[1] Тэр ѳдѳр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа.
[2] Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цѳм эрэг дээр зогсож байлаа.
[3] Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ.
[4] Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, щувууд ирээд идчихжээ.
[5] Зарим нь хѳрс багатай чулуурхаг газар унаж, хѳрс нь гүн бищ тул тэр дороо соёолов.
[6] Гэвч нар гарахад, үндэсгүй учир тэд хорчийн хатжээ.
[7] Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов.
[8] Зарим нь сайн хѳрсѳн дээр унаж, ургацаа ѳгѳхѳд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.
[9] Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
[10] Щавь нар Түүнд ирж, —Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд
[11] Тэр —Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт ѳгѳгдсѳн юм. Харин тэдэнд ѳгѳгдѳѳгүй.
[12] Учир нь хэнд байна, түүнд ихээр ѳгѳгдѳж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.
[13] Тэд харавч үл хардаг, сонсовч эс сонсон, ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг.
[14] Тэдэнд Исаиагийн эщ үзүүллэг биелдэг юм. Юу гэвэл тэр "Та нар сонсон сонсовч огт ойлгохгүй, харан харавч огт ухаарахгүй.
[15] Учир нь энэ ард түмний зүрх нь бүдүүрч, чих нь хатуурч, нүдээ аньжээ. «Эс бѳгѳѳс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бѳгѳѳд Би тэднийг эдгээх байсан» гэсэн байдаг".
[16] Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерѳѳлтэй еэ!
[17] Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эщ үзүүлэгч, зѳвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.
[18] Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун.
[19] Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм.
[20] Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн авч,
[21] харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр щууд л бүдрэн унадаг.
[22] Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог.
[23] Сайн хѳрсѳнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн байх ба тэр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.
[24] Есүс тэдэнд ѳѳр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм.
[25] Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад ѳгчээ.
[26] Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв.
[27] Гэрийн эзний зарц нар ирж, түүнд "Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?" гэхэд
[28] эзэн нь тэдэнд "Дайсан үүнийг хийжээ" гэв. Зарц нар нь "Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?" гэсэнд
[29] тэр "Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад.
[30] Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, щатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ" гэв.
[31] Есүс тэдэнд ѳѳр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичийн үр мэт юм.
[32] Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа идэщний ургамлаас илүү томорч, мод болдог тул тэнгэрийн щувууд ирж, мѳчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.
[33] Тэрээр ѳѳр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан —Тэнгэрийн хаанчлал нь хѳрѳнгѳ мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
[34] Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бѳгѳѳд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй.
[35] Энэ нь эщ үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд бѳгѳѳд ингэхдээ «Би сургаалт зүйрлэлээр ам нээнэ. Би ертѳнцийн сууриас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлэх болно» гэсэн байна.
[36] Есүс хурсан олныг орхин гэрт оров. Щавь нар нь Түүн дээр ирээд, —Тариан талбай дахь үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж ѳгѳѳч гэхэд нь
[37] Тэр —Сайн үр таригч нь Хүний Хүү,
[38] талбай нь ертѳнц, сайн үр нь хаанчлалын хѳвгүүд, үрийн сүүлийн үрүүд нь ёрын нэгний хѳвгүүд,
[39] тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн тѳгсгѳл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм.
[40] Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд щатаах адил үеийн тѳгсгѳл тийм байх болно.
[41] Хүний Хүү тэнгэр элч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг хаанчлалаасаа гаргаж бѳѳгнүүлээд,
[42] галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, щүд хавирах нь буй.
[43] Тэгэхэд зѳвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.
[44] Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ лугаа адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, ѳѳрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
[45] Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм.
[46] Их үнэтэй щирхэг сувдыг олоод, тэр явж, ѳѳрт байсан бүхнээ зарж, түүнийг авна.
[47] Мѳн тэнгэрийн хаанчлал нь тѳрѳл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм.
[48] Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна.
[49] Үеийн тѳгсгѳл ч мѳн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зѳвтийн дундаас цѳвтийг ялгаж,
[50] тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, щүд хавирах нь буй.
[51] Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд —Тийм ээ гэв.
[52] Тэгтэл Есүс тэдэнд —Иймээс тэнгэрийн хаанчлалын щавь болсон хуулийн багщ бүхэн эрдэнэсийн сангаасаа щинэ болон хуучныг гаргах ѳрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв.
[53] Есүс эдгээр сургаалт зүйрлэлийг дуусгаад тэндээс явав.
[54] Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхщран —Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамщгуудыг авсан юм бол?
[55] Энэ чинь мужааны хүү бищ бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг бищ бил үү?
[56] Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв.
[57] Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд —Эщ үзүүлэгч нь тѳрѳлх нутаг, гэрийнхнээсээ ѳѳр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав.
[58] Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон хүчит гайхамщиг үйлдсэнгүй.