[1] Үүний дараа Аммоны хөвгүүдийн хаан Нахаш үхэж, түүний хүү оронд нь хаан болов.
[2] ТэгэхэдДавид —Хануны эцэг Нахаш надад энэрэл үзүүлсэн тул би ч хүүд нь энэрэл үзүүлнэ гэж хэлэв. Ингээд аавынх нь талаар хүүг тайтгаруулахаар Давид элч нарыг илгээв. Давидын элч нар Хануныг тайтгаруулахаар Аммоны хөвгүүдийн нутагт ирэв.
[3] ГэвчАммоны хөвгүүдийн ноёд Ханунд хандан —Тайтгаруулагчдыг чам уруу илгээснээрээ Давид чиний эцгийг хүндэлж байгаа гэж чи бодож байна уу? Түүний түшмэд энэ газрыг судалж, устгахын тулд тагнахаар ирсэн биш гэж үү? гэв.
[4] ТиймээсХанун Давидын түшмэдийг барьж, сахлыг нь хусаад, өмссөн хувцсыг нь өгзгийн хавиар нь голоор тайраад, буцаан явуулав.
[5] Хэдэнхүмүүс явж Давидад элч нарынх нь тухайд айлтгав. Өнөөх хүмүүст маш ихээр доромжлуулсан тул Давид тэдэн уруу хүн илгээжээ. Хаан тэдэнд —Та нарын сахал ургаж гүйцэх хүртэл Иериход үлдээд, дараа нь буцаж ирэгтүн хэмээн хэлүүлэв.
[6] Өөрсдийг нь Давид жигшсэнийг Аммоны хөвгүүд хараад, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсөддөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Арам-маака болон Зобагаас хөлслөн авахаар мянган мөнгөн талантыг илгээв.
[7] Тэдөөрсөддөө гучин хоёр мянган тэрэг, Маакагийн хаан болон түүний хүмүүсийг хөлслөн авав. Тэд ирж, Медебагийн өмнө хуарагнан буув. Аммоны хөвгүүд ч өөрсдийн хотуудаас хуран цуглаж, дайтахаар ирэв.
[8] Давидүүнийг сонсоод, Иоаб болон хүчирхэг эрчүүдээс бүрдсэн бүх цэргээ илгээв.
[9] Аммоныхөвгүүд гарч ирэн, хотын орох хаалган дээр дайтахад бэлтгэн жагсаж, ирсэн хаад ч өөрсдийн цэргээ хээр талд байрлуулав.
[10] Тулалдаан урд талд болон араар нь өөрийнх нь эсрэг өрнөж байгааг Иоаб хараад, бүх цэргээс Израилийн шилдэг дайчдыг сонгон авч, тэд арамейчуудын эсрэг жагсан байрлав.
[11] Харинүлдсэн хүмүүсийг Иоаб өөрийн дүү Абишаигийн гарт даатгав. Тэд Аммоны хөвгүүдийн эсрэг жагсан байрлажээ.
[12] Иоабөгүүлэхдээ —Хэрэв арамейчууд надаас хүчээрээ их бол чи надад туслагтун. Харин Аммоны хөвгүүд чамаас илүү хүчтэй байх аваас, би чамд тусална.
[13] Хүчирхэгбайж, өөрсдийн ард түмэн болон бидний Бурханы хотуудын төлөө зоригтойгоор тулалдацгаая. Мэлмийд нь сайн зүйлийг ЭЗЭН үйлдэх болтугай гэв.
[14] ИнгээдИоаб өөрийн хүмүүсийн хамт арамейчуудын эсрэг тулалдахаар ойртоход арамейчууд Иоабын өмнөөс зугтацгаав.
[15] Аммоныхөвгүүд арамейчуудын зугтахыг хараад, өөрсдөө ч мөн Иоабын дүү Абишаигийн өмнөөс зугтан, хот уруугаа оров. Тэгээд Иоаб Иерусалимд ирлээ.
[16] Арамейчууд Израильд дийлдсэнээ хараад, элч нарыг илгээн, Евфратын чанадад байх арамейчуудыг тэднийг удирдаж буй Хададезерын цэргийн жанжин Шофакийн хамтаар ирүүлэв.
[17] ҮүнийгДавидад мэдэгдсэнд тэрээр бүх Израилийг хамтад нь цуглуулж, Иорданыг гатлан, тэдний дээр ирж, тэдний эсрэг байрлалаа эзлэв. Давид арамейчуудын эсрэг тулалдахаар жагсангуут арамейчууд түүний эсрэг дайрав.
[18] АрамейчуудИзраилийн өмнөөс зугтсанд Давид арамейчуудаас долоон мянган тэрэгт цэрэг, дөчин мянган явган цэргийг устгаж, тэдний цэргийн жанжин Шофакийг ч алав.
[19] Хададезерынзарц нар Израильд дийлдсэнээ хараад, Давидтай найрамдан, түүнд үйлчлэв. Ингээд арамейчууд дахин Аммоны хөвгүүдэд туслах хүсэл зориггүй боллоо.