Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:44

[1] Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.

[2] Соломонбүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.

[3] ТэгээдСоломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ.

[4] ГэвчДавид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.

[5] Хурынач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.

[6] Соломонтэнд ЭЗЭНий өмнө хурлын майханд байсан хүрэл тахилын ширээ уруу өгсөн очоод мянган шатаалт тахил өргөв.

[7] Тэр шөнө Бурхан Соломонд үзэгдэж —Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун хэмээн айлдав.

[8] Соломон —Миний эцэг Давидад Та агуу их хайр энэрлийг хүртээсэн. Мөн намайг түүний оронд хаан болголоо.

[9] ОдооБурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдлээ. Учир нь Та намайг газар дэлхийн шороо шиг үй олон ардуудын хаанаар томиллоо.

[10] Энэард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.

[11] Бурхантүүнд —Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас

[12] мэдлэг, билиг ухаан нь чамд өгөгдөнө. Урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.

[13] ИнгээдСоломон Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, хурлын майхнаас хөдлөн Иерусалимд ирж, Израилийг захирлаа.

[14] Соломон морин цэрэг болон тэрэгт цэргийг цуглуулахад, тэрэгт цэрэг нь мянга дөрвөн зуун, морин цэрэг нь арван хоёр мянган хүрч байв. Соломон тэднийг тэрэгт цэргийн хуаран бүхий хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.

[15] Соломонхааны үед Иерусалимд алт, мөнгө чулуу шиг ердийн зүйл болж, хуш мод нам доор газрын инжрийн мод шиг элбэг болсон байлаа.

[16] Соломонморьдоо Египет, Куегээс оруулж ирдэг бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс худалдан авдаг байв.

[17] Тэдтэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнэтэйгээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хетчүүдийн бүх хаад ба Сирийн хаадад зардаг байв.

Шастирын Дэд — Chapters