Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:08

[1] Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,

[2] Дан, Иосеф, Бениамин, Нафтали, Гад, Ашер болой.

[3] Иудагийн хөвгүүд нь Ер, Онан, Шела нар бөгөөд энэ гурвыг нь Канаан эмэгтэй Бат-шуа түүнд төрүүлж өгсөн юм. Иудагийн ууган хүү Ер нь ЭЗЭНий мэлмийд балмад муу хүн байсан тул Тэр түүнийг үхүүлжээ.

[4] Иудагийнбэр Тамар түүнд Перез, Зера нарыг төрүүлж өгсөн ажээ. Иудагийн хөвгүүд нь бүгд тав болой.

[5] Перезийн хөвгүүд нь Хезрон, Хамул нар болой

[6] Зерахынхөвгүүд нь Зимри, Етан, Хеман, Калкол, Дара нар бөгөөд тэд цөмөөрөө тавуулаа болой.

[7] Кармийнхүү нь Ахар бөгөөд хориглогдсон зүйлд тэрээр шунаснаас болж Израилийг зовоосон хүн болой.

[8] Етаныхүү нь Азариа юм.

[9] Хезроны хөвгүүд нь Иерахмеел, Рам, Хелубаи нар бөгөөд түүнд төрсөн хөвгүүд нь тэд болой.

[10] РамАмминадабын эцэг болж, Амминадаб нь Иудагийн хөвгүүдийн удирдагч болох Нахшоны эцэг болсон юм.

[11] НахшонСалмоны эцэг болж, Салмон Боазын эцэг болж,

[12] БоазОбедын эцэг болж, Обед Иессийн эцэг болов.

[13] Иессийнууган хүү нь Елиаб, удаах хүү нь Абинадаб, гуравдугаар нь Шимеа,

[14] дөрөвдүгээрхүү нь Нетанел, тавдугаар нь Раддаи,

[15] зургадугаархүү нь Озем, долдугаар хүү нь Давид юм.

[16] Тэднийэгч нарыг Зеруиа ба Абигаил гэдэг болой. Зеруиа нь Абишаи, Иоаб, Асахел хэмээх гурван хөвгүүнтэй билээ.

[17] Абигаилнь Амасаг төрүүлжээ. Амасагийн эцэг нь Ишмаел хүн Иетер болой.

[18] Хезроны хүү Калеб өөрийн эхнэр Азуба болон Иериотаар хөвгүүдтэй болсон юм. Тэр эмэгтэйн хөвгүүд нь Иешер, Шобаб, Ардон нар болой.

[19] Азубаүхэхэд Калеб бас Ефраттай гэрлэж, тэр түүнд Хурыг төрүүлж өгсөн.

[20] ХурУрийн эцэг болж, Ури нь Безалелын эцэг болсон ажээ.

[21] Түүний дараа Хезрон жаран насандаа Гилеадын эцэг болох Махирын охин уруу ирээд, түүнтэй гэрлэсэн юм. Тэр түүнд Сегубыг төрүүлж өгөв.

[22] СегубИаирын эцэг болж, Иаир нь Гилеад нутгийн хорин гурван хотуудыг эзэмшив.

[23] ГэвчГешур, Арам нь Кенат болон тэндхийн жаран хот суурингууд ба Иаирын хотуудыг тэднээс булаан авсан юм. Эдгээр нь бүгд Гилеадын эцэг Макирын хөвгүүд болой.

[24] Калеб-ефратадХезрон үхсэний дараа түүний эхнэр Абиа түүнд Текоагийн эцэг Ашурыг төрүүлж өгсөн юм.

[25] Хезроны ууган хүү Иерахмеелийн хөвгүүдийн ууган хүү нь Рам, удаах нь Буна, Орен, Озем, Ахиа нар болой.

[26] ИерахмеелдАтара хэмээх бас өөр нэг эхнэр байсан бөгөөд тэр Онамын эх болой.

[27] Иерахмеелийнууган хүү Рамын хөвгүүд нь Мааз, Иамин, Екер юм.

