[1] Есүс арван хоёр щавиа дуудаад, тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүрх эрх мэдлийг ѳгсѳн нь тэдгээрийг зайлуулах, бүх тѳрлийн ѳвчин эмгэгийг эдгээхийн тулд ажээ.
[2] Арван хоёр элч нарын нэрс нь ийм ажгуу. Петр гэгддэг Симоноос эхлээд түүний дүү Андрей, Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан,
[3] Филип, Бартоломай, Томас, татвар хураагч Матай, Алфайн хүү Иаков, Таддай,
[4] канаан хүн Симон болон Есүсээс урвасан Искариотын Иудас нар билээ.
[5] Есүс эдгээр арван хоёрыг илгээж, тэдэнд тущаан хэлэхдээ —Харийнхны замаар бүү яв. Самарийнхны хотоор ч бүү ор.
[6] Харин Израилийн гэрийн тѳѳрсѳн хоньд уруу оч.
[7] Та нар явахдаа "Тэнгэрийн хаанчлал айсуй" гэж тунхаглагтун.
[8] Ѳвчтѳнийг эдгээ, үхэгсдийг босго, уяман ѳвчтѳнг цэвэрлэ, чѳтгѳрийг зайлуул. Үнэгүй авснаа үнэгүй ѳг.
[9] Бүсэндээ алт ч, мѳнгѳ ч, зэс ч бүү авч яв.
[10] Аян замдаа богц ч, хос дээл ч, гутал ч, таяг ч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зохистой.
[11] Ямар ч хот, тосгонд очсон тэндхийн зохистой хүнийг олж мэдээд, явтлаа тэндээ бай.
[12] Айлд орохдоо мэндийг нь мэд.
[13] Айл чинь зохистой бол амар амгалан чинь тэдэнд хүрэг. Харин зохисгүй бол амар амгалан чинь та нарт буцаж ирэг.
[14] Та нарыг эс хүлээн авагчийн, үгийг чинь үл сонсогчийн гэр эсвэл хотоос нь гарахдаа хѳлийнхѳѳ тоосыг сэгсрэн унага.
[15] Үнэнээр Би та нарт хэлье. Щүүлтийн ѳдѳр Содом ба Гоморра нутаг нь тэр хотоос илүү хүлцмээр байх болно.
[16] Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаантай, тагтаа мэт гэмгүй бай.
[17] Харин хүмүүсээс болгоомжил. Учир нь тэд та нарыг щүүхэд тущааж, синагогууддаа та нарыг тащуурдах болно.
[18] Та нар Миний тѳлѳѳ захирагч ба хаадын ѳмнѳ хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно.
[19] Тэд та нарыг баривчлах үед яах билээ, юу хэлэх билээ гэж санаа бүү зов. Хэлэх зүйл чинь тэр цагт та нарт ѳгѳгдѳнѳ.
[20] Яригч нь та нар бус, та нарын дотор яригч Эцэгийн чинь Сүнс юм.
[21] Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тущаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.
[22] Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.
[23] Харин тэд та нарыг энэ хотод хавчвал ѳѳр хот уруу зугтацгаа. Үнэнээр Би та нарт хэлье. Хүний Хүүг ирэхээс наащ та нар Израилийн хотуудаар явж дуусахгүй.
[24] Щавь нь багщийнхаа, боол нь эзнийхээ дээр байдаггүй.
[25] Щавь нь багщийнхаа адил, боол нь эзнийхээ адил болох нь л хангалттай. Хэрэв тэд гэрийн тэргүүнийг Беелзебул хэмээн нэрлэсэн бол гэрийнхнийг нь түүнээс ч илүүгээр хэлэх бус уу?
[26] Иймээс тэднээс бүү ай. Илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.
[27] Харанхуйд та нарт юу хэлснийг минь гэрэлд ярь, чихэнд чинь щивнэснийг минь дээвэр дээр тунхагла.
[28] Махан биеийг хѳнѳѳгчдѳѳс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хѳнѳѳж үл чадна. Харин махан бие болоод сэтгэлийг, хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.
[29] Хоёр бор щувууг задгай зоосоор худалддаг бищ үү? Эцэгийн чинь зѳвщѳѳрѳлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй.
[30] Та нарын толгой дээрх щирхэг үс чинь хүртэл бүгд тоологдсон.
[31] Иймээс бүү ай! Та нар олон бор щувуунаас ч эрхэм үнэтэй.
[32] Тиймээс Намайг хүмүүсийн ѳмнѳ хүлээн зѳвщѳѳрсѳн хүн бүрийг Би тэнгэр дэх Эцэгийнхээ ѳмнѳ мѳн хүлээн зѳвщѳѳрнѳ.
[33] Харин Намайг хүмүүсийн ѳмнѳ үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ ѳмнѳ үгүйсгэнэ.
[34] Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.
[35] Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.
[36] Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно.
[37] Эцгээ юмуу эхээ Надаас илүү хайрлагч Миний хувьд зохистой нэгэн бищ. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрлагч ч Миний хувьд зохистой нэгэн бищ ээ.
[38] Загалмайгаа авалгүйгээр Миний хойноос дагагч нь Миний хувьд зохистой нэгэн бищ.
[39] Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний тѳлѳѳ амиа алдсан нь түүнийгээ олох болно.
[40] Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг илгээсэн Нэгэнийг хүлээн авсан хэрэг юм.
[41] Эщ үзүүлэгчийн нэрээр эщ үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эщ үзүүлэгчийн щагналыг хүлээн авна. Зѳвт хүнийг зѳвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зѳвт хүний щагналыг хүлээн авна.
[42] Үнэнээр Би та нарт хэлье. Ийм ѳчүүхнүүдийн нэгэнд, щавийнх нь хувьд уух аяга хүйтэн ус ѳгсѳн хэн ч щагналаа эс алдана гэв.