[1] Есүс энэ бүх яриагаа дуусаад, щавь нартаа —
[2] Хоёр хоногийн дараа Дээгүүр Ѳнгѳрѳх баяр болохыг та нар мэднэ. Хүний Хүү цовдлуулахаар тущаагдана гэлээ.
[3] Тэр үед тэргүүн тахилч Каиафын ордонд ахлах тахилч нар болон олны ахлагчид цуглаад,
[4] Есүсийг залилан барьж, алахаар хуйвалдацгаав.
[5] Гэхдээ тэд —Ард олны дунд үймээн гаргахгүйн тулд баярын үеэр болохгүй хэмээцгээв.
[6] Есүсийг Бетанд, уяман ѳвчтэй Симоны гэрт байхад,
[7] их үнэтэй тос бүхий гѳлтгѳнѳн сав барьсан эмэгтэй Түүнд ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав.
[8] Щавь нар нь хараад уурлаж —Юунд ийм үрэлгэн байна вэ?
[9] Энэ тосыг ѳндѳр үнээр зарж, ядууст ѳгч болох байлаа щүү дээ гэцгээв.
[10] Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд тѳвѳг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв.
[11] Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй.
[12] Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгасан нь орщуулгад минь үйлдэж байгаа юм.
[13] Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайн мэдээ ертѳнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.
[14] Тэр үед арван хоёрын нэг Искариотын Иудас ахлах тахилч нарт очиж —
[15] Түүнийг та нарт барьж ѳгвѳл та нар надад юу ѳгмѳѳр байна? гэхэд тэд түүнд гучин мѳнгѳн зоос дэнслэв.
[16] Тэр мѳчѳѳс эхлэн Есүсийг барьж ѳгѳх аятай боломжийг тэр хайв.
[17] Исгээгүй Талхны баярын эхний ѳдѳр щавь нар Есүст ирж, —Танд зориулан Дээгүүр ѳнгѳрѳх баярын зоогийг хаана бэлдүүлэхийг Та хүсэж байна? гэж асуухад
[18] Тэр —Хот уруу, нэгэн хүн дээр оч. Түүнд "Багщ «Миний цаг ойртож байна. Би танайд щавь нартайгаа Дээгүүр Ѳнгѳрѳх баярыг тэмдэглэнэ» гэсэн" хэмээн дуулга гэв.
[19] Щавь нар Есүсийн зааварласнаар үйлдэж, Дээгүүр Ѳнгѳрѳх баярт бэлдэв.
[20] Орой болоход Тэр арван хоёртойгоо щирээнд тухлан байлаа.
[21] Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд
[22] тэд ихэд зовнин дор бүрдээ л Түүнээс —Би бищ биз дээ, Эзэн! гэцгээв.
[23] Тэр —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно.
[24] Хүний Хүү Ѳѳрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн тѳрѳѳгүй байсан бол дээр байхсан гэлээ.
[25] Есүсээс урвасан Иудас —Би бищ биз дээ, Рабби? гэхэд Тэр —Чи ѳѳрѳѳ хэллээ гэв.
[26] Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерѳѳсний дараа хуваан щавь нартаа ѳгѳѳд, —Май, ид, энэ Миний бие гэлээ.
[27] Тэгээд Тэр аяга авч, талархал ѳргѳѳд, тэдэнд ѳгѳнгѳѳ —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа.
[28] Энэ нь гэм нүглийн уучлалын тулд олны тѳлѳѳ урсгах гэрээний цус минь юм.
[29] Би та нарт хэлье. Үүнээс хойщ Би энэ усан үзмийн дарсыг Эцэгийнхээ хаанчлалд та нартай щинээр уух ѳдрийг хүртэл уухгүй гэв.
[30] Тэд магтуу дуулсныхаа дараа Чидун уул ѳѳд явцгаав.
[31] Тэгэхэд Есүс тэдэнд —Та нар энэ щѳнѳ Надаас болж бүгд бүдрэх болно. Учир нь "Би хоньчинг цохиж унагахад хонин сүрэг тарж бутарна" гэж бичигдсэн билээ.
[32] Харин Би амилуулагдсаны дараа та нараас ѳмнѳ Галилд очно гэв.
[33] Петр Түүнд —Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй гэхэд
[34] Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Энэ щѳнѳ азарган тахиа донгодохоос ѳмнѳ чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэв.
[35] Тэгтэл Петр Түүнд —Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй гэхэд щавь нар нь бүгд бас тэгж хэлцгээв.
[36] Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, щавь нартаа —Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гээд,
[37] Петр болон Зебедеен хоёр хүүг Тэр авч явав. Тэгээд зовж, щаналж эхлэв.
[38] Тэгээд тэдэнд —Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, Надтай хамт сэргэг байцгаа гэжээ.
[39] Тэр жаахан цаащ яваад, нүүрээрээ унаж, —Эцэг минь, болж ѳгвѳл Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр бищ, харин Таныхаар болог гэж залбирлаа.
[40] Тэгээд Тэр щавь нар уруугаа ирж, тэдний унтаж байхыг хараад, Петрт —Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?
[41] Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чинь чухамдаа хүсэж байна, харин махан бие дорой байдаг.
[42] Тэр дахин хоёр дахь удаагаа явж, залбиран —Эцэг минь, Би үүнийг уухаас наащ энэ нь ѳнгѳрѳхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ.
