[1] Тэгээд Давид мянгатын болон зуутын дарга нар буюу бүх удирдагчидтай зөвлөлджээ.
[2] ДавидИзраилийн бүх чуулганд хандан —Хэрэв энэ зүйл та нарт таалагдаж, энэ нь бидний Бурхан ЭЗЭНээс бол, Израилийн бүх нутагт үлдсэн өөрсдийн төрөл садангууд уруу, мөн бэлчээр бүхий тэдний хотуудад тэдэнтэй хамт байгаа тахилч нар ба левичүүд уруу газар бүрд зар илгээн, тэднийг бидэнтэй у
[3] ӨөрсдийнБурханы авдрыг өөрсөддөө авчирцгаая. Учир нь Саулын өдрүүдэд бид түүнийг хайгаагүй шүү дээ хэмээв.
[4] Бүхард түмний нүдэнд энэ нь зөв хэмээн үзэгдсэн тул бүх чуулган тийн үйлдэнэ гэж хариулав.
[5] ИнгээдБурханы авдрыг Кириат-иеаримаас авчрахын тулд Давид Египетийн Шихороос Хаматын хоолой хүртэлх бүх Израилийг цуглуулав.
[6] Түүнийнэрийг агуулсан авдар буюу херубуудын дээр залрагч ЭЗЭН, Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Иудад харьяалагдах Баала уруу буюу Кириат-иеарим уруу Давид болон бүх Израиль явжээ.
[7] ТэдБурханы авдрыг Абинадабын гэрээс шинэ тэргэнд ачин явсан бөгөөд Узза, Ахио нар тэргийг хөтлөв.
[8] Давидболон бүх израильчууд дуу дуулан, ятга, босоо ятга, хэнгэрэг, цан, бүрээ хөгжимтэйгээр, өөрсдийн хамаг чадлаараа Бурханы өмнө баярлацгаав.
[9] Тэд Кидоны үтрэм дээр иртэл, үхэр нь бүдэрсэн тул Узза гараа сунган, авдрыг түшив.
[10] Уззагараараа авдарт хүрснээс болж ЭЗЭНий хилэн түүний эсрэг шатаж, Тэр түүнийг цохьжээ. Узза тэнд Бурханы өмнө үхэв.
[11] Уззагийнэсрэг ЭЗЭН дүрсхийн уурласан тул Давид уурлажээ. Давид тэр газрыг Перез-узза хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл байдаг.
[12] Тэрөдөр Давид Бурханаас айж, —Би хэрхэн Бурханы авдрыг өөртөө авчирж чадах билээ? гэв.
[13] ТиймээсДавид авдрыг Давидын хот уруу өөртөө авч явсангүй. Харин түүний гит хүн Обед-едомын гэр уруу аваачив.
[14] ИнгээдБурханы авдар Обед-едомын гэр бүлийн хамт түүний гэрт гурван сар байсан бөгөөд ЭЗЭН Обед-едомын гэр бүлийг түүнд байсан бүхний хамт ерөөв.