[1] Тэгээд Давид —Энэ бол Бурхан ЭЗЭНий өргөө, энэ бол Израилийн төлөөх шатаалт тахилын ширээ юм хэмээв.
[2] Ингээд Давид Израилийн нутагт байсан харийнхныг цуглуулах тушаалыг гаргаж, Бурханы өргөөний барилгын чулуунуудыг цавчих хүмүүсийг тогтоов.
[3] Давиддааман хаалганууд болон тоноглолуудын хадааснуудыг хийх үлэмж хэмжээний төмрийг, мөн жинлэн хэмжиж чадахааргүй хүрлийг бэлтгэв.
[4] Сидончуудба тирчүүд Давидад үлэмж хэмжээний хушин дүнзнүүд авчирж өгсөн тул хушин гуалингуудаар хийсэн дүнзнүүд тоолшгүй их байв.
[5] Давид —Миний хүү Соломон балчир, туршлагагүй байна. ЭЗЭНд зориулан баригдах өргөө ч маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай байх юм. Тийм учраас одоо би үүнийг барих бэлтгэлийг хангана гэв. Ингээд Давид өөд болохоосоо өмнө хангалттай бэлтгэли
[6] Түүний дараа Давид өөрийн хүү Соломоныг дуудаж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан өргөө барихыг түүнд тушаав.
[7] ДавидСоломонд хандан —Хүү минь ээ, би өөрийн Бурхан ЭЗЭНий нэр алдрын төлөө өргөө барих бодолтой байсан билээ.
[8] ГэвчЭЗЭНий үг надад ирж, "Чи их цус урсган, олон дайныг өдөөсөн. Чи Миний өмнө дэлхий дээр их цус урсгасан тул Миний нэр алдрын төлөө өргөө барьж болохгүй.
[9] Харагтун, чамд нэгэн хүү төрөх бөгөөд тэрээр амар амгалангийн хүн байх болно. Би түүнд эргэн тойрны бүх дайснуудаас нь хамгаалалт, амар тайвныг өгөх болно. Түүний нэр Соломон байх бөгөөд түүний амьдралын өдрүүдэд Би Израильд амар амгалан, аниргүй бай
[10] ТэрМиний нэр алдрын төлөө өргөө барих бөгөөд Тэр Миний хүү болж, Би түүний эцэг болно. Би түүний хаанчлалын сэнтийг Израилийн дээр үүрд мөнхөд суурилуулах болно" гэсэн юм.
[11] Минийхүү, чи амжилттай явж, чиний тухайд Түүний айлдсанаар чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихын тулд ЭЗЭН чамтай хамт байх болтугай.
[12] Чиөөрийн Бурхан ЭЗЭНий хуулийг сахьж байхын тулд зөвхөн ЭЗЭН чамд хэрсүү байдал ба ухаарлыг, мөн Израилийг захирах мэдлийг чамд өгөх болтугай.
[13] Израилийнталаар Мосед ЭЗЭНий тушаасан тогтоол, зарлигуудыг чи сахихдаа хянамгай хандах аваас, чи амжилт олох болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.
[14] Одоохарагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.
[15] Түүнээсгадна, чамтай хамт маш олон ажилчид буюу чулуу цавчигчид, чулуу өнгөлөгчид, мужаанууд болон бүх төрлийн ажилд авъяас чадвартай бүх хүмүүс байна.
[16] Алт, мөнгө, хүрэл, төмрийн хувьд хэмжээлшгүй ихээр байна. Босоод, ажиллагтун. ЭЗЭН чамтай хамт байх болтугай гэв.
[17] Мөн Давид Израилийн бүх удирдагчдад өөрийн хүү Соломонд туслахыг тушаан, —
[18] Та нарын Бурхан ЭЗЭН та нартай хамт байгаа юм бус уу? Эргэн тойронд амар тайвныг Тэр та нарт өгөөгүй гэж үү? Тэрээр энэ газрын иргэдийг миний гарт тушааж, энэ газар ч ЭЗЭН болон Түүний ард түмний өмнө сөхөрсөн юм.
[19] Одооөөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж