Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:47

[1] Иудагийн хөвгүүд нь Перез, Хезрон, Карми, Хур, Шобал болой.

[2] Шобалынхүү Реаиа нь Иахатын эцэг болж, Иахат нь Лахад Ахумаин эцэг болж, эдгээр нь зоратчуудын өрхүүд болой.

[3] Етамынхөвгүүд нь Иезреел, Ишма, Идбаш бөгөөд тэдний эгч нь Хаззелелпони болой.

[4] Гедорынэцэг нь Пенуел, Хушагийн эцэг нь Езер болой. Эдгээр нь Бетлехемийн эцэг Ефратагийн ууган хүү Хурын хөвгүүд юм.

[5] Текоагийнэцэг Ашур нь Хела, Наара гэсэн хоёр эхнэртэй байв.

[6] Нааратүүнд Ахуззам, Хефер, Темени, Хаахаштари нарыг төрүүлж өгчээ. Эдгээр нь Наарагийн хөвгүүд болой.

[7] Хелагийнхөвгүүд нь Зерет, Изхар, Етнан нар юм.

[8] Кознь Ануб, Зобебагийн болон Харумын хүү Ахархелын ургийнхны эцэг болжээ.

[9] Иабезөөрийн ах дүүсээс илүүгээр хүндлэгдсэн бөгөөд ээж нь түүнийг Иабез хэмээн нэрлэхдээ "Учир нь би түүнийг зовлонтойгоор төрүүлсэн юм" хэмээжээ.

[10] ИабезИзраилийн Бурханд хандан "Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшгаас хамгаалж, өвчин зовлонд намайг бүү өртүүлээч!" гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж

[11] Шухагийн ах Хелуб Мехирийн эцэг болов. Мехир Ештоны эцэг болой.

[12] Ештоннь Бет-рафа, Пасеа болон Ир-нахашийн эцэг Техиннагийн эцэг болсон бөгөөд эдгээр нь Рекагийн эрчүүд болой.

[13] Кеназын хөвгүүд нь Отниел, Сераиа юм. Отниелын хүү нь Хатат болой.

[14] МеонотаиОфрагийн эцэг болж, Ге-харашимын эцэг Иоабын эцэг нь Сераиа бөгөөд тэд дархчууд байсан юм.

[15] Иефуннегийнхөвгүүн Калебын хөвгүүд нь Иру, Ела, Наам бөгөөд Елагийн хүү нь Кеназ болой.

[16] Иахаллелелынхөвгүүд нь Зиф, Зифа, Тириа, Асарел нар болой.

[17] Езрагийнхөвгүүд нь Иетер, Меред, Ефер, Иалон нар болой. Эдгээр нь Мередийн авсан Фараоны охин Битиагийн хөвгүүд болой. Тэр Мириам, Шаммаи, Ештимоагийн эцэг Ишба нарыг олж тээжээ.

[18] ТүүнийИуда эхнэр нь Гедорын эцэг Иеред, Сокогийн эцэг Хебер, Заноагийн эцэг Иекутиелийг төрүүлсэн юм.

[19] Ходиагийнэхнэр буюу Нахамын эгчийн хөвгүүд нь гарми хүн Кеилагийн эцэг болон Маака хүн Ештемоа нар болой.

[20] Шимоныхөвгүүд нь Амнон, Ринна, Бенханан, Тилон болой. Ишийн хөвгүүд нь Зохет, Бен-зохет болой.

[21] Иудагийнхүү Шелагийн хөвгүүд нь Лекагийн эцэг Ер, Марешагийн эцэг Лаада, Бет-ашбеа дахь маалинга нэхэгчдийн гэрийн ургийнхан,

[22] Моаб, Иашуби-лехемийг захирсан Иоким болон Козебагийн хүмүүс, Иоаш, Сараф нар бөгөөд энэхүү тэмдэглэл нь эртнийх болой.

[23] Эдгээрнь ваарчид бөгөөд хааны албыг залгуулан, хаантай хамт Нетаим, Гедерахад амьдарч байсан юм.

[24] Симеоны хөвгүүд нь Немуел, Иамин, Иариб, Зера, Шаул нар болой.

[25] Түүнийхүү нь Шаллум, түүний хүү нь Мибсам, түүний хүү нь Мишма болой.

[26] Мишмагийнхөвгүүд нь Хаммуел, түүний хүү нь Заккур, түүний хүү Шимеи нар болой.

[27] Шимеиарван зургаан хүүтэй зургаан охинтой байсан хэдий ч түүний ах дүүс нь тийм ч олон хөвгүүдтэй байсангүй. Тэдний бүх өрхүүд нь ч Иудагийн хөвгүүд шиг өсөж үржин олширсонгүй.

[28] Тэднийсуурьшсан газрууд нь Беершеба, Молада, Хазар-шуал,

[29] Билха, Езем, Толад,

[30] Бетуел, Хорма, Зиклаг,

[31] Бет-маркабот, Хазар-сусим, Бет-бири, мөн Шаараим юм. Эдгээр хотууд нь Давидын хаанчлалыг хүртэл тэднийх байв.

[32] Тэднийсуурингууд нь Етам, Аин, Риммон, Тохен, Ашан гэх таван хот,

[33] Баалынчанад дахь дээрх хотуудын эргэн тойрны бүх тосгод юм. Энэ нь тэдний нутагшилт бөгөөд тэд өөрсдийн угийн бичигтэй байв.

[34] БасМешобаб, Иамлех, Амазиагийн хөвгүүн нь Иоша,

[35] Иоелболон Асиелын гуч, Сераиагийн тач, Иошибаин хүү, Иехү нар болой.

[36] МөнЕлиоенай, Иаакоба, Иешохаиа, Асаиа, Адиел, Иесимиел, Бенаиа,

[37] Зизанар бөгөөд Зиза нь Шифийн хүү, Аллоны ач, Иедаиагийн гуч, Шимрийн дөч, Шемаиагийн ач хүү болой.

[38] Эдгээрийгтэдний ургуудын удирдагчдын нэрсийн дагуу бичсэн болой. Тэдний эцгүүдийн гэрүүд ихэд өсөж үржсэнээр

[39] тэдөөрсдийн малдаа бэлчээр хайн, Гедорын хоолой, бүр хөндийн зүүн тал уруу явцгаав.

[40] Тэдуудам сайхан бэлчээрийг олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамичууд амьдарч байсан юм.

[41] Нэрснь тэмдэглэгдсэн эдгээр хүмүүс Иудагийн хаан Хезекиагийн өдрүүдэд ирсэн бөгөөд тэдний майхнуудыг болон тэнд байсан меуничүүдийг дайрч, хүйс тэмтрэн, тэдний нутагт нь энэ өдрийг хүртэл амьдарсаар байгаа юм. Юу гэвэл тэнд малд нь бэлчээр байжээ.

[42] Тэднийдундаас, Симеоны хөвгүүдээс таван зуун хүн Ишийн хөвгүүд болох Пелатиа, Неариа, Рефаиа, Уззиел нарыг өөрсдийн удирдагчид болгон Сеир уул уруу явж,

[43] оргожзугтсан амалекчуудын үлдэгсдийг устгаад, тэндээ энэ өдрийг хүртэл амьдарсан юм.

Шастирын Дээд — Chapters