Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:33

[1] Тэд Ие­ру­са­лимд дѳхѳж, Чи­дун уу­лын бэл дэх Бет­фагт ирээ­д, Есүс хоёр ща­виа ил­гээх­дээ

[2] тэ­дэнд —Эс­рэг талд чинь бай­гаа тос­гон уруу яв. Та нар тэр даруй уяа­тай илжиг дуд­ран­тай­гаа бай­гааг ол­но. Тэд­нийг тай­лаад, Надад ав­чир.

[3] Хэ­рэв хэн нэ­гэн та нарт юм хэл­бэл "Эд Эзэндu хэ­рэг­тэй" гэж хэ­лээ­рэй. Тэг­вэл тэр тэд­нийг да­руй явуул­на гэв.

[4] Энэ нь эщ үзүү­лэг­чээр хэ­лүүл­сэн нь бие­лэг­дэ­хийн тулд билээ. Юу гэ­вэл

[5] «"Харагтун, байдсан илжиг бас Хударгатны тѳл дудран унаад, Хаан Эзэн чинь чам уруу даруухнаар айсуй" гэж Сионы охинд дуулга» гэ­сэн юм.

[6] Тэ­гээд щавь нар явж, Есү­сийн за­хи­сан ёсоор гүй­цэт­гэж,

[7] илж­гийг дуд­ран­тай нь авч­ра­хад тэд дээр нь дээ­лүү­дээ то­хоц­гоо­лоо. Есүс илж­гийг унав.

[8] Үй олон хүн дээлээ зам дээр дэв­сэ­хэд, за­рим нь мод­ноос мѳ­чир огт­лон зам дээр дэлгэж бай­лаа.

[9] Ѳм­нѳ хой­но нь явж буй хур­сан олон —Да­ви­дын Хүүд Хо­сан­на! Эзэ­ний нэ­рээр Ирэгч нь ерѳѳл­тэй еэ! Хам­гийн дээ­дэд Хо­сан­на! гэж хащ­хи­рал­даж бай­лаа.

[10] Түү­нийг Ие­ру­са­лимд оро­ход хо­тын­хон бүгд үй­мэл­дэж, —Энэ хэн би­лээ? гэц­гээв.

[11] Ард олон —Энэ чинь Га­ли­лын На­за­раас ир­сэн эщ үзүү­лэгч Есүс бай­гаа юм гэж байв.

[12] Есүс сүмд ороод, ху­дал­даач­дыг бо­лон ху­дал­дан авагс­дыг бүг­дийг нь хѳѳн гар­гаж, зоос со­лигч­дын щи­рээ ба таг­таа ху­дал­дагс­дын санд­лыг хѳ­мѳрч ор­хиод

[13] тэ­дэнд —"Ми­ний гэр зал­бир­лын гэр гэж нэр­лэг­дэх бол­но" гэж би­чигд­сэн бай­даг. Гэ­тэл та нар түү­нийг нь дээ­рэмч­дийн үүр бол­гож бай­на гэв.

[14] Сүмд бай­хад нь Түүнд со­хор, до­го­лон хү­мүүс ирэ­хэд Тэр тэд­нийг эд­гээ­жээ.

[15] Ха­рин ах­лах та­хилч нар, хуу­лийн багщ нар Түү­ний үйлд­сэн гай­хам­щигт зүйл­сийг бо­лон сүм до­тор —Да­ви­дын Хүү Хо­сан­на! гэж хащ­хи­рал­дах хүүх­дүү­дийг ха­раад ихэд дур­гүй­цэн

[16] Түүнд —Та эд­ний юу хэлж буйг сон­сож бай­на уу? гэхэд Есүс —Тийм ээ, "Нялхас, хѳ­хүүл хүүх­дүү­дийн ам­наас маг­таа­лыг Та Ѳѳртѳѳ бэлд­сэн" гэс­нийг та нар огт ун­щаа­гүй юм уу? гэв.

