[1] Тэд Бурханы авдрыг Давидын түүнд зориулан босгосон майханд оруулан тавьж, Бурханы өмнө шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөв.
[2] Давидшатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөж дууссаны дараа ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.
[3] Эрэгтэй, эмэгтэй бүх Израиль хүмүүст, хүн нэг бүрд нэг ширхэг талх, зүсэм мах, үзмээр хийсэн боовыг тэр тараав.
[4] Тэрээр левичүүдийн заримыг Израилийн Бурхан ЭЗЭНийг магтан, талархан, баярлан тэмдэглэж байхаар буюу ЭЗЭНий авдрын өмнө үйлчлэгчдээр томилов.
[5] Тэргүүлэгчнь Асаф, удаах нь Зехариа, тэгээд Иеиел, Шемирамот, Иехиел, Маттитиа, Елиаб, Бенаиа, Обед-едом, Иеиел нар байв. Тэд босоо ятга, ятга, хөгжмийн зэмсгүүдтэй байв. Бас Асаф чанга дуутай цан хөгжмийг цохиж,
[6] тахилчнар болох Бенаиа, Иахазиел нар Бурханы гэрээний авдрын өмнө үргэлж бүрээ үлээж байв.
[7] Тэгээд ЭЗЭНд талархал өргүүлэхээр Асаф болон түүний төрөл садангуудыг тэр өдөр Давид анх удаа томилов.
[8] Өө, ЭЗЭНд талархал өргөн, Түүний нэрийг дуудагтун. Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.
[9] Түүнд дуулж, Түүнд магтаалыг дуулагтун. Түүний бүх гайхамшгуудыг яригтун.
[10] Түүний ариун нэрд алдар байг. ЭЗЭНийг хайж буй хүний зүрх баяр баясгалантай байх болтугай.
[11] ЭЗЭНийг болон Түүний хүчийг эрэгтүн. Үргэлж Түүний нүүрийг хайгтун.
[12] ЭЗЭНий үйлдсэн гайхамшигт үйлсийг, Түүний ер бусын зүйлс болон Түүний амнаас гарах шүүлтүүдийг дурсан санагтун.
[13] Түүний боол Израилийн үр ээ, Түүний сонгосон нэгэн болох Иаковын хөвгүүд ээ!
[14] Тэр бол бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.
[15] Түүний гэрээг буюу мянган үеийнхэнд Түүний тушаасан үгийг мөнхөд санагтун.
[16] Абрахамтай тогтоосон Түүний гэрээ, Исаакт өгсөн Түүний амлалтыг санагтун.
[17] Тэр мөн үүнийгээ Иаковд тогтоол болгон, Израильд мөнхийн гэрээ болгон баталж өгөөд,
[18] "Би та нарт Канааны газрыг та нарын өвийн хэсэг болгон өгнө" гэж айлдсан билээ.
[19] Тэд тоогоор цөөн, маш цөөхөн бөгөөд тэр газарт харь хүмүүс байсан үед,
[20] тэд нэг үндэстнээс нөгөө үндэстэн уруу, нэг хаанчлалаас өөр ард түмэн уруу тэнүүчлэн явах үед нь
[21] тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн,
[22] "Миний тослогдсон хүмүүст бүү хүрч, Миний эш үзүүлэгчдэд хор хөнөөл бүү учруулагтун" хэмээн айлдсан билээ.
[23] Бүх газар дэлхий, ЭЗЭНд дуулагтун. Түүний авралын сайн мэдээг өдрөөс өдөрт тунхаглагтун.
[24] Түүний яруу алдрын талаар үндэстнүүдийн дунд хэлж, Түүний гайхамшигт үйлсийн талаар бүх ард түмнүүдийн дунд яригтун.
[25] Учир нь ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн.
[26] Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм. Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ.
[27] Түүний өмнө сүр жавхлан, яруу алдар бий. Түүний газарт хүч чадал, баяр баясгалан бий.
[28] ЭЗЭНд өргөгтүн, ард түмнүүдийн ургууд аа, ЭЗЭНд яруу алдар, хүч чадлыг өргөгтүн.
[29] Нэрд нь зохих яруу алдрыг ЭЗЭНд өргөгтүн. Өргөлөө авчран Түүний өмнө ир. Ариун хувцастайгаар ЭЗЭНд мөргөгтүн.
[30] Бүх дэлхий, Түүний өмнө чичрэгтүн. Үнэхээр газар дэлхий бат тогтсон бөгөөд ганхахгүй.
[31] Тэнгэрүүд баярлан, газар дэлхий баясаг. Тэд үндэстнүүдийн дунд "ЭЗЭН хаанчилдаг" гэж өгүүлэг.
[32] Далай болон түүнийг бүрдүүлэгч бүх юмс нүргэлэгтүн. Тал болон тэнд байгаа бүх юмс баярлагтун.
[33] Тэгээд ойн модод ЭЗЭНий өмнө баярлан дуулах болно. Учир нь ЭЗЭН дэлхийг шүүхээр ирж байна.
[34] ЭЗЭН сайн учир Түүнд талархал өргөгтүн. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх.
[35] Тэгээд "Бидний авралын Бурхан аа, биднийг авраач. Таны ариун нэрд талархлыг, Таны магтаал дотор алдрыг өргөхөөр биднийг цуглуулж, үндэстнүүдээс чөлөөлж өгөөч" гэж хэлэгтүн.
[36] Израилийн Бурхан ЭЗЭН өнө мөнхөөс үүрд мөнх хүртэл магтагдах болтугай. Дараа нь бүх ард түмэн —Амен хэмээгээд, ЭЗЭНийг магтав.
[37] Ингээд өдөр тутмын ажил мэт авдрын өмнө үргэлжлүүлэн үйлчлэхийн тулд Асаф болон түүний төрөл садангуудыг Давид тэнд, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө үлдээсэн билээ.
[38] Обед-едомыгтүүний төрөл садангийн жаран найман хүнтэй үлдээв. Иедутуны хүү Обед-едом ба Хоса нар хаалгачид болов.
[39] ТахилчЗадок болон түүний төрөл садангийн тахилч нарыг тэрээр Гибеон дахь мөргөлийн өндөрлөг дээрх ЭЗЭНий асрын өмнө үлдээсэн нь
[40] Израильдтушаасан ЭЗЭНий хуульд бичигдсэн бүгдийн дагуу ЭЗЭНд шатаалт тахилуудыг шатаалт тахилын ширээн дээр өглөө оройгүй үргэлжлүүлэн өргүүлэхийн тулд байв.
[41] Тэднийхамт Хеман, Иедутун нар болон ЭЗЭНд талархал өргөж байхаар нэрс нь тогтоогдож, сонгогдсон үлдсэн хүмүүс байв. Учир нь Түүний хайр энэрэл үүрдийнх юм.
[42] Чангаардуугарагчдад зориулсан бүрээ, цантай, мөн Бурханы дуунуудад зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй Хеман, Иедутун нар тэдэнтэй хамт байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгачид болов.
[43] Түүнийдараа бүх ард түмэн өөр өөрийн гэр уруу явцгааж, Давид ч өөрийн гэр бүлийнхнийг ерөөхөөр буцав.