Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:22

[1] Кишийн хөвгүүн Саулаас болж Давид Зиклагт нуугдан байх үед түүн дээр ирсэн хүмүүс нь дараах хүмүүс юм. Тэд дайн тулаанд хүчит эрсийн дунд Давидад тусалж байв.

[2] Тэднуманд гарамгай бөгөөд баруун, зүүн хоёр гараараа чулуу дүүгүүрдэх, нум сум харвах эрдэмд боловсорсон хүмүүс байв. Тэд Саулын хамаатан Бениамин гарлын хүмүүс байв.

[3] Толгойлогчнь Абиезер, удаах нь Иоаш бөгөөд тэд гебеат хүн Шемаагийн хөвгүүд, мөн Азмаветын хөвгүүд болох Иезиел, Пелет нар, Берака, анатот хүн Иехү

[4] мөнөөхгучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,

[5] Елузаи, Иеримот, Беалиа, Шемариа, харуф хүн болох Шефатиа,

[6] коратчуудболох Елканан, Исшиа, Азарел, Иоезер, Иашобеам,

[7] ГедорынИерохамын хөвгүүд Иоела, Зебадиа нар болой.

[8] Гадчуудаас бамбай, жад эзэмшиж дадсан, дайнд шалгарсан эрэлхэг зоригтой эрс нь цөл дэх цайзад байсан Давид уруу хүрч ирэв. Тэдний царай нь арслангийн төрхтэй адил бөгөөд уулын бор гөрөөстэй адил хурдан болой.

[9] Нэгдэх нь Езер, хоёр дахь нь Обадиа, гурав дахь нь Елиаб,

[10] дөрөвдэх нь Мишманна, тав дахь нь Иеремиа,

[11] зургаадахь нь Аттаи, долоо дахь нь Елиел,

[12] наймдахь нь Иоханан, ес дэх нь Елзабад,

[13] аравдахь нь Иеремиа, арван нэг дэх нь Макбанаи болой.

[14] Гадынхөвгүүдээс эдгээр нь цэргийн дарга нар юм. Дорой нэг нь зуутыг, агуу нэг нь мянгатыг захирав.

[15] Нэгдүгээрсард тэд Иордан гол бүх эргээ халин үерлэж байхад нь гатлан гарч, хөндий дэх бүх хүнийг зүүн, баруун зүг уруу хөөн бутаргав.

[16] Дараа нь Бениамин болон Иудагийн хөвгүүдийн зарим нь бэхлэлтэд байсан Давид уруу хүрч ирэв.

[17] Давидтэднийг угтан гарч, —Хэрэв та бүхэн надад туслахаар сайн санаагаар над уруу ирсэн бол, миний сэтгэл та нартай нэгдэх болно. Харин миний гарт ямар ч буруу үгүй байхад, хэрэв та нар надаас урван миний дайснууд уруу хандах аваас бидний эцэг өвгөдийн Бурхан үүнийг хараад, ший

[18] Тэрүед мөнөөх гучин хүний толгойлогч Амасаигийн дээр Сүнс буун ирж —Давид аа, бид таных, Иессийн хүү минь, бид тантай хамт байна. Энх амгалан, амар тайван танд оршиг! Танд туслагч нэгэнд амар тайван нь оршиг! Үнэхээр таны Бурхан таныг дэмждэг билээ гэж хэлсний дараа Давид тэднийг хүлээн авч, тэднийг бүлгийн толгойлогч

[19] Давид филистчүүдтэй хамтран Саулын эсрэг дайтахаар явах гэж байтал түүн уруу Манассегаас хэсэг хүмүүс ирэв. Гэвч тэд филистчүүдэд тусалж чадсангүй. Юу гэвэл, Филистийн ноёд зөвлөлдсөний дараа —Бидний толгойн үнээр тэр өөрийн эзэн Саулд бууж өгөхгүй гэж үү? гээд Давидыг холдуулан явуулав.

