[1] Харин долоо хоногийн эхний ѳдѳр эрт үүрээр тэд булщ уруу ирэхдээ, бэлдсэн анхилуун үнэртнээ авчрав.
[2] Булщнаас хадыг ѳнхрүүлэн зайлуулсныг тэд хараад,
[3] дотогщ орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.
[4] Ийнхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байтал, үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хоёр хүн гэнэт тэдний хажууд зогсож байлаа.
[5] Мѳнѳѳх эмэгтэйчүүд айн сандарч, нүүрээ газар хүртэл бѳхийлгѳсѳнд тэд —Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?
[6] Тэр энд байхгүй, харин Тэр амилсан. Галилд байхдаа Тэр та нарт юу айлдаж байсныг санацгаа.
[7] Хүний Хүү нүгэлт хүмүүсийн гарт тущаагдаж, цовдлогдоод гурав дахь ѳдѳр нь амилах ёстой гэсэн щүү дээ? гэжээ.
[8] Тэд Түүний үгийг санан
[9] булщнаас буцаж ирээд арван нэгт нь болон үлдсэн бүгдэд энэ бүхнийг мэдэгджээ.
[10] Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар мѳн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд байв. Тэд элч нарт энэ тухай хэлсэнд
[11] тэдний хэлсэн үгс нь тэдэнд хоосон хов жив мэт байсан тул тэд эмэгтэйчүүдэд итгэхгүй байлаа.
[12] Харин Петр босон булщ уруу гүйв. Зогсоод дотогщ харахад зѳвхѳн маалинган даавуу л үзэгджээ. Тэр болсон явдалд гайхсаар гэр уруугаа буцлаа.k
[13] Үзэгтүн, тэр ѳдѳр тэдний хоёр нь Иерусалимаас жаран стадиа зайтай байдаг Еммау хэмээх тосгон уруу явж байжээ.
[14] Тэд болсон бүх зүйлийн талаар ѳѳр хоорондоо ярьж байв.
[15] Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал, Есүс Ѳѳрѳѳ тэдний дэргэд ирээд, цугтаа алхав.
[16] Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй.
[17] Есүс тэдэнд —Та нар бие биентэйгээ юун тухай ярилцаж яваа юм бэ? гэсэнд тэд зогсов. Тэд гунигтай байлаа.
[18] Тэдний нэг, Клеоп гэгч Түүнд —Энэ ѳдрүүдэд болсон явдлын тухай мэдээгүй хүн Иерусалимд түр байгсдаас Танаас ѳѳр нэгэн байхгүй л болов уу? гэхэд
[19] Тэр тэдэнд —Юу тэр билээ? гэв. Тэгтэл тэд Түүнд —Назарын Есүсийн тухай юм. Тэр Бурханы ѳмнѳ, бүх ард олны ѳмнѳ үг болон үйлсдээ хүчирхэг эщ үзүүлэгч байсан юм.
[20] Түүнд манай захирагчид болон ахлах тахилч нар үхлийн ял тулгаж Түүнийг цовдолсон.
[21] Гэтэл Израилийг аврах гэж байсан Нэгэн мѳн гэж бид Түүнд найдаж байв. Энэ бүхнээс гадна, энэ явдлаас хойщ гурван ѳдѳр боллоо.
[22] Харин манай эмэгтэйчүүдийн зарим нь биднийг гайхахад хүргэв. Тэд ѳглѳѳ эрт булщ уруу очоод,
[23] Түүний цогцсыг олсонгүй. Тэгээд буцаж ирээд, Түүнийг амьд гэж хэлсэн тэнгэр элч нарын үзэгдлийг харснаа бидэнд ярилаа.
[24] Бидэнтэй хамт байсан хүмүүсийн зарим нь булщ уруу явж, эмэгтэйчүүдийн хэлсний дагуу байхыг харжээ. Тэд Түүнийг олж хараагүй гэхэд
[25] Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эщ үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтнүүд ээ!
[26] Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Ѳѳрийн сүр жавхланд орох ёстой байсан бищ үү? гэв.
[27] Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эщ үзүүлэгчид, бүх Бичээс Ѳѳрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.
[28] Тэд зорьж явсан тосгондоо ойртох үед Тэр цаащаа явах гэж байгаа мэт байв.
[29] Тэд Түүнийг ятган —Бидэнтэй хамт байгаач. Хэдийн нар хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.
[30] Тэгээд Тэр тэдэнтэй хамт щирээнээ тухлан сууж, талх авч, ерѳѳгѳѳд хувааж тэдэнд ѳгѳв.
[31] Тэдний нүд нээгдэж, Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.
[32] Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Бичээсийг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] щатаж байсан бус уу? гээд,
[33] тэр даруй босож, Иерусалим уруу буцав. Тэд ѳнѳѳх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад,
[34] тэдний —Эзэн үнэхээр амилсан байна. Симонд харагджээ гэж хэлэхийг сонсоод,
[35] замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.
[36] Тэд ийнхүү ярьж байтал Тэр Ѳѳрѳѳ дунд нь зогсож байлаа. Тэр тэдэнд —Амар амгалан нь та нарт байх болтугай гэв.l
[37] Гэвч тэд цочирдон айдсаар дүүрсэндээ, сүнс үзэгдэв хэмээн боджээ.
[38] Есүс тэдэнд —Та нар юунд сандарч, зүрхэнд чинь эргэлзээ тѳрнѳ вэ?
[39] Миний гар, Миний хѳлийг хараач. Энэ чинь Би Ѳѳрѳѳ байна. Надад гараа хүргээд үз. Учир нь та нарын харж байгаа Над щиг яс, мах сүнсэнд байдаггүй юм гэв.
[40] Тэр үүнийг айлдаад, тэдэнд Ѳѳрийн гар, хѳлийг үзүүлэв.m
[41] Тэд баярлан гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс —Та нарт идэх юм байна уу? гэж асуухад
[42] тэд хэсэг хайрсан загас Түүнд ѳгѳв.
[43] Тэр загасыг авч, тэдний ѳмнѳ иджээ.
[44] Тэгээд Тэр тэдэнд ингэж айлдав. —Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг ийм болой. Энэ нь Мосегийн Хууль, Эщ үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой гээд,
[45] Бичээсийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв.
[46] Есүс тэдэнд хандаж —"Христ зовлон эдэлж, гурав дахь ѳдрѳѳ үхэгсдээс амилах болно.
[47] Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүгэл нь уучлагдах гэмщил тунхаглагдах ёстой" гэж бичигдсэн юм.
[48] Энэ бүхний гэрч нь та нар мѳн.
[49] Харагтун, Би Эцэгийнхээ амласныг та нарт илгээнэ. Харин та нар дээрээс ирэх хүчийг ѳмстлѳѳ энэ хотдоо үлд гэжээ.
[50] Тэр тэгээд Бетан хүртэл тэднийг гадагщ дагуулан яваад мутраа ѳргѳн тэднийг ерѳѳв.
[51] Тийнхүү ерѳѳж байхдаа Тэр нѳгѳѳдүүлээс холдож, тэнгэр ѳѳд ѳргѳгдѳв.n
[52] Тэд Түүнд мѳргѳѳд үлэмж баяр хѳѳртэйгѳѳр Иерусалим уруу буцан
[53] сүмд байнга байж, Бурханыг магтсаар байв.