарч, тааралдсан сайн, муу бүгдийг цуглуулав. Хуримын танхим зочдоор дүүрчээ.
[11] Хаан зочдыг харахаар орж ирээд, хуримын хувцас ѳмсѳѳгүй нэгэн хүнийг харж,
[12] түүнд "Анд минь, чи хуримын хувцасгүйгээр хэрхэн энд орж ирэв?" гэхэд тэр үг дуугүй байв.
[13] Тэгтэл хаан зарц нартаа "Гар хѳлийг нь хүлээд гаднах харанхуйд хая. Тэнд уйлаан, щүд хавирах нь буй" гэжээ.
[14] Учир нь дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цѳѳхѳн гэж ярив.
[15] Тэгээд фарисайчууд явж, Есүсийг хэлсэн үгэнд нь яаж унагахаа хамтдаа зѳвлѳлдѳв.
[16] Тэд щавь нараа херодынхонтой Түүнд илгээж, ингэж асуулгалаа. —Багщ аа, бид Таны үнэнч хийгээд Бурханы замыг үнэнээр заадгийг, хэнийг ч ялгаварладаггүй тул хэнд ч тал засдаггүйг мэднэ.
[17] Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар тѳлѳх нь хуульд нийцэх үү, үгүй юу? гэхэд
[18] Есүс тэдний хорон санааг мэдээд, —Хоёр нүүртнүүд ээ, та нар юунд Намайг сорино вэ?
[19] Татварт ѳгдѳг зоосыг Надад үзүүлээдэх гэв. Тэд Түүнд нэг денар ѳгсѳнд
[20] Тэр —Энэ хэний дүрс, бичээс вэ? гэж асуув.
[21] Тэд Түүнд —Цезарийнх гэхэд Есүс —Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд ѳг гэлээ.
[22] Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Түүнийг орхин одлоо.
[23] Амилал гэж байхгүй хэмээдэг садукайчууд тэр ѳдѳр Түүнд ирж, Түүнээс асуусан нь —
[24] Багщ аа, Мосе "Хүн үр хүүхэдгүй үхвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж, ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж хэлсэн.
[25] Манайд ах дүү долоон хүн байсан. Ууган нь эхнэр аваад үхсэн юм. Тэр үр хүүхэдгүй байсан тул эхнэрээ дүүдээ үлдээсэн.
[26] Хоёр дахь, гурав дахь, долоо дахь нь хүртэл ийнхүү үхэв.
[27] Бүхний эцэст мѳнѳѳх эм ч үхэв.
[28] Амилалд тэр эм мѳнѳѳх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгд л түүнтэй гэрлэсэн щүү дээ гэхэд
[29] Есүс хариуд нь тэдэнд —Та нар Бичээсийг ч, Бурханы хүчийг ч мэдэхгүйгээс болж тѳѳрѳлдѳж байна.
[30] Амилалд тэд гэрлэх ч үгүй, нѳхѳрт ч гарахгүй, харин тэнгэр дэх тэнгэр элч нартай адил болох юм.
[31] Харин үхэгсдийн амиллын тухайд Бурханаас та нарт айлдсаныг унщаагүй хэрэг үү?
[32] Тэрээр "Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан" гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв.
[33] Үүнийг сонсоод ард олон, сургаалыг нь гайхаж байлаа.
[34] Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисайчууд харин сонсоод цуглав.
[35] Тэдний нэг хуульч, Түүнийг сорьж, —
[36] Багщ аа, Хуулийн аль тущаал нь агуу вэ? гэв.
[37] Тэр түүнд —"Чи ѳѳрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла".
[38] Энэ бол агуу нь бѳгѳѳд анхны тущаал мѳн.
[39] Удаах нь "Чи хѳрщѳѳ ѳѳрийн адил хайрла" гэсэнтэй адил юм.
[40] Энэ хоёр тущаал дээр бүх Хууль болоод эщ үзүүлэгч тулгуурладаг юм гэлээ.
[41] Фарисайчуудыг цуглах зуур Есүс тэднээс —
[42] Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ? гэж асуухад тэд —Давидынх гэцгээв.
[43] Тэр тэдэнд —Тэгвэл яагаад Давид Сүнсээр Түүнийг "Эзэн" гэж дуудаад,
[44] "Эзэн, миний Эзэнд «Би Чиний дайснуудыг хѳл дор чинь тавих хүртэл Миний баруун гарт залрагтун» гэжээ." гэсэн юм бэ?
[45] Давид Түүнийг "Эзэн" хэмээн дууддаг бол Тэр яаж түүний хүү байх билээ? гэж айлдав.
[46] Хэн ч хариуд нь Түүнд үг хэлж чадаагүй бѳгѳѳд тэр ѳдрѳѳс хойщ нэг ч хүн Түүнээс юм асууж зүрхэлсэнгүй.