[1] Энэ бол Израилийн хөвгүүд, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд болох мянгат, зуутын дарга нар болон бүлгүүдийн хамаг хэргүүдэд хаанд үйлчилдэг түшмэдийн тооллого юм. Тэрхүү бүлгүүд тус бүрдээ хорин дөрвөн мянган хүнтэй бөгөөд жилийн бүх сарын туршид сар б
[2] Забдиелынхүү Иошобеам нь нэгдүгээр сард алба хаах нэгдүгээр бүлгийг захирдаг байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[3] ТэрээрПерезийн хөвгүүдээс гаралтай бөгөөд нэгдүгээр сарын хувьд их цэргийн бүх дарга нарын тэргүүлэгч байв.
[4] Ахохүн Додаи болон түүний бүлэг нь хоёрдугаар сард алба хаах бүлгийг хариуцаж байв. Түүний бүлгийн ахлах түшмэл Миклот юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[5] Гуравдугаарсард их цэргийн гурав дахь жанжин буюу тэргүүлэгч бол тахилч Иехоиадагийн хүү Бенаиа юм. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[6] ЭнэБенаиа нь гучин баатрын дотроос хүчирхэг нэгэн бөгөөд уг гучийг захирдаг байв. Түүний бүлгийн захирагчаар түүний хүү Аммизабад байжээ.
[7] Дөрөвдүгээрсард дөрөв дэх нь Иоабын дүү Асахел болон удаах нь түүний хүү Зебадиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[8] Тавдугаарсард тав дахь нь Изра хүн ахлагч Шамхут байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[9] Зургадугаарсард зургаа дахь нь текои хүн Иккешийн хүү Ира болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[10] Долдугаарсард долоо дахь нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пелон хүн Хелез байв. Түүний бүлэгт хорин дөрвөн хүн байжээ.
[11] Наймдугаарсард найм дахь нь зерачуудаас гаралтай хушат хүн Сиббекаи болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[12] Есдүгээрсард ес дэх нь бениаминчуудаас гаралтай анатот хүн Абиезер байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[13] Аравдугаарсард арав дахь нь зерачуудаас гаралтай Нетофат хүн Махараи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[14] Арваннэгдүгээр сард арван нэг дэх нь Ефраимын хөвгүүдээс гаралтай пиратон хүн Бенаиа болой. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[15] Арванхоёрдугаар сард арван хоёр дахь нь Отниелын нетофат хүн Хелдаи байв. Түүний бүлэгт хорин дөрвөн мянган хүн байв.
[16] Израилийн овгуудыг хариуцахаар реубенчүүдийн ахлах түшмэл нь Зихрийн хүү Елиезер, симеончуудад Маакагийн хүү Шефатиа,
[17] ЛевидКемуелийн хүү Хашабиа, Ааронд Задок,
[18] ИудадДавидын ах нарын нэг болох Елиху, Иссахарт Микаелын хүү Омри,
[19] ЗебулундОбадиагийн хүү Ишмаиа, Нафталид Азриелын хүү Иеремот,
[20] Ефраимынхөвгүүдэд Азазиагийн хүү Хошеа, Манассегийн хагас овогт Педаиагийн хүү Иоел,
[21] Гилеаддахь Манассегийн хагас овогт Зехариагийн хүү Иддо, Бениаминд Абнерын хүү Иаасиел,
[22] ДандИерохамын хүү Азарел нар болой. Эдгээр нь Израилийн овгуудын ноёд байв.
[23] ХаринЭЗЭН израильчуудыг тэнгэрийн одод мэт олон болгоно хэмээн айлдсан учраас Давид хорин настай болон түүнээс дооших насны хүмүүсийг тоолсонгүй.
[24] Зеруиагийнхүү Иоаб тэднийг тоолж эхэлсэн боловч дуусгаагүй. Үүнээс болж Бурханы уур хилэн Израиль дээр буугаад тэдний тоо Давид хааны Шастирын бүртгэлд ороогүй билээ.
[25] Адиелын хүү Азмавет хааны агуулахыг хариуцав. Уззиагийн хүү Ионатан нь хөдөө, хот, тосгон, цайзууд дахь агуулахуудыг хариуцав.
[26] Келубийнхүү Езри нь газар хөрс боловсруулж байсан ажилчдыг хариуцсан байв.
[27] Раматхүн Шимеи усан үзмийн талбайг хариуцав. Шифмит хүн Забди дарсны агуулахуудад хадгалагдсан усан үзмийн ургацыг хариуцав.
[28] Гедерхүн Баал-ханан нь Шефела дахь чидун мод, ялам моддыг хариуцав. Тосны агуулахыг Иоаш хариуцав.
[29] Шарондбэлчиж буй үхэр сүргийг Шарон хүн Шитраи хариуцав. Адлаигийн хүү Шафат хөндийнүүдэд байх үхэр сүргийг хариуцав.
[30] Ишмаелхүн Обил тэмээнүүдийг, меронот хүн Иедеиа илжигнүүдийг хариуцав.
[31] Хагрихүн Иазиз нь хонин сүргийг хариуцав. Эд бүгд Давид хааны харьяалагдах хөрөнгөний харгалзагчид байв.
[32] Бас Давидын авга ах Ионатан ухаантай зөвлөгч бөгөөд гүүш байв. Хахмонийн хүү Иехиел нь хааны хөвгүүдийг асарч байв.
[33] Ахитофелнь хааны зөвлөх, архе хүн Хушаи нь хааны анд байв.
[34] Бенаиагийнхүү Иехоиада, Абиатар нар Ахитофелыг залгамжилжээ. Иоаб нь хааны их цэргийн жанжин байв.