[1] Үүний дараа Давид филистчүүдийг ялж, тэднийг өөртөө захируулан, филистчүүдийн гараас Гат болон түүнийн гацаануудыг авав.
[2] ТэрээрМоабыг ялж, моабчууд Давидын боол болж, алба гувчуур авчрав.
[3] Зобагийнхаан Хададезер өөрийн захиргаагаа байгуулахаар Евфрат мөрөн уруу явж байх үед Давид түүнийг Хамат хүртэл ялжээ.
[4] Давидтүүнээс мянган тэрэг, долоон мянган морьтон, хорин мянган явган цэргийг олзлон авав. Давид бүх тэрэгний морьдын шөрмөсийг тастаж, харин зуун тэргэнд хангалттай хүрэх морьдыг өөрсөддөө үлдээв.
[5] Дамаскийн арамейчууд Зобагийн хаан Хададезерт туслах гэж ирэхэд Давид арамейчуудаас хорин хоёр мянган хүнийг хороов.
[6] ТэгээдДавид Дамаскийн арамейчуудын дунд цэргүүдийг тавьж, арамейчууд Давидын боолууд болж, алба гувчуур авчрав. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
[7] Хададезерынтүшмэдэд байсан алтан бамбайнуудыг Давид булааж, Иерусалим уруу авчирлаа.
[8] БасХададезерын хотууд болох Тибхат ба Кунаас Давид маш их хэмжээний хүрэл олзолжээ. Түүгээр Соломон хүрэл тэнгис, баганууд болон хүрэл сав суулгыг цутгаж хийв.
[9] Зобагийн хаан Хададезерын бүх цэргийг Давид ялсан тухай Хаматын хаан Тоу сонсоод,
[10] Давидхаан уруу түүнтэй мэндчилж, Хададезерын эсрэг тулалдан ялсанд нь баяр хүргэхээр өөрийн хүү Хадорамыг илгээв. Учир нь Хададезер Тоутай дайтаж явсан билээ. Хадорам алт, мөнгө, гуулиар хийсэн янз бүрийн эдлэлүүдийг авчрав.
[11] Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.
[12] Үүнээс гадна, Зеруиагийн хүү Абишаи нь Давсны Хөндийд арван найман мянган едомчуудыг алжээ.
[13] Тэгээдтэрээр Едомд цэргүүдийг тавьж, бүх едомчууд Давидын боолууд болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.
[14] Ийнхүү Давид бүх Израилийг захирчээ. Тэрээр өөрийн бүх ард түмнийг зөвөөр ба шударгаар удирдав.
[15] Зеруиагийнхүү Иоаб цэргийн жанжин болж, Ахилудын хүү Иехошафат бичээч болов.
[16] Ахитубынхүү Задок, Абиатарын хүү Ахимелех нар тахилч нар болж, Шавша нь хэрэг хөтлөгч болов.
[17] Иехоиадагийнхүү Бенаиа нь керетчүүд ба пелетчүүдийг захирч, Давидын хөвгүүд хааны хажууд байх удирдагчид болов.