Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:21

[1] Сэт­гэл алд­рах­гүй­гээр байн­га зал­би­рах ёс­тойг тэ­дэнд ойл­гуу­ла­хын тулд Тэр ийм нэг сур­гаалт зүйр­лэл айл­дав. —

[2] Нэ­гэн хо­тод Бур­ха­наас үл эмээ­дэг­, хү­мүү­сийг ч эс хүн­дэл­дэг­ щүүгч бай­жээ.

[3] Тэр хо­тод нэ­гэн бэ­лэв­сэн эмэг­тэй байв. Тэр эмэг­тэй щүүгч уруу ирж, "Ар­цал­даг­чаас минь на­майг ѳм­гѳѳ­лѳѳч" гэ­дэг бай­лаа.

[4] Щүүгч тус­ла­хыг уд­тал хү­сээ­гүй бо­ловч да­раа нь ѳѳр­тѳѳ "Хэ­дий­гээр би Бур­ха­наас эмээ­дэг­гүй, хү­мүү­сийг хүн­дэл­дэг­гүй

[5] бо­ловч энэ эмэг­тэй амар за­яаг минь үзүү­лэх­гүй нь. Түү­нийг ѳм­гѳѳ­лѳ­хѳѳс, эс тэг­вэл тэр ирж үр­гэлж на­майг зал­хаах вий" гэ­жээ.

[6] Тэ­гээд Эзэн —Щу­дар­га бус щүүг­чийн юу хэлс­нийг сонс.

[7] Ѳѳрт нь хан­дан ѳдѳр щѳ­нѳ­гүй хащ­хи­рах Ѳѳ­рийн сон­го­сон хү­мүү­сээ Бур­хан ѳм­гѳѳлѳх­гүй гэж үү? Тэр тэд­нийг уд­тал хойщ­луул­на гэж үү?

[8] Би та нарт хэлье. Тэр да­руйд Бур­хан тэд­нийг ѳм­гѳѳ­лѳх бол­но. Ха­рин Хү­ний Хү­ү­ ирэх­дээ га­зар дээр ит­гэл олох бо­лов уу? гэ­жээ.

[9] Ѳѳрс­дий­гѳѳ зѳвт хэ­мээн ѳѳрсдѳдѳѳ ит­гээд, бус­дыг ба­самж­лагч хэ­сэг хү­мүүст хан­дан энэ сур­гаалт зүйр­лэлийг айл­дав. —

[10] Хоёр хүн зал­би­ра­хаар сүмд ор­жээ. Нэг нь фа­ри­сай, нѳ­гѳѳ нь тат­вар ху­раагч байж гэ­нэ.

[11] Фа­ри­сай хүн зог­соод ѳѳр­тѳѳ зал­би­ранb "Бур­хан, Тан­даа би та­лархъя. Юу гэ­вэл би бу­сад хү­мүүс щиг заль­хай, щу­дар­га бус, зав­хай би­щ, энэ тат­вар ху­раагч щиг ч бищ.

[12] Би до­лоо хо­ногт хоёр удаа ма­цаг барьж, ол­сон бүг­дийн­хээ арав­ны нэ­гийг ѳр­гѳ­дѳг" гэв.

[13] Харин тат­вар ху­раагч нь зай­дуу зог­соод, тэн­гэр ѳѳд харж ч зүрх­лэл­гүй, ха­рин цээ­жээ дэл­сэн байж, "Бур­хан минь, нү­гэлт на­майг ѳр­щѳѳ­гѳѳч" гэв.

[14] Би та нарт хэлье, фа­ри­сай нь бищ, ха­рин энэ хүн зѳвт­гѳг­дѳн гэр­тээ ха­рив. Ѳѳ­рий­гѳѳ ѳр­гѳм­жил­дѳг али­ваа хүн номх­руу­лаг­даж, ѳѳ­рий­гѳѳ да­руу байл­гагч нь ѳр­гѳмж­лѳг­дѳ­нѳ гэжээ.

[15] Хү­мүүс Есү­сээр нялх хүүх­дүүд­дээ гар хүр­гүү­лэ­хийн тулд тэд­нийг Түүн уруу авчрахыг нь хар­сан щавь нар хү­мүү­сийг зандра­хад

[16] Есүс тэд­нийг дуу­даад, —Хүүх­дүү­дэд зѳвщѳѳр, тэд­нийг Над дээр ирэхэд нь бүү хоригло. Учир нь Бур­ха­ны хаанч­лал эдний адил хү­мүү­сийнх юм.

[17] Үнэ­нээр Би та нарт хэлье. Бур­ха­ны хаанч­ла­лыг хүү­хэд адил хү­лээн аваагүй нь тийщ ер орох­гүй гэ­жээ.

[18] Нэ­гэн удир­дагч Түү­нээс —Сайн Багщ аа, мѳнх амийг ѳв­лѳ­н авахын тулд би юу хийх ёс­той вэ? гэж асуув.

[19] Есүс түүнд —Чи яагаад На­майг сайн гэж дууд­на вэ? Бур­ха­наас ѳѳр хэн ч сайн бищ.

