[1] Филистчүүд Израилийн эсрэг дайтсанд Израиль хүмүүс филистчүүдийн өмнө зугтан, Гилбоа ууланд алагдан унацгаав.
[2] ФилистчүүдСаул болон түүний хөвгүүдийг нэхэн хөөж, тэд Саулын хөвгүүд болох Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг цохьжээ.
[3] Саулынэсрэг тулалдаан ширүүсэж, харваачид Саулыг олж харав. Ингээд харваачид Саулыг шархдуулжээ.
[4] ТэгмэгцСаул өөрийн зэвсэг үүрэгч цэрэгтээ —Сэлмээ сугалаад, намайг хатган сүлбэгтүн. Эс тэгвэл хөвч хөндүүлээгүй хүмүүс ирж намайг доромжилно гэв. Гэвч түүний зэвсэг үүрэгч нь маш их айсан тул тийн үйлдсэнгүй. Тэгтэл Саул өөрийн илдийг аваад, дээрээс нь унав.
[5] Саулынүхэхийг зэвсэг үүрэгч нь хараад, мөн адилаар өөрийн илдэн дээрээс унаж үхэв.
[6] ИнгээдСаул өөрийн гурван хүү, өөрийн бүх гэрийнхний хамт үхэв.
[7] Хөндийд байсан бүх Израиль хүмүүс, Израилийн цэргүүд зугтан, Саул болон түүний хүүхдүүдийг үхэхийг хараад, өөрсдийн хотуудаа орхин зугтацгаав. Филистчүүд ирж, тэнд нь амьдрав.
[8] Дарааөдөр нь филист хүмүүс үхэгсдийг дээрэмдэхээр ирэхдээ, Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд унасныг олов.
[9] Ингээдтэд Саулыг тонож, түүний толгой, зэвсгийг нь аваад, филистчүүдийг газар бүрд элч нарыг илгээн, өөрсдийн шүтээн болон ард түмэнд сайн мэдээг хүргэв.
[10] ТэдСаулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.
[11] Филистхүмүүс Саулд хийсэн бүхнийг Иебеш-гилеадынхан бүгд сонсоод
[12] бүхзоригт эрс нь босож, Саулын шарил болон хөвгүүдийнх нь шарилыг булааж аван, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барив.
[13] Ийнхүү ЭЗЭНий эсрэг өөрийн үйлдсэн бусармаг үйлсийнхээ төлөө Саул үхсэн нь ЭЗЭНий үгийг сахилгүй, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асууж,
[14] ЭЗЭНийхүслийг мэдэхийг хүсээгүйгээс болсон юм. Тиймээс Тэр түүнийг хороон, хаанчлалыг нь Иессийн хүү Давидад шилжүүлэв.