Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:50

[1] Үүнээс гадна, Давид болон их цэргийн жанжнууд нь Асаф, Хеман, Иедутуны хөвгүүдийн заримыг нь үйлчлэлд зориулан тусгаарлан авчээ. Тэдэнд ятга, босоо ятга, цантайгаар эш үзүүлэх үүргийг даалгав. Энэхүү үйлчлэлдээ орсон хүмүүсийн тоо нь дараах болой.

[2] Асафынхөвгүүдээс Заккур, Иосеф, Нетаниа, Ашарела нар болой. Асафын хөвгүүд нь хааны заавраар эш үзүүлдэг Асафын удирдлагын доор байв.

[3] Иедутунаас, Иедутуны хөвгүүд болох Гедалиа, Зери, Иешаиа, Шимеи, Хашабиа, Маттитиа зэрэг зургаа болой. Ятга дарж, ЭЗЭНд талархаж магтан эш үзүүлдэг өөрсдийн эцэг Иедутунаар тэд удирдуулдаг байв.

[4] Хеманаас, Хеманы хөвгүүд болох Буккиа, Маттаниа, Уззиел, Шебуел, Иеримот, Хананиа, Ханани, Елиатан, Гиддалти, Роамти-езер, Иошбекаша, Маллоти, Хотир, Махазиот нар болой.

[5] Бурханыүгээр хааныг өргөмжлөх хааны үзмэрч Хеманы хөвгүүд эд бүгд юм. Бурхан Хеманд арван дөрвөн хүү, гурван охин өгөв.

[6] Тэдбүгд өөрсдийн эцгийн удирдлага доор Бурханы өргөөний үйлчлэлд зориулан цан, босоо ятга, ятгыг даран, ЭЗЭНий өргөөнд дуу дуулдаг байв. Асаф, Иедутун, Хеман нар хааны удирдлага доор байлаа.

[7] ЭЗЭНддуулахаар бэлтгэгдсэн тэд болон тэдний төрөл садангууд буюу авъяас чадвартай бүх хүний тоо нь хоёр зуун наян найм байв.

[8] Тэднийбага нь агуу нэгэнтэй, багш нь сурагчтай адил бүгд үүргийнхээ төлөө шавга татав.

[9] Анхны шоо нь Асафаар Иосефт, хоёрдугаарх нь Гедалиад буув. Гедалиа өөрийн төрөл садан, хөвгүүдийнхээ хамт арван хоёулаа байв

[10] Гуравдугаархнь Заккурт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байлаа.

[11] Дөрөвдүгээрхнь Изрид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[12] Тавдугаархнь Нетаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[13] Зургадугаархнь Буккиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[14] Долдугаархнь Иешарелад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[15] Наймдугаархнь Иешаиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[16] Есдүгээрхнь Маттаниад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[17] Аравдугаархнь Шимеид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[18] Арваннэгдүгээрх нь Азарелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[19] Арванхоёрдугаарх нь Хашабиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[20] Арвангуравдугаарх нь Шубаелд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[21] Арвандөрөвдүгээрх нь Маттитиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[22] Арвантавдугаарх нь Иеремотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[23] Арванзургадугаарх нь Хананиад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[24] Арвандолдугаарх нь Иошбекашад бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[25] Арваннаймдугаарх нь Хананид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[26] Арванесдүгээрх нь Маллотид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[27] Хорьдугаархнь Елиатанд бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[28] Хориннэгдүгээрх нь Хотирт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[29] Хоринхоёрдугаарх нь Гиддалтид бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[30] Хорингуравдугаарх Махазиотод бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байв.

[31] Хориндөрөвдүгээрх нь Ромамти-езерт бөгөөд түүний хөвгүүд, төрөл садан нь арван хоёулаа байсан болой.

Шастирын Дээд — Chapters