[28] Онамынхөвгүүд нь Шаммаи, Иада бөгөөд Шаммаин хөвгүүд нь Надаб, Абишур нар болой.

[29] Абишурынэхнэрийн нэр нь Абихаил. Тэр түүнд Ахбан, Молид нарыг төрүүлж өгөв.

[30] Надабынхөвгүүд нь Селед, Аппаим болой. Селед хөвгүүдгүй нас эцэслэв.

[31] Аппаимынхүү нь Иши, Ишийн хүү нь Шешан, Шешаны хүү нь Ахлаи ажээ.

[32] Шаммаиндүү Иадагийн хөвгүүд нь Иетер, Ионатан нар юм. Иетер нь хөвгүүдгүй насан эцэслэжээ.

[33] Ионатаныхөвгүүд нь Пелет, Заза болой. Эдгээр нь Иерахмеелийн хөвгүүд болой.

[34] Шешанхөвгүүдгүй харин зөвхөн охидтой л байв. Шешан Египет боолтой байсан бөгөөд түүний нэр нь Иарха болой.

[35] Шешанохиноо өөрийн боол Иархад өгсөн бөгөөд тэр түүнд Аттаиг төрүүлж өгсөн.

[36] АттаиНатаны эцэг болж, Натан нь Забадын эцэг болж,

[37] Забаднь Ефлалын эцэг болж, Ефлал нь Обедын эцэг болов.

[38] Обеднь Иехүгийн эцэг болж, Иехү нь Азариагийн эцэг болж,

[39] Азариань Хелезийн эцэг болж, Хелез нь Елеасагийн эцэг болов.

[40] Елеасань Сисмаин эцэг болж, Сисмаи нь Шаллумын эцэг болж,

[41] ШаллумИекамиагийн эцэг болж, Иекамиа нь Елишамагийн эцэг болов.

[42] Иерахмеелийн дүү Калебын хөвгүүдийн ууган нь Меша бөгөөд тэр Зифийн эцэг юм. Түүний хүү Мареша бол Хеброны эцэг болой.

[43] Хеброныхөвгүүд нь Кора, Таппуа, Рекем, Шема юм.

[44] Шемань Иеркоамын эцэг Рахамын эцэг болов. Рекем нь Шаммаин эцэг болов.

[45] Шаммаинхүү нь Маон, Маон нь Бетзурын эцэг болой.

[46] Калебынтатвар эм Ефа нь Харан, Моза, Газезыг төрүүлжээ. Харан Газезын эцэг болов.

[47] Иахдайнхөвгүүд нь Рекем, Иотам, Гешан, Пелет, Ефа, Шааф нар юм.

[48] Калебынтатвар эм Маака нь Шебер, Тирхана нарыг төрүүлжээ.

[49] Тэрмөн Мадманнагийн эцэг Шаафыг, бас Махбена, Гибеа нарын эцэг Шеваг төрүүлжээ. Калебын охиныг Ахса гэдэг байв.

[50] Эдгээрнь Калебын хөвгүүд байсан юм. Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд нь Кириат-иеаримын эцэг Шобал,

[51] Бетлехемийнэцэг Салма, Бет-гадерын эцэг Хареф нар болой.

[52] Кириат-иеаримынэцэг Шобалын хөвгүүд нь Харое, манахатчуудын хагас бөгөөд

[53] Кириат-иеаримынөрхүүд болох Итри, Пут, Шумат, мишраичууд болой. Эдгээрээс зоратчууд, ештоалчууд бий болсон юм.

[54] Салмагийнхөвгүүд нь Бетлехем, нетофатчууд, Атрот-бет-иоаб, манахатчуудын хагас болох зоричууд болой.

[55] Иабезтамьдарч байсан, тэмдэглэгдсэн өрхүүд нь тиратчууд, шимеатчууд, сукатчууд бөгөөд эдгээр нь Рехабын гэрийнхний эцэг болох Хамматаас гарсан кенчүүд болой.

Шастирын Дээд — Chapters