[1] Дааман хаалгануудын сахиулуудын хэсгүүдэд корачуудаас, Асафын хөвгүүдээс гаралтай Корегийн хүү Мешелемиа байв.
[2] Мешелемиахөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Зехариа, хоёрдугаарх нь Иедиаел, гуравдугаарх нь Зебадиа, дөрөвдүгээрх нь Иатниел,
[3] тавдугаархнь Елам, зургадугаарх нь Иехонан, долдугаарх нь Елиехоенай болой.
[4] Обед-едомхөвгүүдтэй байсан бөгөөд ууган нь Шемаиа, хоёрдугаарх нь Иехозабад, гуравдугаарх нь Иоа, дөрөвдүгээрх нь Сакар, тавдугаарх нь Нетанел,
[5] зургадугаархнь Аммиел, долдугаарх нь Иссахар, наймдугаарх нь Пеулетаи болой. Бурхан түүнийг үнэхээр ерөөсөн юм.
[6] Мөнтүүний хүү Шемаиад ч хөвгүүд төрж, тэд эрэлхэг зоригтой дайчид байсан тул өөрсдийн эцгийн бүлийг захирав.
[7] Шемаиагийнхөвгүүд нь Отни, Рефаел, Обед, Елзабад нар бөгөөд Елзабадын ах дүү Елиху, Шемакиа нар эрэлхэг хүмүүс байв.
[8] Эдгээрнь бүгд Обед-едомын хөвгүүдээс гаралтай хүмүүс байв. Тэд болон тэдний хөвгүүд, төрөл садан нь үйлчлэлээ хийх хүчтэй, чадвартай хүмүүс бөгөөд Обед-едомоос жаран хоёр хүн байв.
[9] Мешелемиадхөвгүүд болон төрөл садан болох арван найман эрэлхэг хүн байв.
[10] БасМерарийн хөвгүүдийн нэг болох Хоса хөвгүүдтэй байсан бөгөөд эхнийх нь Шимри (хэдийгээр тэр ууган хүү биш боловч эцэг нь түүнийг эхнийх болгосон),
[11] хоёрдугаархнь Хилкиа, гуравдугаарх нь Тебалиа, дөрөвдүгээрх нь Зехариа нар болой. Хосагийн бүх хөвгүүд ба төрөл садан нь арван гурван хүн байв.
[12] Тэргүүлэгчид болох дааман хаалганы сахиулуудын эдгээр багуудад төрөл садангуудынх нь адил ЭЗЭНий өргөөнд үйлчлэх үүргүүд өгөгдөв.
[13] Тэдтом, жижиг гэж ялгалгүй өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу дааман хаалга тус бүрийн төлөө шодов.
[14] Зүүнзүгийн шоо нь Шелемиад таарав. Дараа нь тэд түүний хүү билэг ухаантай зөвлөгч Зехариагийн төлөө шоо хаясанд тэр нь умард зүгт буув.
[15] Обед-едомдтэр нь өмнө зүгт унаж, түүний хөвгүүдэд агуулах таарав.
[16] Шуппимба Хоса нарт баруун зүгт, Шаллекетын дааман хаалганы хажууд, өгсөх гол зам дээр буув. Харуул нь харуулынхаа зэргэлдээ байв.
[17] Зүүнталд зургаа, хойд талд өдөр бүр дөрөв, өмнөд талд өдөр бүр дөрөв, агуулахад хоёр хоёроороо левичүүд зогсдог байв.
[18] Баруунтал дахь Парбарын гол зам дээр дөрвөн хүн, Парбар дээр хоёр хүн байв.
[19] Эдгээрнь Кора болон Мерарийн хөвгүүдээс гаралтай, дааман хаалганы сахиулуудын бүлгүүд байв.
[20] Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв.
[21] Ладаныхөвгүүд болох Ладанд харьяалагдах гершончууд буюу иехиелчүүд нь гершон хүн Ладаны эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд байв.
[22] Иехиелийнхөвгүүд болон түүний ах дүү Зетам, Иоел нар ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг хариуцаж байв.
[23] Амрамчууд, изхарчууд, хебрончууд, уззиелчүүдийн хувьд гэвэл,
[24] Мосегийнач, Гершомын хүү Шебуел нь эрдэнэсийн нярав болов.
[25] Елиезераардамжуулан түүний хамаатнууд гэвэл Елиезерын хүү Рехабиа, Рехабиагийн хүү Иешаиа, Иешаиагийн хүү Иорам, Иорамын хүү Зикри, Зикрийн хүү Шеломот нар байв.
[26] ЭнэШеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.
[27] Тэддайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ.
[28] ҮзмэрчСамуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ.
[29] Изхарчуудынхувьд гэвэл, Кенаниа ба түүний хөвгүүд нь Израилийн гадуур алба болох түшмэд, шүүгчдээр томилогдсон ажээ.
[30] Хебрончуудынхувьд гэвэл Хашабиа ба түүний хамаатнууд буюу мянга долоон зуун чадварлаг эрс нь Иорданы баруун тал дахь Израилийн хэргүүдийг хариуцаж, ЭЗЭНий бүх ажилд ч, хааны үйлчлэлд ч томилогджээ.
[31] Хебрончуудынхувьд гэвэл, тэргүүлэгч Иериа (эдгээр хебрончууд нь Давидын хаанчлалын дөч дэх жилд өөрсдийн угийн бичиг болон эцгүүдийн бүлүүдийн дагуу судлагдахад, Гилеадын Иазерт тэдний дундаас онцгой чадварлаг хүмүүс олдов)
[32] болонтүүний төрөл садангууд гэвэл эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох хоёр мянга долоон зуун чадварлаг эрс байв. Давид хаан тэднийг Бурханы болон хааны бүх хэргүүдийн талаарх реубенчүүд, гадчууд болон манассечуудын хагас овгийн харгалзагчдаар томи