[1] "Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
[2] "Гэвч Миний нэрээс эмээгч та нарын төлөө зөв шударгын нар мандах бөгөөд түүний жигүүрт эдгэрэлт бий. Та нар урагш явж, хашаанаас гарсан тугалууд мэт харайлгах болно.
[3] Танар хилэнцэтнийг гишгэлнэ. Учир нь Миний бэлтгэж байгаа өдөр тэд та нарын хөлийн улан доорх үнс болох болно" гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
[4] "Миний зарц Мосегийн хуулийг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.
[5] Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ.
[6] Тэрээрэцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино».