Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:28

[1] Ам­рал­тын ѳдѳр фа­ри­сай­чуу­дын нэ­гэн удир­даг­чийн гэрт талх зоог­ло­хоор Есүс ир­жээ. Тэд Түү­нийг хянамгай ажиг­лаж байв.

[2] Ха­раг­тун, Түү­ний ѳм­нѳ усан ха­ван­гаас болж зовж буй хүн бай­лаа.

[3] Есүс хуульч нар бо­лон фа­ри­сай­чуу­даас —Ам­рал­тын ѳдѳр эд­гээх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэж асуу­жээ.

[4] Ха­рин тэд дуу­гар­сан­гүй. Есүс тэр хү­нийг авчирч, эд­гээ­гээд явуу­лав.

[5] Тэ­гээд Тэр тэ­дэнд —Та нарын нэг нь хүүгээ эс­вэл үхрээ ху­дагт ойч­вол Ам­рал­тын ѳдѳр байсан ч тэр да­руйд нь та­тан гар­гах­гүй гэж үү? гэ­хэд

[6] тэд үүнд ха­риулж чад­сан­гүй.

[7] Тэ­гээд уригд­сан зо­чид зоо­гийн щи­рээ­ний хойм­рын хэс­гийг эз­лэ­хийг ажиг­ла­сан Есүс тэ­дэнд нэ­гэн сур­гаалт зүйр­лэл айл­дав. —

[8] Чамайг хэн нэг нь ху­ри­мын найрт ури­вал хой­морт нь бүү за­лар. Эс тэгвээс ча­маас илүү хүнд­тэй нэ­гэн тэнд уригд­сан бай­вал

[9] хо­ёу­ланг чинь урь­сан хүн ирж, чамд "Энэ хүнд сууд­лаа тавьж ѳг" гэ­вэл чи ичиж, доощ суух бол­но.

[10] Ха­рин чи уригд­сан бол очоод хам­гийн доор суу. Тэгвэл чамайг урь­сан хүн ирж "Анд минь, дээ­щээ суу" гэ­вэл най­ран дээр чам­тай хамт бай­гаа бүх­ний ѳм­нѳ чи хүнд­лэ­лийг ол­но.

[11] Юу гэ­вэл ѳѳ­рий­гѳѳ ѳр­гѳм­жил­дѳг бүгд номх­руу­лаг­даж, ха­рин ѳѳ­рий­гѳѳ да­руу байл­гагч ѳр­гѳмж­лѳг­дѳ­нѳ гэв.

[12] Тэр Ѳѳ­рийг нь урь­сан хүнд —Үдийн эс­вэл оройн зоог ба­рих­даа анд нѳ­хѳд эс­вэл ах дүү, са­дан тѳ­рѳл, баян хѳр­щүү­дээ бүү урь. Тэд ха­риуд нь чамайг урьж, ха­риу ба­ри­на.

[13] Ха­рин найр хийх­дээ ядуу эс­вэл та­хир ду­туу, хаз­гар до­го­лон, со­хор хү­мүү­сийг урь.

[14] Тэд чамд ха­риу барьж ча­дах­гүй тул чи ерѳѳг­дѳх бол­но. Зѳвт хү­мүү­сийн ами­лалд чамд ха­риу тѳ­лѳгдѳх бол­но гэв.

[15] Түү­ний хамт тух­лан суугч­даас нэг нь үү­нийг сон­соод Түүнд —Бур­ха­ны хаанч­лалд талх идэх хүн бүр ерѳѳл­тэй еэ! гэ­хэд

[16] Тэр түүнд —Нэ­гэн хүн их зоог бэл­дэж, олон хүн урь­жээ.

[17] Тэ­гээд зоог ба­рих цаг бо­ло­ход уригд­сан хү­мүүс уруу боо­лоо ил­гээн "Зоог бэ­лэн бо­лов. Мо­ри­лон ирц­гээ­нэ үү" гэж хэ­лүүл­жээ.