[20] "Чи бүү зав­хайр, бүү хүн ал, бүү хул­гайл, бүү ху­дал гэр­чил, эцэг эхээ хүн­дэл" гэ­сэн ту­щаа­луу­дыг чи мэд­нэ щүү дээ гэ­сэнд

[21] тэр —Би энэ бүхнийг ба­га залуугаа­саа л сахи­сан гэв.

[22] Үү­нийг сон­соод Есүс түүнд —Чамд нэг л зүйл ду­туу бай­на. Эзэм­щиж бай­гаа бүх­нээ ху­дал­даж, ядууст та­рааж ѳг. Тэг­вэл чи тэн­гэрт эрдэнэстэй бол­но. Тэ­гээд ирж, На­майг да­га гэлээ.

[23] Ха­рин тэр үү­нийг сон­соод ихэд гу­ниг­тай бо­лов. Учир нь тэр мащ баян бай­жээ.

[24] Есүс түү­нийг ха­раад, —Хѳрѳнгѳтэй нь Бур­ха­ны хаанч­лалд орох юутай бэрх вэ!

[25] Баян хүн Бур­ха­ны хаанч­лалд оро­хоос тэ­мээ зүү­ний сү­вэг­чээр нэвт­рэх нь илүү хял­бар гэж айлд­са­ныг нь

[26] сонс­сон хү­мүүс —Тэг­вэл хэн ав­раг­даж ча­дах вэ? гэц­гээ­сэнд

[27] Есүс —Хү­мүүст бо­ломж­гүй зүйлс Бур­ханд бо­ломж­той гэв.

[28] Петр —Ха­раач, бид ѳѳрс­дийн юм­сыг ор­хиод, Та­ныг да­га­сан гэ­хэд

[29] Тэр тэ­дэнд —Үнэ­нээр Би та нарт хэлье. Хэн Бур­ха­ны хаанч­ла­лын тѳ­лѳѳ гэр орон, эх­нэр, ах дүүс, эцэг эх бо­лон хүүх­дүүдээ үл ор­хи­но,

[30] тэр энэ үед ѳч­нѳѳн да­хи­наар эс хү­лээн авч, ирэх үед мѳнх амийг ч үл хү­лээн ав­на гэв.

[31] Тэр ар­ван хоё­ры­гоо дэр­гэ­дээ авч, тэ­дэнд —Ха­раг­тун, бид Ие­ру­са­лим ѳѳд явж бай­на. Хү­ний Хү­ү­­гийн ту­хай эщ үзүү­лэгч­дээр би­чүүл­сэн бү­хэн бие­лэг­дэх бол­но.

[32] Хү­ний Хү­ү­ харийнхны гарт ту­щааг­да­хад, тэд Түү­нийг до­ромж­илж, ну­лимж,

[33] та­щуурд­са­ны да­раа ал­на. Гу­рав дахь ѳдрѳѳ Тэр ами­лан босох бол­но гэж айл­дав.

[34] Щавь нар нь юу ч ойл­го­сон­гүй. Үгс нь тэд­нээс нууц­лагд­сан бай­сан тул айлдсаныг нь тэд ойл­гоо­гүй ажээ.

[35] Түү­нийг Ие­ри­ход ойр­тон ирэх үед нэ­гэн со­хор хүн гуйл­га гуйн за­мын ха­жууд сууж байв.

[36] Ха­жуу­гаар нь ѳн­гѳ­рѳх ол­ны дууг сон­соод, тэр юу бо­лоод бай­гааг лав­ла­жээ.

[37] На­за­рын Есүс явааг хү­мүүс түүнд хэ­лэв.

[38] Тэг­тэл мѳ­нѳѳх со­хор хүн —Да­ви­дын Хүү, Есүс ээ! На­майг ѳр­щѳѳ­гѳѳч! гэ­хэд

[39] тү­рүүнд нь яваг­сад дуу­гүй бай­хыг түүнд ха­туу ан­хаа­руул­санд тэр улам чан­гаар —Да­ви­дын Хүү, на­майг ѳр­щѳѳ­гѳѳч! гэж хащ­хи­рав.

[40] Есүс зог­сож, түү­нийг Ѳѳр дээр нь авч­ра­хыг ту­щаав. Со­хор эрийг ир­мэгц Тэр түү­нээс —

[41] Чи На­даар ѳѳртѳѳ юу хийл­гэ­хийг хүс­нэ вэ? гэ­сэнд тэр —Эзэн, намайг да­хин ха­рдаг болгооч гэ­хэд

[42] Есүс түүнд —Ха­раа ор. Ит­гэл чинь ча­майг аварлаа гэ­в.

[43] Ѳнѳѳх хүн тэр да­руй­даа ха­рах болж, Бур­ха­ныг ал­дар­щуул­саар Түү­нийг да­гав. Үү­нийг хар­сан олон тү­мэн бүг­дээ­рээ Бур­ха­ныг маг­тац­гаа­лаа.

Лук — Chapters