[1] Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж —Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ.
[2] УрьдСаулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд "Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно" гэж айлдсан гэж хэлцгээв.
[3] ИйнхүүИзраилийн бүх ахмадуудад Хебронд хаан уруу ирж, Хебронд Давид ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.
[4] Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.
[5] Иебусыноршин суугчид Давидад —Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот).
[6] Давид —Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов.
[7] ТэгээдДавид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.
[8] ТэрМиллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов.
[9] Түмэнцэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.
[10] Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой.
[11] Давидтайбайсан хүчит эрсийн жагсаал нь дараах болой. Гучин хүний тэргүүлэгч нь хагмон хүний хүү Иашобеам юм. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа өргөн тэднийг нэг далайлтаар алсан хүн билээ.
[12] Түүнийудаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрсийн нэг билээ.
[13] Филистчүүдтулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав.
[14] Тэдталбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав.
[15] Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв.
[16] Филистийнцэргийн анги Бетлехемд байх үед Давид Ариун уулын бэхлэлтэд байв.
[17] Давид —Хэн нэгэн нь Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! хэмээн хүсэмжилсэнд
[18] өнөөхгурав филистчүүдийн хуаранг нэвтрэн гарч, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирж Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж, —
[19] Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хү
[20] Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.
[21] Тэрнь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихэд хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.
[22] Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.
[23] Тэрээртаван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон
[24] Иехоиадагийнхүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрсийн нэгэн адил нэртэй байв.
[25] Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.
[26] Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан,
[27] харорхүн Шаммот, пелонит хүн Хелез,
[28] текоахүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер,
[29] хушахүн Сиббекаи, ахоа хүн Илаи,
[30] нетофатхүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед,
[31] Бениаминыхөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа,
[32] Гаашгорхины Хураи, арбат хүн Абиел,
[33] бахарумхүн Азмавет, шаалбон хүн Елиаба,
[34] гизонхүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан,
[35] харархүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал,
[36] мекератхүн Хефер, пелонит хүн Ахиа,
[37] галмерхүн Хезро, Езбаигийн хүү Наараи,
[38] Натаныдүү Иоел, Хагригийн хүү Мибхар,
[39] аммонхүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч берот хүн Нахараи,
[40] итритхүн Ира, итрит хүн Гареб,
[41] хетхүн Уриа, Ахлаин хүү Забад,
[42] реубенхүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч гучин хүнийг өөртэйгөө байлган Адина,
[43] Маакагийнхүү Ханан, митнит хүн Иошафат,
[44] аштератхүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел,
[45] Шимрийнхүү Иедиаел, түүний дүү Тиз хүн Иоха,
[46] махавихүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма,
[47] Елиел, Обед, мезобаи хүн Иаасел нар болой.