[1] Иссахарын хөвгүүд нь Тола, Пуа, Иашуб, Шимрон дөрөв болой.
[2] Толагийнхөвгүүд нь Уззи, Рефаиа, Иериел, Иахмаи, Ибсам, Самуел бөгөөд тэд эцгүүдийнхээ гэрийн тэргүүлэгчид байв. Толагийн хөвгүүд өөрсдийн удмынхаа дотор эрэлхэг зоригтой эрс байв. Давидын өдрүүдэд тэдний тоо хорин хоёр мянга зургаан зуу байв.
[3] Уззийнхүү нь Израхиа, Израхиагийн хөвгүүд нь Михаел, Обадиа, Иоел, Ишиа юм. Тэд тавуулаа бүгд захирагчид болой.
[4] Тэднийэцгийн ургуудын дагуу үр удам нь тэдэнтэй хамт дайтах цэргийн бүлэглэлүүд гучин зургаан мянга байв. Учир нь тэдэнд эхнэр хөвгүүд маш олон байжээ.
[5] Иссахарынбүх өрхүүдийн доторх тэдний хамаатнууд эрэлхэг зоригтой дайчид бөгөөд наян долоон мянгуулаа угийн бичигт оржээ.
[6] Бениамины хөвгүүд Бела, Бехер, Иедиаел энэ гурав болой.
[7] Белагийнхөвгүүд нь Езбон, Уззи, Уззиел, Иеримот, Ири энэ тав бөгөөд тэд тус тусын гэрийн захирагчид болой. Тэдний угийн бичигт орсон эрэлхэг зоригтой эрс нь хорин хоёр мянга гучин дөрвөн хүн юм.
[8] Бехерийнхөвгүүд нь Земира, Иоаш, Елиезер, Елиоенаи, Омри, Иеримот, Абиа, Анатот, Алемет юм. Тэд бүгд Бехерийн хөвгүүд болой.
[9] Эднийугийн бичигт тус тусын гэрийн захирагчаар бичигдсэн эрэлхэг баатрууд нь хорин мянга хоёр зуун хүн болой.
[10] Иедиаелынхүү нь Билхан бөгөөд түүний хөвгүүд нь Иеуш, Бениамин, Ехүд, Хенаана, Зетан, Таршиш, Ахишахар нар болой.
[11] Тэдбүгд Иедиаелын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид болой. Дайнд мордоход бэлэн, шалгарсан эрэлхэг баатрууд нь арван долоон мянга хоёр зуу юм.
[12] Ирийнхөвгүүд нь Шуппим, Хуппим нар бөгөөд Ахерын хүү нь Хушим болой.
[13] Нафталийн хөвгүүд нь Иахзиел, Гуни, Иезер, Шаллум бөгөөд тэд Билхагийн хөвгүүд болой.
[14] Манассегийн хүү нь түүний татвар эм сири эмэгтэйн төрүүлсэн Асриел болой. Гилеадын эцэг Махир ч энэ эмэгтэйгээс төрсөн ажээ.
[15] Махирнь Хуппим, Шуппимд эхнэр авч өгсөн бөгөөд түүний эгчийн нэр нь Маака болой. Удаах хөвгүүний нэр нь Зелофехад юм. Зелофехад нь охидтой болов.
[16] Махирынэхнэр Маака хүү төрүүлэн, түүнийг Переш гэж нэрлэв. Түүний дүүгийн нэр нь Шереш бөгөөд түүний хөвгүүд нь Улам, Ракем нар болой.
[17] Уламынхүү нь Бедан болой. Эдгээр нь Манассегийн үр удам Махирын хөвгүүн Гилеадын хөвгүүд болой.
[18] Түүнийэгч Хаммолехет нь Ишход, Абиезер, Махлаг төрүүлсэн юм.
[19] Шемидагийнхөвгүүд нь Ахилан, Шехем, Ликхи, Аниам нар болой.
[20] Ефраимын хүү нь Шутела, түүний хүү нь Беред, түүний хүү нь Тахат, түүний хүү нь Елеада бөгөөд түүний хүү нь Тахат,
[21] түүнийхүү нь Забад, түүний хүү нь Шутела юм. Тэр газарт төрсөн Гатын хүмүүс Езер, Елеад нарыг алсны учир нь тэд гатчуудын мал сүргийг булаах гэснээс болсон болой.
[22] Тэднийэцэг Ефраим олон өдөр гашуудаж төрөл садан нь түүнийг тайтгаруулахаар ирэв.
[23] Дараань Ефраим эхнэртэйгээ унтсанд эхнэр нь жирэмслэн хүү төрүүлэв. Ефраим гэрт нь золгүй явдал тохиолдсон байсан тул тэр хүүгээ Бериа гэж нэрлэв.
[24] Түүнийохиныг нь Шеера гэх бөгөөд дээд, доод Бет-хорон, Уззен-шеераг тэр босгосон ажээ.
[25] Түүнийхөвгүүд нь Рефа, Решеф нар болой. Решефийн хүү нь Тела, түүний хүү нь Тахан,
[26] түүнийхүү нь Ладан, түүний хүү нь Аммихуд, түүний хүү нь Елишама,
[27] түүнийхүү нь Нон, түүний хүү нь Иошуа болой.
[28] Тэдний эзэмшил, нутагшилт нь Бетел болон түүний тосгод, зүүн зүгт Нааран, баруун зүгт Гезер болон түүний тосгод, Шехем болон түүний тосгод, бас Азза болон түүний тосгод, мөн
[29] Манассегийнхөвгүүдийн хилийн дагуу Бет-шеан болон түүний тосгод, Таанах болон түүний тосгод, Мегиддо болон түүний тосгод, Дор болон түүний тосгод юм. Израилийн хүү Иосефын хөвгүүд энэ газруудад амьдарч байв.
[30] Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа бөгөөд тэдний эгч нь Сера болой.
[31] Бериагийнхөвгүүд нь Хебер, Малхиел болой. Малхиел нь Бирзаитын аав болой.
[32] Хебернь Иафлет, Шомер, Хотам нарын эцэг болсон юм. Тэдний эгч нь Шуа болой.
[33] Иафлетынхөвгүүд нь Пасах, Бимхал, Ашват юм. Эдгээр нь Иафлетын хөвгүүд ажээ.
[34] Шемерийнхөвгүүд нь Ахи, Рохга, Иехүбба, Арам нар болой.
[35] Шемерийндүү Хелемийн хөвгүүд нь Зофа, Имна, Шелеш, Амал юм.
[36] Зофагийнхөвгүүд нь Суа, Харнефер, Шуал, Бери, Имра,
[37] Безер, Ход, Шамма, Шилша, Итран, Беера нар болой.
[38] Иетерийнхөвгүүд нь Иефунне, Писпа, Ара болой.
[39] Уллагийнхөвгүүд нь Ара, Ханниел, Ризиа болой.
[40] Тэдбүгдээрээ Ашерын хөвгүүд бөгөөд тус тусын гэрийн захирагчид, шалгарсан баатар эрчүүд, жононгуудын тэргүүлэгчид болой. Дайны хэрэгт угийн бичигт орсон хүний тоо нь хорин зургаан мянга болой.