Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:32

[1] Дараа нь хаадын дайнд мордох цагт буюу хавар Иоаб цэргээ удирдан явж, Аммоны хөвгүүдийн газрыг сүйрүүлэн, ирж Раббаг бүслэн авав. Гэвч Давид Иерусалимд үлджээ. Иоаб Раббаг цохин устгав.

[2] Давидтэдний хааны толгойгоос алтан титмийг нь авчээ. Тэр титэм нэг алтан талант жинтэй бөгөөд эрдэнийн чулуу шигтгэгдсэнийг Давид олж мэдэв. Түүнийг Давидын тэргүүн дээр тавьжээ. Тэрээр хотоос маш их хэмжээний олз омог авчрав.

[3] Тэрхотод байсан хүмүүсийг ч олзлон авчирж, иртэй хөрөө багаж сүх хэрэглэх ажилд дайчилжээ. Аммоны хөвгүүдийн бүх хотуудад Давид ийнхүү үйлдэв. Дараа нь Давид болон бүх хүмүүс Иерусалим уруу буцаж ирэв.

[4] Үүний дараа Гезерт филистчүүдтэй дайтаж эхэлжээ. Тэгэхэд аварга биетнүүдийн үр удмын нэг Сиппаиг хушат хүн Сиббекаи алсанд, филистчүүд бууж өгөв.

[5] Дахинфилистчүүдтэй дайтах үе гарч, Иаирын хүү Елканан нь гит хүн Голиатын дүү Лахмиг алсан юм. Лахмийн жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт байв.

[6] Гатаддахин дайн болох үед нэгэн үлэмж аварга хүн байсан бөгөөд түүний гар, хөлийн хуруунууд нь тус тус зургаа, нийт хорин дөрвөн хуруутай байжээ. Энэ хүн ч аварга биетнүүдийн үр удмын нэг байсан билээ.

[7] ТэрээрИзраилийг доромжлоход, Давидын ах Шимеагийн хүү Ионатан түүнийг алав.

[8] Эдгээрнь Гат дахь аварга биетнүүдийн үр удмууд байсан бөгөөд тэд Давидын гарт болон түүний боолуудын гарт унацгаасан юм.

Шастирын Дээд — Chapters