Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:32

[1] Аароны үр удмын бүлгүүд гэвэл, Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар байв.

[2] ГэвчНадаб, Абиху нар эцгээсээ өмнө нас барж үр хүүхэдгүй байв. Елеазар, Итамар нар тахилч нар болон үйлчлэв.

[3] ДавидЕлеазарын удмын Задок, Итамарын удмын Ахимелех нартай хамт тэднийг үйлчлэлийн дагуу ажлуудад нь хуваажээ.

[4] Елезарынудмынханд Итамарын удмынхнаас илүү олон тэргүүлэгч эрс байсан тул тэднийг хуваарилахдаа тэд Елеазарын удмынхны эцгүүдийн бүлүүдэд арван зургаан тэргүүн, Итамарын удмынхны эцгүүдийн бүлүүдийн дагуу найман тэргүүн оноов.

[5] ТэдИтамарын үр удам болон Елеазарын үр удмаас хоёулангаас нь Бурханы ба ариун газрын түшмэд байсан учир нэгийг нь нөгөөтэй нь адил шодон хуваав.

[6] Левичүүдээсгаралтай, гүүш Нетанелын хүү Шемаиа тэднийг хаан, жононгууд, тахилч Задок, Абиатарын хүү Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө тэмдэглэсэн билээ. Елеазарынхаас нэг эцгийн бүл, Итамарынхаас нэг эцгий

[7] Анхны шавга Иехоиариб дээр ирж, хоёрдугаарх нь Иедаиа,

[8] гуравдугаархнь Харим, дөрөвдүгээрх нь Сеорим,

[9] тавдугаархнь Малхийа, зургадугаарх нь Миамин,

[10] долдугаархнь Хаккоз, наймдугаарх нь Абиа,

[11] есдүгээрхнь Иешуа, аравдугаарх нь Шеканиа,

[12] арваннэгдүгээрх нь Елиашиб, арван хоёрдугаарх нь Иаким,

[13] арвангуравдугаарх нь Хуппа, арван дөрөвдүгээрх нь Иешебеаб,

[14] арвантавдугаарх нь Билга, арван зургадугаарх нь Иммер,

[15] арвандолдугаарх нь Хезир, арван наймдугаарх нь Хаппиззез,

[16] арванесдүгээрх нь Петахиа, хорьдугаарх нь Иехезкел,

[17] хориннэгдүгээрх нь Иакин, хорин хоёрдугаарх нь Гамул,

[18] хорингуравдугаарх нь Делаиа, хорин дөрөвдүгээрх нь Маазиа дээр буув.

[19] Эдгээрнь тэднийг ЭЗЭНий өргөө дотор орох үед тэдний үйлчилгээний үүргүүд байсан бөгөөд тэдний өвөг эцэг Ааронд Израилийн Бурхан ЭЗЭНий тушаасны дагуу түүгээр дамжуулан тэдэнд өгөгдсөн зааврын дагуу байв.

[20] Левийн хөвгүүдийн бусад нь гэвэл Амрамын хөвгүүдээс гаралтай Шубаел, Шубаелын хөвгүүдээс гаралтай Иедеиа байв.

[21] Рехабиагаас, Рехабиагийн хөвгүүдээс ууган нь Исшиа юм.

[22] Изхарчуудаас, Шеломот, Шеломотын хөвгүүдээс Иахат байв.

[23] Хеброныхөвгүүд гэвэл, ууган нь Иериа, хоёрдугаарх нь Амариа, гуравдугаарх нь Иахазиел, дөрөвдүгээрх нь Иекамеам юм.

[24] Уззиелийнхөвгүүдээс Мика, Микагийн хөвгүүдээс Шамир болой.

[25] Микагийндүү Ишшиа, Ишшиагийн хөвгүүдээс Зехариа юм.

[26] Мерарийнхөвгүүдээс Махли, Муши нар болой. Иазиагийн хөвгүүдээс Бено юм.

[27] Мерарийнхөвгүүдээс, Иазиагаар Бено, Шохам, Заккур, Ибри нар байв.

[28] МахлигаарЕлеазар бөгөөд тэрээр хөвгүүдгүй байв.

[29] Кишээр, Кишийн хөвгүүд, Иерамеел байв.

[30] Мушийнхөвгүүдээс Махли, Едер, Иеримот нар байв. Эдгээр нь эцгүүдийнхээ бүлүүдийн дагуу Левийн хөвгүүд болой.

[31] Эдч бас тэдний төрөл садан болох Аароны хөвгүүдийн адилаар Давид хаан, Задок, Ахимелех, тахилч нар болон левичүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдийн өмнө шоджээ. Эцгүүдийн бүлийн тэргүүлэгч ч бай, түүний дүү нараас ч бай бүгд адил шодоцгоов.

Шастирын Дээд — Chapters