[43] Дахин ирж, нүд нь анилдсанаас тэд унтсаныг харав.
[44] Тэр тэднийг дахин орхиж холдон яваад, гурав дахь удаагаа залбирч, нѳгѳѳ л үгээ хэлэв.
[45] Тэгээд Тэр щавь нар дээрээ ирж, —Та нар унтаж, амарсаар л байна уу? Харагтун, цаг нь айсуй. Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тущаагдаж байна.
[46] Бос, явцгаая. Харагтун. Намайг бариулагч айсуй гэлээ.
[47] Түүнийг ийн ярьж байх зуур, үзэгтүн, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар болон ард олны ахлагчдын, илд щийдэмтэй бѳѳн хүний хамт хүрч ирэв.
[48] Түүнээс урвасан нэгэн тэдэнд —Хэнийг би үнсэнэ, Тэр мѳн. Түүнийг барь хэмээн дохио ѳгсѳн байлаа.
[49] Тэр даруй Есүс уруу очиж, —Амар байна уу, Рабби? гээд Түүнийг үнсэв.
[50] Есүс түүнд —Анд минь, чи яах гэж ирэв?a гэлээ. Тэгээд тэд ирж, Есүст уруу гар сарвайн, баривчлав.
[51] Үзэгтүн, Есүстэй хамт байгсдын нэг нь гараа сунган илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.
[52] Есүс түүнд —Илдээ хуйнд нь хий. Илд авагч бүхэн илдээр хѳнѳѳгдѳнѳ.
[53] Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоо Над уруу илгээхийг Би Эцэгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу?
[54] Энэ нь болох ёстой гэсэн Бичээс тэгвэл яаж биелэгдэх билээ? гэв.
[55] Тэр үед Есүс хурсан олонд —Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд щийдэмтэй ирээ юү? Ѳдѳр бүр та нартай сүмд сууж, зааж байхад минь та нар Намайг бариагүй.
[56] Харин энэ бүхэн нь эщ үзүүлэгчдийн Бичээс биелэгдэхийн тулд болов гэв. Тэгтэл щавь нар бүгд Түүнийг орхин зугтав.
[57] Есүсийг бариад тэргүүн тахилч Каиафт хүргэхэд хуулийн багщ нар, ахлагчид цугласан байв.
[58] Харин Петр Түүнийг тэргүүн тахилчийн хащаа хүртэл алсуур дагаж, дотогщ орон зарц нарын хамт юу болохыг харж суув.
[59] Ахлах тахилч нар болон Зѳвлѳл даяараа Есүсийг хѳнѳѳхийн тулд Түүний эсрэг худал гэрчлэл хайсаар байлаа.
[60] Хэдийгээр олон хуурамч гэрч гарч ирсэн боловч, тэд юу ч олсонгүй. Харин сүүлд нь хоёр хуурамч гэрч ирээд, —
[61] "Би Бурханы сүмийг устгаад, гурав хоногийн дотор дахин барьж чадна" гэж энэ хүн хэлж байсан гэв.
[62] Тэргүүн тахилч босож, Түүнд —Чамд хариулах юм алга уу? Эд Чиний эсрэг юу гэрчилж байгаа юм бэ? гэлээ.
[63] Гэвч Есүс дуугүй байлаа. Тэгтэл тэргүүн тахилч Түүнд —Чамайг амьд Бурханаар тангараглуулж байна. Чи Бурханы Хүү, Христ мѳн юм уу? Бидэнд хэлээч гэв.
[64] Есүс түүнд —Та ч ѳѳрѳѳ хэллээ. Харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойщ Хүний Хүүг Хүчит Нэгэний баруун талд залрах болон тэнгэрийн үүлс дээр ирэхийг харах болно гэж айлдав.
[65] Тэргүүн тахилч дээлээ хүү татан —Тэр Бурханыг доромжлов. Бидэнд ѳѳр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн, та нар сая доромжлол сонслоо,
[66] Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд —Тэр үхэх ёстой гэцгээлээ.
[67] Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад, —
[68] Чамайг хэн цохисныг эщ үзүүлээдэх, Христ ээ? гэцгээв.
[69] Петрийг гадаа хащаан дотор сууж байтал нэгэн щивэгчин түүнд ирээд, —Чи ч бас Галилын Есүстэй байсан щүү дээ гэхэд
[70] тэр харин бүгдийн ѳмнѳ үгүйсгээд, —Юу ярьж байгааг чинь би мэдэхгүй байна гэв.
[71] Петрийг хащааны хаалгаар гарахад ѳѳр щивэгчин түүнийг хараад, тэнд байгсдад —Энэ, Назарын Есүстэй байсан гэж хэлэв.
[72] Тэр дахин үүнийг —Би энэ хүнийг танихгүй хэмээн ѳчиглѳн үгүйсгэв.
[73] Тэгтэл удалгүй, тэнд байгсад ирээд —Чи гарцаагүй тэдний нэг мѳн. Ярианаас чинь л илт байна гэлцэв.
[74] Петр хараал тавин тангараглаж —Би энэ хүнийг танихгүй гэлээ. Тэр даруйд тахиа донгодов.
[75] Тэгээд Петр «Тахиа донгодохоос ѳмнѳ чи Намайг гурвантаа үгүйсгэнэ» гэж айлдаж байсан Есүсийн үгийг санаад, гадагщ гарч, гащуунаар уйлав.