[1] Давид өөртөө зориулан Давидын хотод гэрүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэн, түүнд майхан босгов.
[2] ТэгээдДавид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнх үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.
[3] Давидөөрийн бэлтгэсэн газарт ЭЗЭНий авдрыг авчруулахаар бүх Израилийг Иерусалимд цуглуулав.
[4] ДавидАароны хөвгүүдийг болон левичүүдийг хамтад нь цуглуулжээ. Үүнд:
[5] Кохатынхөвгүүдээс захирагч Уриел болон түүний төрөл садангийн зуун хорин хүн,
[6] Мерарийнхөвгүүдээс захирагч Асаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хорин хүн,
[7] Гершомынхөвгүүдээс захирагч Иоел болон түүний төрөл садангийн зуун гучин хүн,
[8] Елизафаныхөвгүүдээс захирагч Шемаиа болон түүний төрөл садангийн хоёр зуун хүн,
[9] Хеброныхөвгүүдээс захирагч Елиел болон түүний төрөл садангийн наян хүн,
[10] Уззиелийнхөвгүүдээс захирагч Амминадаб болон түүний төрөл садангийн зуун арван хоёр хүн байв.
[11] Дараань тахилч Задок, Абиатар нарыг болон левичүүд болох Уриел, Асаиа, Иоел, Шемаиа, Елиел, Амминадаб нарыг Давид дуудан
[12] тэдэнд —Та нар бол левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид билээ. Израилийн Бурхан ЭЗЭНий авдрыг миний түүнд зориулан бэлтгэсэн газарт авчрахын тулд өөрсдийгөө болон хамаатан садангуудаа ариусга.
[13] Эхнийудаа та нар түүнийг үүрээгүйгээс болж бидний Бурхан ЭЗЭН бидэнд дүрсхийн уурласан юм. Яагаад гэвэл бид зааврын дагуу Түүнийг эрж хайгаагүй билээ гэж хэлэв.
[14] ИнгээдИзраилийн Бурхан ЭЗЭНий авдрыг авчрахын тулд тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ариусгав.
[15] ЭЗЭНийүгийн дагуу Мосегийн тушааснаар левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургаар өргөн, мөрөн дээрээ үүрч явав.
[16] Тэгээд баяр баяслын дууг өргөхөөр босоо ятга, ятга, цан хөгжмүүдтэй хамт дуулах дуучдаар хамаатнуудаас нь томилох тухай Давид левичүүдийн захирагчидтай ярилцав.
[17] ИнгээдИоелын хүү Хеманыг болон түүний төрөл саднаас Береиагийн хүү Асафыг левичүүд томилжээ. Мөн тэдний төрөл садан болох Мерарийн хөвгүүдээс Кушаиагийн хүү Етаныг болон
[18] тэднийхамт хоёрдугаар зэргийн хамаатнууд буюу хаалгач нар болох Зехариа, Бен, Иазиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Бенаиа, Маасеиа, Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел нар байв.
[19] Дуучидболох Хеман, Асаф, Етан нар гуулин цан цохихоор томилогджээ.
[20] Зехариа, Азиел, Шемирамот, Иехиел, Унни, Елиаб, Маасеиа, Бенаиа нар аламотод нийцүүлэн босоо ятга тоглов.
[21] Маттитиа, Елифеле, Микнеиа, Обед-едом, Иеиел, Азазиа нар шеминитэд нийцүүлэн ятга дарав.
[22] Левичүүдийнзахирагч Кенаниа нь дуулах үүргийг даан авчээ. Тэрээр авъяастай байсан тул дуулах зааврыг өгч байв.
[23] Берекиа, Елкана нар авдрын сахиулууд байв.
[24] Тахилчнар болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амисаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар мөн авдрын сахиулууд байв.
[25] Обед-едомын гэрээс ЭЗЭНий гэрээний авдрыг баяр баясгалантайгаар нүүлгэн авчрахаар Израилийн ахмадууд болон мянгатын дарга нарын хамт явсан хүн нь Давид байв.
[26] ЭЗЭНийгэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсан тул тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.
[27] Авдрыгүүрсэн бүх левичүүд, дуучид болон дууны удирдаач Кенаниа нарын адил Давид нарийн маалингаар хийсэн дээл өмсөв. Давид бас маалинган ефод өмссөн байв.
[28] Ийнхүүбүх Израиль уухайн дуугаар, эвэр бүрээ болон бүрээ үлээн, цан хөгжмийг чанга дуугарган, босоо ятга ба ятгын аялгуутайгаар ЭЗЭНий гэрээний авдрыг авчиржээ.
[29] ЭЗЭНий гэрээний авдар Давидын хот уруу ойртон ирэх үед Саулын охин Микал цонхоор хараад, Давид хааны үсэрч цовхчин, баярлан тэмдэглэж байхыг үзээд, зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.