[17] Тэ­гээд тэд­нийг ор­хин хо­тоос гарч, Бе­танд ирээд тэн­дээ хо­ног­лов.

[18] Ѳг­лѳѳ хот уруу бу­цах­ үед Тэр ѳлс­сѳн байжээ.

[19] Тэ­гээд за­мын ха­жуу дахь инж­рийн ганц мо­дыг ха­раад оч­тол навч­наас ѳѳр юу ч ол­сон­гүй. Есүс тэр мо­донд —Чамд үр жимс хэ­зээ ч бүү ур­гаг гэ­хэд тэр да­руй инж­рийн мод хув­хайр­чээ.

[20] Щавь нар нь үү­нийг ха­раад мэл гай­хаж, —Энэ инж­рийн мод яаж ийм хур­дан хув­хай­рав? гэц­гээв.

[21] Есүс тэдэнд хариулан —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт ит­гэл бай­гаад эр­гэл­зэх­гүй бол зѳв­хѳн энэ инж­рийн мо­донд то­хиолд­со­ныг үйл­дэх бай­ту­гай энэ уу­ланд ч хүр­тэл "Дээщ ѳр­гѳг­дѳж, тэн­гист хаягд" гэж хэлэхэд л энэ нь бие­лэх бол­но.

[22] Та нар ит­гэл­тэй­гээр зал­би­ран гуй­сан бүх зүйл­ээ хү­лээн авах бол­но гэв.

[23] Түү­нийг сүмд ороод сур­гаал зааж бай­хад нь ах­лах та­хилч нар ба ард олны ах­лаг­чид Түүнд ирж, —Та ямар эрх мэд­лээр эд­гээ­рийг үйл­дэ­нэ вэ? Хэн Танд энэ эрх мэд­лийг ѳгѳв? гэж асуу­хад

[24] Есүс тэ­дэнд —Би мѳн та на­раас нэг юм асууя. Хэ­рэв На­дад ха­риуг хэлбэл Би ч гэ­сэн ямар эрх мэд­лээр эд­гээ­рийг үйлдэ­ж байгаагаа та нарт хэлье.

[25] Ио­ха­ны бап­тисм хаа­наас бай­сан бэ? Тэн­гэ­рээс үү эсвэл хү­мүү­сээс үү? гэхэд тэд хоо­рон­доо хэлэлцэн —Хэ­рэв бид "Тэн­гэ­рээс" гэ­чих­вэл Тэр би­дэнд "Тэг­вэл та нар яа­гаад түүнд ит­гээ­гүй юм бэ?" гэ­нэ.

[26] Харин бид "Хү­мүү­сээс" гэ­вэл энэ хур­сан олноос бид айж бай­на. Учир нь тэд бүг­д Ио­ха­ныг эщ үзүү­лэгч гэж үз­дэг щүү дээ гээд,

[27] Түү­нд —Бид мэ­дэх­гүй гэж ха­риу­ла­хад нь Есүс тэдэнд —Би ч гэ­сэн ямар эрх мэд­лээр эд­гээ­рийг үйлд­дэ­гээ та нарт хэ­лэх­гүй гэж хариулав.

[28] Ха­рин та нар юу гэж бо­дож бай­на? Нэ­гэн хүн хоёр хүү­тэй бай­жээ. Тэр уу­гандаа очиж, "Хүү минь, ѳнѳѳ­дѳр явж, усан үз­мийн та­лбай дээр ажил­ла" гэ­сэнд

[29] хүү нь "Үгүй" гэв. Гэвч да­раа нь гэм­щиж, явав.

[30] Тэрээр удаахдаа мѳн тэгж хэ­лэ­хэд хүү нь "За" гэ­сэн атлаа явсангүй.

[31] Тэр хоё­рын аль нь эц­гийн­хээ хүс­лийг бие­лүүл­сэн бэ? гэ­хэд тэд —Эхнийнх нь гэв. Есүс тэ­дэнд хан­дан —Үнэнээр Би та нарт хэлье. Тат­вар ху­рааг­чид ба янх­нууд та на­раас тү­рүүнд Бур­ха­ны хаанч­лалд ор­но.

