[1] Тэгээд Давид хаан бүх чуулганд хандан —Бурханы сонгосон миний хүү Соломон нас бага, туршлагагүй бөгөөд ажил ч маш агуу байна. Учир нь энэ сүм хүнд зориулагдаагүй, харин ЭЗЭН Бурханд зориулагдсан билээ.
[2] Өөрийнбүхий л чадлаараа би Өөрийн Бурханы өргөөнд зориулан алтан эдлэлүүдийг хийх алт, мөнгөн эдлэлүүдийг хийх мөнгө, хүрэл эдлэлүүдийг хийх хүрэл, төмөр эдлэлүүдийг хийх төмөр, модон эдлэлүүдийг хийх мод, оникс чулуу, шигтгэх чулуу, чимэглэх чулуу,
[3] Үүнээсгадна, миний Бурханы өргөөнд баярласандаа, ариун сүмийн төлөө миний хэдийнээ бэлтгэсэн бүх зүйлсээс илүү ихийг буюу надад байгаа алт, мөнгөн эрдэнэсийг би өөрийн Бурханы өргөөнд өргөсөн юм.
[4] ҮүндОфирын алтнаас гурван мянган талант алт, барилгын ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө,
[5] алтаархийх эдлэлд алт, мөнгөөр хийх эдлэлд мөнгө буюу урчуудын гараар бүтэх бүх ажилд хэрэглэх зүйлс юм. Тиймээс энэ өдөр ЭЗЭНд зориулан өөрийгөө ариусгахыг хэн хүсэж байна вэ? гэв.
[6] Тэгэхэд эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, Израилийн овгуудын ноёд, мянгатын болон зуутын дарга нар, хааны ажлын харгалзагчдын хамт сайн дураараа өргөл өргөв.
[7] Бурханыөргөөний үйлчлэлд зориулан тэд таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант зэс, зуун мянган талант төмрийг өргөв.
[8] Үнэтчулуу эзэмшигч хүн бүр тэдгээрийгээ ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд авчирж, гершон хүн Иехиелд хариуцуулж өгөв.
[9] Хүмүүсбүхий л зүрх сэтгэлээрээ ЭЗЭНд өргөлөө өргөсөн учраас ийнхүү сайн дураараа үйлдсэндээ баярлацгаав. Давид хаан ч бас маш ихээр баярлав.
[10] Ингээд Давид бүх чуулганы нүдний өмнө ЭЗЭНийг магтахдаа —Бидний эцэг өвөг Израилийн Бурхан ЭЗЭН, Та мөнхийн мөнхөд магтагдах болтугай.
[11] Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юмс Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ.
[12] Эдбаялаг, хүндлэл нь хоёулаа Танаас ирдэг, Та бүхнийг захирдаг ба Таны мутарт эрх мэдэл, хүч чадал байдаг. Хэн нэгэн хүнийг агуу болгож хүчирхэгжүүлэх нь Таны мутарт атгаастай байдаг.
[13] Иймээсодоо, Бурхан минь ээ, бид Танд талархаж, Таны цог жавхлант нэрийг магтъя.
[14] Үүнийадил харамгүйгээр өргөж чадахаар миний ард түмэн болоод би хэн юм бэ? Учир нь бүх зүйлс Танаас ирдэг бөгөөд Таны мутраас бид Танд өргөсөн юм.
[15] Учирнь бид Таны өмнө түр оршин суух хүмүүс бөгөөд өөрсдийн бүх эцэг өвгөдийнхөө адил хөлслөн суугчид билээ. Дэлхий дээрх бидний өдрүүд сүүдэртэй адил бөгөөд ямар ч найдвар алга.
[16] Өө, бидний Бурхан ЭЗЭН, Таны ариун нэрийн төлөө Танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмж их юмс бүгдээрээ Таны мутраас ирсэн бөгөөд эд бүгд Таных болой.
[17] Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ
[18] Биднийэцэг өвгөд болох Абрахам, Исаак, Израилийн Бурхан, ЭЗЭН, Өөрийн ард түмний зүрх сэтгэлийг үүрд иймээр нь хадгалан, тэдний сэтгэлийг Өөр уруугаа хандуулаач.
[19] Минийхүү Соломонд Таны тушаалууд, гэрчлэлүүд болон зарлигуудыг сахьж, тэр бүгдийг үйлдэж, миний бэлтгэж өгсөн сүмийг барих бүрэн төгс зүрх сэтгэлийг өгөөч хэмээв.
[20] ТэгээдДавид бүх чуулганд —Өөрсдийн Бурхан ЭЗЭНийг одоо магтагтун хэмээсэнд бүх чуулган нь эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНийг магтаж, доошоо мөргөж, ЭЗЭНд болон хаанд хүндлэл үзүүлэв.
[21] Дарааөдөр нь тэд ЭЗЭНд тахил өргөж, мянган бух, мянган хуц, мянган хургыг дарсных нь өргөл болон тахилуудтай нь хамт бүх Израилийн төлөө хангалттайгаар шатаалт тахил болгон өргөлөө.
[22] Ийнхүүтэд тэр өдөртөө ЭЗЭНий өмнө баяртайгаар идэж, ууцгаав. Тэд Давидын хүү Соломоныг хоёр дахь удаагаа хаанаар өргөмжлөн, түүнийг ЭЗЭНий өмнө удирдагч болгон, Задокийг тахилчаар томилжээ.
[23] Дараань Соломон өөрийн эцэг Давидын оронд хаан болж, ЭЗЭНий сэнтийнд залрав. Тэрээр хөгжин дэвшсэн бөгөөд бүх Израиль түүнийг дуулгавартай дагав.
[24] Бүхтүшмэд, хүчирхэг эрс, мөн Давид Хааны бүх хөвгүүд ч Соломон Хаанд үнэнч байхаа тангараглалаа.
[25] ЭЗЭНСоломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав.
[26] Иессийн хүү Давид бүх Израилийг захирав.
[27] ТүүнийИзраилийг захирсан хугацаа нь дөчин жил болой. Тэр Хебронд долоон жил, Иерусалимд гучин гурван жил захирчээ.
[28] Тэгээдтэр баялаг, хүндэтгэлээр дүүрэн өдрүүдээ эцэслэн, өндөр насыг наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаанчлав.
[29] Давидхааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастир бичигдсэн бөгөөд
[30] түүнийбүх хаанчлал, түүний хүч чадал, мөн түүнд, Израильд болон дэлхийн бүх хаанчлалуудад тохиолдсон нөхцөл байдлууд тэнд бичигдсэн юм.