Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:00

[1] Тирийн хаан Хирам Давидад гэр барьж босгохоор хуш мод, чулуучид, мужаануудын хамт элч нарыг Давид уруу илгээв.

[2] ЭЗЭНөөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.

[3] Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр аван, олон хөвгүүд охидын эцэг болов.

[4] Иерусалимдтүүнд төрсөн хүүхдүүдийн нэрс гэвэл Шаммуа, Шобаб, Натан, Соломон,

[5] Ибхар, Елишуа, Елпелет,

[6] Нога, Нефег, Иафиа,

[7] Елишама, Беелиада, Елифелет нар юм.

[8] Давид бүх Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүх филистчүүд Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод, тэдний эсрэг хөдлөв.

[9] Филистчүүдхүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов.

[10] ДавидБурханаас асуун, —Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд —Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв.

[11] Тиймээстэд Баал-перазимд ирээд, Давид филистчүүдийг тэнд ялав. Давид хэлэхдээ —Үерийн ус мэт Бурхан миний дайснуудыг миний гараар хэмх татлаа гэв. Тиймээс тэд тэр газрыг Баал-перазим гэж нэрлэжээ.

[12] Тэдөөрсдийн бурхдаа тэнд хаян зугтсан тул Давид тушаан тэднийг галд шатаав.

[13] Филистчүүд мөнөөх хөндийд дахин нэг дээрэм тонуул хийв.

[14] Давиддахин Бурханаас асуусанд Бурхан түүнд —Чи тэдний хойноос бүү нэх. Тэдний хойгуур тойрон явж, ялам моддын урдаас тэдэн уруу дайр.

[15] Яламмоддын оройгоос алхах чимээг сонсмогцоо чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө явна хэмээн айлдав.

[16] ДавидБурханы өөрт нь тушааснаар үйлдэж, тэд Гибеоноос Гезерийн цаана гартал филистчүүдийн цэргүүдийг бут цохив.

[17] ИнгээдДавидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.

Шастирын Дээд — Chapters