[1] Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоноо Израилийн хаан болгов.
[2] ТэрИзраилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав.
[3] Гучболон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв.
[4] Тэдгээрээсхорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар,
[5] дөрвөнмянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа.
[6] Давидтэднийг Левийн хөвгүүд болох Гершом, Кохат, Мерари нарын дагуу бүлгүүдэд хуваажээ.
[7] Гершомчуудаас Ладан, Шимеи нар байв.
[8] Ладаныхөвгүүд гэвэл ууган нь Иехиел болон Зетам, Иоел зэрэг гурвуулаа байв.
[9] Шимеигийнхөвгүүд нь Шеломит, Хазиел, Харан зэрэг гурвуулаа байв. Эдгээр нь Ладаны бүлийн тэргүүнүүд юм.
[10] Шимеигийнхөвгүүд нь Иахат, Зина, Иеуш, Бериа нар болой. Энэ дөрвөн нь Шимеигийн хөвгүүд юм.
[11] Иахатууган нь, Зиза удаах нь байв. Харин Иеуш, Бериа нар олон хөвгүүдгүй байсан тул тэд эцгийн нэг бүл буюу нэг гар бүл болов.
[12] Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.
[13] Амрамынхөвгүүд нь Аарон ба Мосе болой. Аарон нь ЭЗЭНий өмнө утлага шатааж, Түүнд үйлчлэн, Түүний нэрийг үүрд ерөөхийн тулд өөрөө болон хөвгүүдийнхээ хамт үүрд мөнх хамгийн ариунаар ариусгагдахаар тусгаарлагдсан хүн байсан юм.
[14] ХаринБурханы хүн Мосегийн хувьд түүний хөвгүүд Леви овгийн дунд багтсан болой.
[15] Мосегийнхөвгүүд Гершом, Елиезер нар байв.
[16] Гершомынхүү нь тэргүүлэгч Шебуел байв.
[17] Елиезерийнхүү нь тэргүүлэгч Рехабиа байв. Елиезер өөр хөвгүүдгүй байсан боловч Рехабиагийн хөвгүүд нь үй олон байв.
[18] Изхарынхүү нь тэргүүлэгч Шеломит байв.
[19] Хеброныхөвгүүдийн ууган нь Иериа, удаах нь Амариа, гурав дахь нь Иахазиел, дөрөв дэх нь Иекатием болой.
[20] Уззиелийнхөвгүүдийн ууган нь Мика, удаах нь Ишшиа болой.
[21] Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Махлийн хөвгүүд нь Елеазар, Киш нар болой.
[22] Елеазарүхэхдээ хөвгүүдгүй, зөвхөн охидтой байв. Тиймээс тэдний ах дүү нар болох Кишийн хөвгүүд тэднийг эхнэрүүдээ болгон авав.
[23] Мушийнхөвгүүд гурвуулаа бөгөөд Махли, Едер, Иеремот нар байв.
[24] Эдгээр нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан ажил хийж буй, хорин настай болон түүнээс дээших насны, нэрийг нь тэмдэглэсэн, тоологдсон хүмүүсийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд буюу тус тусын эцгүүдийн бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд байв.
[25] Давид"Израилийн Бурхан ЭЗЭН Өөрийн ард түмэндээ амралтыг өгч, Иерусалимд мөнхөд орших болов.
[26] Мөнлевичүүд асрыг болон түүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөн явах шаардлагагүй болсон" хэмээн өгүүлсэн юм.
[27] Давидынсүүлчийн үгийг дагаж хорин настай болон түүнээс дээших насны Левийн хөвгүүд тоолуулав.
[28] Тэднийүүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлсийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн ажилд Аароны хөвгүүдэд туслах болон
[29] илтавих талх, идээн өргөлийн сайн гурил, хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв.
[30] Тэдөглөө бүр ЭЗЭНд талархан, магтахаар зогсож, орой бүр үүний адил үйлдэн,
[31] амралтынөдөр, шинэ сар, тогтоогдсон баяр наадмын үеэр ЭЗЭНд бүх шатаалт тахилыг өргөж, тэдний талаар тогтоосон зааврын тоогоор ЭЗЭНий өмнө үргэлжлүүлэн үйлчлэх ёстой байв.
[32] ИнгэжЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.