[32] Учир нь Ио­хан зѳвт байд­лын за­маар та нар уруу ир­сэнд та нар түүнд ит­гээ­гүй. Ха­рин тат­вар ху­рааг­чид ба янх­нууд түүнд ит­гэ­сэн юм. Та нар үү­нийг үзэх­дээ гэмщ­сэн­гүй, да­раа нь ч түүнд ит­гэ­сэн­гүй.

[33] Ѳѳр нэгэн сур­гаалт зүйр­лэ­лийг сон­соц­гоо. Нэ­гэн газ­рын эзэн усан үз­эм та­риалж, той­руу­лан ха­щаа барьж, ща­хуурга суул­ган, цам­хаг бос­го­жээ. Тэ­гээд үү­ний­гээ та­риа­ланч­дад тү­рээс­лээд явчихжээ.

[34] Ур­гац ху­раах цаг ойртоход эзэн усан үзэм авч­руу­ла­хаар зарц нараа та­риа­лан­чид уруу ил­гээ­жээ.

[35] Та­риа­лан­чид зарц нарыг нь ба­риад, нэ­гийг нь зо­дож, нѳ­гѳѳг нь алж, бас нэгийг нь чу­луу­гаар цо­хив.

[36] Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг да­хин ил­гээ­сэнд тэд мѳн л адил үйлдэв.

[37] Эцэст нь тэр "Тэд хүүг минь хүн­дэл­нэ" гээд хүү­гээ ил­гээв.

[38] Ха­рин та­риа­лан­чид хүүг ха­раад, ѳѳр хоо­рон­доо "Энэ чинь ѳв зал­гамж­лагч нь бай­на. Ирцг­ээ, түү­нийг алж, ѳв хѳрѳнгийг нь бу­лаац­гаая" гэ­жээ.

[39] Тэ­гээд тэд түү­нийг ба­рьж, усан үз­мийн та­­лбайн­ гад­на гар­гаж ха­яад, түү­нийг алав.

[40] Тэг­вэл усан үз­мийн та­лбайн­ эзэн ирээд, тэдгээр та­риа­ланч­дыг яах вэ? гэсэнд

[41] тэд —Тэр эзэн тэд­гээр цѳвт хүмүүсийг муу­гаар тѳгс­гѳж, ху­га­цаанд нь усан үз­мийг ту­щааж ѳгѳх ѳѳр та­­риаланчдад усан үз­мийн та­­лбайгаа­ тү­рээ­сэл­нэ гэв.

[42] Есүс тэ­дэнд —"Ба­рил­гач­дын гол­сон Чу­луу бу­лан­гийн Чу­луу бол­жээ. Энэ нь Эзэ­нээс ир­сэн бѳ­гѳѳд Бид­ний нү­дэнд гай­хал­тай" гэс­нийг та нар Бичээсээс огт ун­щаа­гүй юу?

[43] Ий­мээс Би та нарт хэлье. Бур­ха­ны хаанч­ла­лыг та на­раас авч, түү­ний үр жим­сийг ур­гуу­лах үн­дэс­тэнд ѳгѳх бол­но.v

[44] Хэн энэ чу­луун дээр уна­на, тэр бу­трах бѳ­гѳѳд хэ­ний дээр энэ чу­луу уна­на, тэр няцарна гэж айл­дав.

[45] Фа­ри­сай­чууд ба ах­лах та­хилч нар сур­гаалт зүйр­лэ­лүү­дийг нь сон­соод, ѳѳрс­дийнх нь ту­хай Тэр ярьс­ныг мэдэв.

[46] Хү­мүүс Түү­нийг эщ үзүү­лэгч гэж үз­дэг тул тэд Түү­нийг ба­ри­хыг са­наарх­сан авч, ард олноос айж бай­в.

Ма­тай — Chapters