[1] Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.
[2] Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.
[3] Иудагийнхөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь
[4] Иудагийнхүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой.
[5] Шилончуудаасууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ.
[6] Зерагийнхөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ.
[7] Бениаминхөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой.
[8] МөнИерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм.
[9] Тэднийсадан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.
[10] Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин,
[11] Азарианар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой.
[12] БасАдаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм.
[13] Тэднийтөрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.
[14] Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэр бол Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой.
[15] БасБакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зикрийн ач, Асафын гуч болой.
[16] БасОбадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.
[17] Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд
[18] одоогхүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм.
[19] Корагийнгуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.
[20] УрьдЕлеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.
[21] Мешелемиагийнхүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой.
[22] Үүднийсахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо угийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов.
[23] Иймээстэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав.
[24] Сахиулуудзүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв.
[25] Тэднийтосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.
[26] Бурханыөргөөний эрдэнэсийн санг ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв.
[27] Харуулхамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.
[28] Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ.
[29] Тэднийзарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.
[30] Тахилчнарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.
[31] Левичүүдийннэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.
[32] Кохатчуудынхөвгүүдийн төрөл садангийн зарим нь амралтын өдөр бүр ил тавих талх хийхийг хариуцаж авсан байв.
[33] Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв.
[34] Эдгээрнь угийн бичигт орсон левичүүдийн эцгийн удмын захирагчид болой. Тэд Иерусалимд амьдарчээ.
[35] Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан юм. Түүний эхнэрийн нэр нь Маака болой.
[36] Түүнийууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб,
[37] Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой.
[38] Миклотнь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав.
[39] Нернь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов.
[40] Ионатаныхүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов.
[41] Микагийнхөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой.
[42] Ахазнь Иарагийн эцэг болж, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри нь Мозагийн эцэг болов.
[43] Мозань Бинеагийн эцэг болов. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой.
[44] Азелзургаан хүүтэй байсан бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бокеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан болой. Эдгээр нь Азелын хөвгүүд болой.