Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:10

[1] Давид өөрийн гэртээ амьдарч байх үедээ эш үзүүлэгч Натанд хандан —Үзэгтүн, би хуш модон гэрт амьдарч байхад ЭЗЭНий гэрээний авдар хөшгөн доор байна хэмээв.

[2] НатанДавидад —Бурхан чамтай хамт байгаа тул өөрийн сэтгэлд байгаа бүхнээ хийгтүн гэв.

[3] Тэршөнө Бурханы үг Натанд ирж айлдахдаа —

[4] Явж, Миний зарц Давидад өгүүлэгтүн "ЭЗЭН ийн айлдахдаа «Оршин суух өргөөг Надад зориулан чи барихгүй.

[5] Учирнь Би Израилийг гарган авчирсан өдрөөс хойш энэ өдрийг хүртэл өргөөнд заларсангүй, харин Би майхнаас майханд, нэг орших газраас нөгөө уруу аялж байв.

[6] БүхИзраилийн хамт Миний алхаж байсан бүх газруудад Миний ард түмнийг хариулуулахаар тушаасан Израилийн шүүгч нарын хэн нэгэнд нь Би "Яагаад чи Надад зориулан хуш модоор өргөө бариагүй вэ?" гэж хэлсэн гэж үү?» хэмээв" гэж хэл.

[7] Тэгэхээродоо чи Миний боол Давидад ингэж хэл. "Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдахдаа «Би чамайг бэлчээрээс, хонин сүргээ даган явахаас чинь авч, Өөрийн ард түмэн Израилийн удирдагч болгосон.

[8] Чамайгхаа явсан ч Би чамтай хамт байж, бүх дайснуудыг чинь чиний өмнөөс тастан хаясан. Би чамайг дэлхий дээрх агуу хүмүүсийн алдар цуутай адил алдартай болгоно.

[9] БиӨөрийн ард түмэн Израильд газар тогтоон өгч, тэд өөрсдийн нутагтаа оршин сууж, дахин нүүдэллэхгүй байхаар тэднийг тэнд суулгана. Урьдын адил нүгэлтнүүд тэднийг дахин зовоохоо болино.

[10] Энэнь Би Өөрийн ард түмэн Израильд шүүгч нарыг томилсон өдрөөс эхэлсэн билээ. Би чиний бүх дайсныг захиргаанд оруулна. Түүгээр ч барахгүй, ЭЗЭН чамд гэр барьж өгнө гэдгийг Би чамд хэлнэ.

[11] Чинийөдрүүд гүйцэн, чи өөрийн эцэг өвгөдтэй байхаар явах үед Би чиний хөвгүүдийн нэг болох чиний үр удмаас нэгийг чиний дараа босгон түүний хаанчлалыг байгуулна.

[12] Тэрнадад өргөө босгож, Би түүний хаан ширээг үүрд мөнхөд байгуулна.

[13] Битүүний эцэг болж, тэр Миний хүү болно. Би чиний өмнө байсан нэгнээс авсан шиг, Би түүнээс Өөрийн хайр энэрлийг холдуулахгүй.

[14] ГэвчБи түүнийг Өөрийн өргөө, Өөрийн хаанчлалд мөнхөд суулган, түүний хаан ширээ мөнхөд тогтох болно» хэмээв" гэв.

[15] Эдгээрбүх үгс ба энэ үзэгдлийн дагуу Натан Давидад хэлжээ.

[16] Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад, —ЭЗЭН Бурхан минь, би хэн болон миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?

[17] Бурханминь, энэ нь Таны мэлмийд өчүүхэн зүйл байсан боловч Та Өөрийн боолын гэрт ирж буй агуу үеийн тухай айлдаж, эрхэм дээд хүний хэмжүүрийн дагуу надад хандлаа, Бурхан ЭЗЭН минь.

[18] Таныбоолд өгөгдсөн хүндлэлийн талаар Давид Танд өөр илүү юу хэлж чадах билээ? Учир нь Та Өөрийн боолоо мэдэх билээ.

[19] Өө, ЭЗЭН минь, Өөрийн боолын төлөө болоод Өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуу эдгээр бүх аугаа зүйлсийг мэдүүлэхийн тулд Та энэ бүх агуу зүйлсийн учир шалтгаан болжээ.

[20] Өө, ЭЗЭН минь, бид чихээрээ сонссон бүгдийн дагуу Тантай адил хэн ч байхгүй бөгөөд Танаас өөр ямар ч Бурхан байхгүй билээ.

[21] Энэгазар дээр ямар үндэстэн нь Таны ард түмэн Израильтай адил вэ? Бурхан тэднийг ард түмэн болгон Өөртөө аврахаар явж, Египетээс авран гаргасан Өөрийн хүмүүсийн өмнөөс үндэстнүүдийг хөөн зайлуулсан үйлдэл доторх аугаа, аймшигт зүйлсээр Өөртөө нэр а

[22] Учирнь Таны бүтээсэн Таны ард түмэн Израиль нь мөнхөд Таных бөгөөд Өө ЭЗЭН, Та тэдний Бурхан болжээ.

[23] ӨөЭЗЭН, Өөрийн боол ба түүний гэрийн талаар Таны айлдсан үгийг мөнхөд тогтоож, айлдсанаараа хийгээрэй.

[24] Танынэр мөнхөд тогтоогдон өргөмжлөгдөж, "Түмэн цэргийн ЭЗЭН бол Израилийн Бурхан, Израильд хамаарах Бурхан билээ. Таны боол Давидын гэр ч Таны өмнө баттай зогсжээ" хэмээн хэлэгдэх болтугай.

[25] Бурханминь ээ, Та Өөрийн боолдоо зориулан гэрийг барьж өгнө гэдгийг түүнд илчлэн үзүүлсэн тул Таны боол Таны өмнө залбирах зоригийг авсан билээ.

[26] ЭЗЭН, Та Бурхан мөн бөгөөд эдгээр сайн зүйлийг Өөрийн боолд амласан билээ.

[27] Тэгэхээрэнэ нь Таны өмнө мөнхөд үргэлжлэхийн тулд одоо Өөрийн боолын гэрийг ерөөх нь Таны таалалд нийцжээ. Учир нь ЭЗЭН минь, Та ерөөсөн бөгөөд энэ бол мөнхийн ерөөл билээ гэв.

Шастирын Дээд — Chapters