Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:24

[1] Давид Израилийн бүх түшмэд, овгуудын захирагчид, хаанд үйлчилдэг хэсгүүдийн ахлагчид, мянгатын, зуутын дарга нар, хаан болон хааны хөвгүүдэд харьяалагдах бүх эд хөрөнгө, мал сүргийн харгалзагчид, түшмэд, хүчит эрс болох бүх зоригт баатруудыг Иерусали

[2] ТэгээдДавид хаан хөл дээрээ босон, —Миний ах дүүс болон миний ард түмэн, намайг сонсогтун. Би ЭЗЭНий гэрээний авдар болон бидний Бурханы хөлийн тавиуранд зориулан байнгын өргөө барихыг хүссэн юм. Иймээс би түүнийг барихад бэлтгэсэн билээ.

[3] ГэвчБурхан надад "Чи дайнч хүн ба цус урсгасан тул Миний нэр алдарт зориулан сүм барьж болохгүй" гэж айлдсан билээ.

[4] Гэсэнч ЭЗЭН болох Израилийн Бурхан намайг мөнхөд Израилийн хаан болгохоор миний эцгийн бүх гэрээс намайг сонгосон юм. Учир нь Тэрээр Иудаг удирдагчаар сонгосон юм. Иудагийн гэр, миний эцгийн гэр болон миний эцгийн хөвгүүдийн дундаас Тэрээр намайг бү

[5] Минийбүх хөвгүүдээс (учир нь ЭЗЭН надад олон хөвгүүд өгсөн) Тэрээр миний хүү Соломоныг Израиль дахь ЭЗЭНий хаанчлалын сэнтийнд залахаар сонгов.

[6] Тэрнадад айлдахдаа "Миний өргөө болон Миний хашаануудыг барих хүн бол чиний хүү Соломон юм. Учир нь Би түүнийг Өөрийн хөвгүүн болгохоор сонгосон бөгөөд Би түүнд эцэг нь байх болно.

[7] Тэрээродоо үйлддэг шигээ Миний тушаал, Миний заавруудыг чармайн сахивал, Би түүний хаанчлалыг үүрд мөнхөд тогтооно" гэсэн юм.

[8] Иймээсодоо, та нар энэ сайхан газрыг эзэмшиж, түүнийгээ өөрсдийн дараа гарах хөвгүүддээ мөнхөд өвлүүлэхийн тулд ЭЗЭНий чуулган болох бүх Израилийн нүдний өмнө, мөн бидний Бурханы сонорт өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг сахин мөрдөгтүн.

[9] Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхнүүдийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм. Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах а

[10] Ариунгазарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосон тул одоо үүнийг анхааралдаа ав. Зоригтой байж, үйлдэгтүн хэмээв.

[11] Дараа нь сүмийн үүдний танхим, түүний барилга байгууламж, түүний агуулахууд, түүний дээд өрөөнүүд, түүний дотор өрөөнүүд болон өршөөлийн суудалд зориулсан өрөө зэргийн загвар зургийг Давид өөрийн хүү Соломонд өгөв.

[12] БасЭЗЭНий өргөөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөөнүүд, Бурханы өргөөний агуулахууд болон зориулан өргөгдсөн зүйлсийн агуулахуудын талаар санаандаа байсан бүхний загвар зургийг өгөв.

[13] Мөнтахилч нар болон левичүүдийн бүлгүүд, ЭЗЭНий өргөөний үйлчлэлийн бүх ажил, ЭЗЭНий өргөөн дэх үйлчлэлийн бүх эд хэрэглэлүүд,

[14] бүхтөрлийн үйлчлэлд хэрэглэх алтан сав суулгануудын алтны жин буюу алтан сав суулганууд, бүх төрлийн үйлчлэлд хэрэглэх мөнгөн сав суулгануудын мөнгөний жин буюу мөнгөн сав суулганууд,

[15] алтандэнлүүний сууринд зориулсан алтны жин болон тэдгээрийн алтан дэнлүүнүүд, мөнгөн дэнлүүний сууринд зориулсан мөнгөний жин, дэнлүүний суурь бүрийн зориулалтын дагуу тэдгээрийн болон дэнлүүнийх нь жин,

[16] мөнил тавих талхны ширээнд зориулан ширээ бүрийн алтны жин, мөнгөн ширээнүүдэд зориулсан мөнгөний жин,

[17] басшижир алтан сэрээ, тогоо, савнууд, мөн алтан аягануудад тус бүрийнх нь жинг, мөнгөн аягануудад зориулсан тус бүрийнх нь жингийн талаар,

[18] мөнутлагын тахилын ширээг хийх цэвэршүүлсэн алтны жин, тэрэгний загварын алт болон ЭЗЭНий гэрээний авдрыг далавчаа дэлгэн бүрхсэн херубууд зэргийн загвар зургийг өгчээ.

[19] Давид —Энэ бүгд буюу энэ загварын бүх хэсгүүдийг ЭЗЭН Өөрийн мутраар миний дээр бичин, надад мэдүүлж өгсөн юм гэв.

[20] Тэгээд Давид өөрийн хүү Соломонд хандан —Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. Миний Бурхан болох Бурхан ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажлууд дуусах хүртэл Тэр чамайг хаяхгүй, чамайг мартахгүй.

[21] Одоохарагтун, Бурханы өргөөний бүх үйлчлэлийн төлөөх тахилч нар ба левичүүдийн багууд болон юунд ч чадварлаг сайн дурын урчууд бүх төрлийн үйлчлэлийн бүх ажилд чамтай хамт байх болно. Бас түшмэд болон бүх ард түмэн чиний тушаалыг бүрэн дагах болно

Шастирын Дээд — Chapters