[20] ДавидЗиклаг уруу явах үед, тэнд түүн уруу Манассегаас урван ирсэн хүмүүс гэвэл Адна, Иозабад, Иедиаел, Михаел, Иозабад, Елиху, Зиллетай нар буюу Манассед харьяалагдах мянгатын дарга нар болой.

[21] Тэдбүгд эрэлхэг хүчит дайчид бөгөөд цэргийн дарга нар байсан тул дээрэмчдийн бүлгүүдийн эсрэг Давидад туслав.

[22] Учирнь Давидад туслахаар өдрөөс өдөрт хүмүүс ирсээр Бурханы цэрэг мэт аугаа их цэргийг бүрэлдүүлэв.

[23] ЭЗЭНий үгийн дагуу Саулын хаанчлалыг Давидад эргүүлэхийн тулд Хебронд буй Давид уруу хүрч ирсэн, зэвсэглэсэн бүлэглэлүүдийн тоо нь дараах болой.

[24] Бамбай, жад үүрсэн, дайтахаар зэвсэглэсэн Иудагийн хөвгүүд нь зургаан мянга найман зуу байв.

[25] Симеоныхөвгүүдээс дайнд эрэмгий долоон мянга нэг зуун хүчит эрс байв.

[26] Левийнхөвгүүдээс дөрвөн мянга зургаан зуу хүн байв.

[27] Иехоиадань Аароны бүлийн удирдагч байсан бөгөөд түүний хамт гурван мянга долоон зуун хүн,

[28] мөнэрэлхэг дайчин залуу Задок болон түүний эцгийн бүлээс хорин хоёр ахмад байв.

[29] Саулынтөрөл садан болох Бениамины хөвгүүдээс гурван мянган хүн байв. Тэдний ихэнх хэсэг нь өнөөг хүртэл Саулын гэрт үнэнч хэвээр байна.

[30] Ефраимынхөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эрс байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлүүдэд нэртэй хүмүүс байв.

[31] Манассегийнхагас овгоос Давидыг хаан болгохын тулд сонгогдсон арван найман мянган эрс байв.

[32] Иссахарынхөвгүүдээс цаг үеэ ойлгон таньж, Израиль юу хийх ёстой талаарх мэдлэгтэй хүмүүс байв. Тэдний хоёр зуун удирдагч нь өөрсдийн бүх төрөл садангаа дагуулан ирсэн байлаа.

[33] Зебулунаасбайлдааны бэлтгэлтэй, бүх төрлийн зэвсэг агссан, хуваагдаагүй сэтгэлээр Давидад туслахаар цугларсан цэрэг нь тавин мянга байв.

[34] Нафталиасмянган ахмадууд ба тэдэнтэй хамт бамбай жадтай гучин долоон мянган эрс байв.

[35] Данчуудаастулалдааны бэлтгэлтэй хорин найман мянга зургаан зуун хүн байв.

[36] Ашераастулалдааны бэлтгэлтэй дөчин мянган хүн байв.

[37] Иорданынөгөө талаас буюу Реубен, Гад, Манассегийн хагас овгоос байлдааны төрөл бүрийн зэвсэг агссан зуун хорин мянган цэрэг ирэв.

[38] Тулалдааны бэлтгэлтэй эдгээр бүх дайчид Давидыг бүх Израилийн хаанаар өргөмжилнө гэсэн цэвэр итгэлтэйгээр Хебронд иржээ. Израилийн үлдсэн хүмүүс ч бүгд Давидыг хаанаар өргөмжлөх нэгэн санаатай байв.

[39] Тэднийтөрөл садангууд нь тэдэнд хоол бэлтгэн өгсөн тул тэд идэж, уусаар Давидтай хамт гурван хоног тэнд байв.

[40] Үүнчлэнтэдний ойр орчмынхон буюу бүр Иссахар, Зебулун, Нафталиас ч илжиг, тэмээ, луус, үхэр дээр хүнс ачин, гурилан боов, инжиртэй талх, хатаасан үзэм, усан үзмийн дарс, тос, үхэр, хонийг маш ихээр авчрав. Израильд үнэхээр баяр хөөртэй байлаа.

Шастирын Дээд — Chapters