Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:04

[1] Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь дараах болой. (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр угийн бичигт ууган хэмээн бичигдсэнгүй.

[2] ХэдийгээрИуда ах дүүсээ давамгайлж, түүнээс удирдагч гарсан боловч ууган хүүгийн эрх Иосефт хамаатай юм.)

[3] Израилийнууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар болой.

[4] Иоелынхөвгүүд нь Шемаиа, түүний хүү нь Гог, түүний хүү нь Шимеи,

[5] түүнийхүү нь Мика, түүний хүү нь Реаиа, түүний хүү нь Баал,

[6] түүнийхүү нь Беера бөгөөд тэр реубенчүүдийн удирдагч байсан боловч Ашурын хаан Тилгат-пилнесер түүнийг олзлон авч явсан билээ.

[7] Тэднийудмын угийн бичигт орсон ургуудынх нь дагуух түүний хамаатнууд нь захирагч Иеиел, тэгээд Зехариа,

[8] Шемагийнач, Иоелын гуч Азазын хүү Бела болой. Тэр Ароерт Небо, Баал-меон хүртэлх газарт амьдарсан юм.

[9] Гилеадгазарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.

[10] Саулынөдрүүдэд тэр хагри хүмүүстэй дайн хийж, гартаа оруулан, Гилеадын зүүн зүгийн бүх нутагт өөрсдийн майхнуудаа дэлгэцгээв.

[11] Тэдний зэргэлдээ Гадын хөвгүүд Салекагаас цааш Башаны газарт амьдран байлаа.

[12] БашандИоел тэргүүн, Шафат удаах нь бөгөөд дараа нь Ианаи, Шафат нар байв.

[13] Тэднийэцгүүдийнх нь гэр бүлийн хамаатнууд нь Михаел, Мешуллам, Шеба, Иораи, Иакан, Зиа, Ебер энэ долоо болой.

[14] Эдгээрнь Абихаилын хөвгүүд бөгөөд Абихаил нь Хурийн хүү, Иароагийн ач, Гилеадын гуч, Михаелын дөч, Иешишаин тач, Иахдогийн жич, Бузын долдугаар үеийн хүү болой.

[15] Гунийнач Абдиелын хүү Ахи бол тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүн болой.

[16] ТэдГилеад, Башан болон тэндхийн суурингуудад, Шароны бүх бэлчээрийн хязгаар хүртэл тархан амьдарсан юм.

[17] Энэбүгд нь бүх Иудагийн хаан Иотам болон Израилийн хаан Иеробоамын өдрүүдэд угийн бичигт тэмдэглэгдсэн юм.

[18] Реубений хөвгүүд гадчууд болон Манассегийн хагас овогт сэлэм бамбай агсан, нумыг хөвчлөн, тулаанд морддог дайнд туршлагатай зоригт эрчүүд дөчин дөрвөн мянга долоон зуун жар байсан юм.

[19] Тэдхагри хүн, Иетур, Нафиш, Нодабын эсрэг дайтав.

[20] Тэдтэдний эсрэг тусалж, хагричууд болон түүнтэй эвссэн бүхнийг тэдний гарт тушаажээ. Тэд дайны үед Бурханд хандан гуйхад нь Тэр тэдэнд өршөөл үзүүлдэг байсны учир нь тэд Түүнд итгэдгийнх юм.

[21] Тэддайсны мал сүргээс тавин мянган тэмээ, хоёр зуун тавин мянган хонь, хоёр мянган илжгийг болон зуун мянган хүнийг олзлон иржээ.

[22] Бурханыдайн байсан тул үй олон хүн алагдав. Тэд олзлогдон явах хүртлээ тэдний нутагт амьдарсан юм.

[23] Манассегийн хагас овгийн хөвгүүд Башанаас Баал-хермон, Сенир, Хермон уул хүртэлх нутагт амьдарсан юм. Тэд хэтэрхий олуулаа байв.

[24] Тэднийэцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн гэр бүлийн тэргүүлэгчид болой.

[25] Гэвч тэд өөрсдийн өвөг дээдсийн Бурханы эсрэг итгэлээс урван тэдний өмнөөс Бурханы устгасан тэр газрын ард түмний бурхдын араас завхайрав.

[26] ИймээсИзраилийн Бурхан Ашурын хаан Пулын сүнс, Ашурын хаан Тилгат-пилнесерийн сүнсийг хөдөлгөсөнд тэд Реубен, Гад, Манассегийн хагас овгийг олзлон, Хала, Хабор, Хара, Гозан гол уруу аваачжээ. Тэд одоо ч тэндээ байна.

Шастирын Дээд — Chapters