[18] Гэ­тэл уригд­сан хү­мүүс бүг­дээ­рээ л щал­таг хэлж эх­лэв. Эх­нийх нь "Би га­зар ху­дал­даж ав­сан тул явж, түү­нийг үзэх хэ­рэг­тэй бай­на. На­майг ууч­лаа­рай" гэ­жээ.

[19] Нѳ­гѳѳ нэг нь "Би ар­ван үхэр ху­дал­даж ав­сан юм. Тэд­нийг үзэ­хээр яв­лаа. Ууч­ла­хыг гуйя" гэ­хэд

[20] нѳ­гѳѳ нэг нь "Би эх­нэр ав­сан. Ийм уч­раас би очиж ча­дах­гүй" гэ­жээ.

[21] Боол нь бу­цаж ирээд үү­нийг эзэн­дээ хэ­лэв. Тэг­тэл ѳр­хийн тэр­гүү­лэгч хи­лэг­нэн, боол­доо "Да­руй гарч, хо­тын чѳ­лѳѳ, гу­дам­жаар явж ядуу, та­хир ду­туу, со­хор бо­лон хаз­гар до­го­лон хү­мүү­сийг наащ ав­чир!" гэв.

[22] Боол нь "Эзэн­тэн, ту­щаас­ныг тань ёсоор бол­го­сон хэ­дий ч сул суу­дал бай­саар л бай­на" гэ­хэд

[23] эзэн нь боол­доо "Зам, ха­щаа ха­виар яв. Гэ­рийг минь дүү­рэн байлгахын тулд хү­мүү­сийг ал­ба­дан ав­чир.

[24] Би та нарт хэлье, уригд­сан бай­сан нѳ­гѳѳ хү­мүү­сээс нэг нь ч ми­ний зоог­ноос ам­сах­гүй" гэ­жээ гэв.

[25] Есүс­тэй хамт үй олон хүн явж байв. Тэр эр­гэн тэ­дэнд —

[26] Хэ­рэв хэн нэг нь Над уруу ирж, ѳѳ­рийн эцэг эх, эх­нэр хүү­хэд, ах эгч дүү­сээ тѳ­дий­гүй ѳѳрийн амийг хүр­тэл үзэн ядах­гүй бол тэр Ми­ний щавь байж ча­дах­гүй.

[27] За­гал­майгаа үү­рэл­гүй На­майг да­гагч нь Ми­ний щавь байж ча­дах­гүй.

[28] Та на­рын хэн чинь цам­хаг барихыг хүс­вэл эхлээд суугаад, үү­нийг дуус­гахтайгаа юу хэмээн зард­лыг нь тоо­цоол­ох­гүй гэж үү?

[29] Тэ­гэх­гүй бол, түү­нийг суу­рийг ньтавь­чи­хаад дуус­гаж ча­дах­гүйг нь хар­сан бү­хэн түү­нийг щоолж,

[30] "Энэ хүн барьж эхэл­сэн ч дуус­гаж чад­сан­гүй" гэх бол­но.

[31] Эс­вэл нѳ­гѳѳ хаа­ны эс­рэг дай­лаар мор­дох­доо, ѳм­нѳѳс нь ай­суй хо­рин мян­ган дайч­дыг ар­ван мян­ган дай­чид нь сѳрж зог­сох хүч болж ча­дах эсэ­хийг урьд­чи­лан зѳв­лѳл­дѳ­хѳѳр суух­гүй байх ямар хаан байх би­лээ?

[32] Хэ­рэв ча­дах­гүй бол, ѳнѳѳх хаа­ныг бүр хол бай­хад нь эн­хийн хэ­лэл­цээр гуйн эл­чээ тэр ил­гээ­нэ.

[33] Ий­мээс та на­рын хэн нь ч бай­гаа бүх­нээ­сээ эс тат­галз­ваас Ми­ний щавь байж ча­дах­гүй.

[34] Давс сайн боловч давс нь амт­аа алдвал хэрхэн давс­лаг бол­гох би­лээ?

[35] Ийм давс хѳр­сѳнд ч, бор­доонд ч ащиг­лаг­дах­гүй тул үү­нийг хѳ­сѳр хая­на. Сон­сох чих­тэй нь сон­сог­тун гэж айлд­жээ.

Лук — Chapters