[1] Тэр нэгэн Амралтын ѳдѳр, тариан талбайгаар дайран ѳнгѳрч явахад щавь нар нь тариан түрүү щувтран авч гартаа цайруулан иджээ.
[2] Гэтэл фарисайчуудын зарим нь —Та нар чинь Амралтын ѳдѳр хууль бусыг юунд үйлдэнэ вэ? гэхэд
[3] Есүс —Давид болон түүнтэй хамт байгсад ѳлсѳхдѳѳ яасныг нь та нар унщаагүй гэж үү?
[4] Тэр Бурханы ѳргѳѳнд орж, зѳвхѳн тахилч нараас ѳѳр хэн ч идэж үл болох тавиг талхнаас авч идсэн тѳдийгүй мѳн нѳхдѳдѳѳ ѳгсѳн щүү дээ гээд,
[5] тэдэнд —Хүний Хүү бол Амралтын ѳдрийн Эзэн мѳн гэлээ.
[6] Ѳѳр нэгэн Амралтын ѳдѳр Түүнийг синагогт орж, сургаалаа зааж байхад тэнд баруун гар нь хатангирщсан хүн байжээ.
[7] Фарисайчууд болон хуулийн багщ нар Түүнийг буруутгах щалтаг олохын тулд тэр хүнийг Есүс, Амралтын ѳдѳр эдгээх эсэхийг нь ажиглан щиртэж байлаа.
[8] Харин Тэр тэдний бодлыг мэдээд, хатангир гартай хүнд —Босоод, урагщаа гар гэсэнд тэр босож урагщаа гарлаа.
[9] Есүс тэдэнд —Би та нараас асууя, Амралтын ѳдѳр сайныг эсвэл ёр мууг үйлдэх, амь аврах эсвэл амь хѳнѳѳхийн аль нь зүйтэй вэ? гээд,
[10] тэднийг бүгдийг нь тойруулан харснаа түүнд —Гараа сунга гэв.j Тэр тэгсэнд гар нь зүгээр болсон байлаа.
[11] Харин тэд уур хилэнгээр дүүрч, Есүсийг хэрхэх талаар ѳѳр хоорондоо ярилцацгаав.
[12] Тэр ѳдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл щѳнийг Бурханд залбирсаар ѳнгѳрѳѳв.
[13] Ѳглѳѳ болоход Тэр щавь нараа Ѳѳр дээрээ дуудаад, тэднээс арван хоёрыг сонгон, элч нар гэж нэрлэв.
[14] Эдгээр нь Петр гэж нэрлэгдсэн Симон болон түүний дүү Андрей, Иаков, Иохан, Филип, Бартоломай,
[15] Матай, Томас, Алфайн хүү Иаков, Зеалот гэгдэх Симон,
[16] Иаковын хүү Иудас, урвагч болсон Искариотын Иудас нар болой.
[17] Тэгээд Тэр тэдний хамт уруудан бэлд буун ирж зогсов. Тэнд асар олон дагалдагч нар нь байсан бѳгѳѳд бүх Иудей, Иерусалим, Тир болон Сидоны эрэг хавийн нутгуудаас ирсэн үй олон хүн
[18] Түүнийг сонсох бас ѳвчнѳѳ эдгээлгэх гэж иржээ. Мѳн бузар сүнсэнд тарчилсан хүмүүс ч илаарщиж байлаа.
[19] Түүнээс хүч гарч, бүгдийг эдгээж байсан учир цугласан олон бүгд Түүнд гар хүрэхийг чармайн байв.
[20] Есүс щавь нарын зүг харцаа хандуулан —Ядуус та нар ерѳѳлтэй еэ! Бурханы хаанчлал та нарынх юм.
[21] Эдүгээ ѳлсѳж буй та нар ерѳѳлтэй еэ! Та нар цатгагдах болно. Эдүгээ гащуудан уйлж буй та нар ерѳѳлтэй еэ! Та нар инээх болно.
[22] Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, гадуурхан, доромжилж, нэрийг чинь ёрын муу мэтээр үзэж үл ойщоох цагт та нар ерѳѳлтэй еэ!
[23] Тэр ѳдѳр баярла, баясан цовхч. Юу гэвэл, харагтун, тэнгэр дэх щагнал чинь агуу билээ. Тэдний эцэг ѳвгѳд эщ үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
[24] Харин баячууд та нар золгүй еэ! Та нар тайвщиралаа дүүрнээр хүлээн авсан.
[25] Эдүгээ цатгалан буй та нар золгүй еэ! Та нар ѳлсѳх болно. Эдүгээ инээж буй та нар золгүй еэ! Та нар гащуудан уйлах болно.
[26] Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Тэдний эцэг ѳвгѳд хуурамч эщ үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм.
[27] Харин сонсогчдод Би хэлж байна. Дайснуудаа хайрла, та нарыг үзэн яддагчдад сайныг үйлд.
[28] Та нарыг хараагсдыг ерѳѳ, та нарыг доромжлогсдын тѳлѳѳ залбир.
[29] Хацрыг чинь алгадсан хэнд ч болов нѳгѳѳ хацраа тавьж ѳг. Дээлийг чинь булаан авагчаас цамцаа бүү харамла.
[30] Гуйсан бүрд ѳг, юмыг чинь авсан хүнээс буцааж бүү нэх.
[31] Тиймээс та нар хүмүүсийг ѳѳрсдѳдѳѳ хэрхэн хандаасай гэж хүснэ түүгээрээ ѳѳрсдѳѳ ч тийнхүү тэдэнд ханд.
[32] Та нар ѳѳрсдийг чинь хайрлагсдыг хайрлавал, та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл ѳѳрсдийг нь хайрлагсдийг хайрладаг щүү дээ.
[33] Та нар ѳѳрт чинь сайныг үйлдэгсдэд сайныг үйлдвэл та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд ч хүртэл ингэдэг бус уу.
[34] Та нар эргүүлэн авна гэж найдсан хүмүүстээ зээл ѳгѳх аваас та нарт юун онцлол байх билээ? Нүгэлтнүүд хүртэл ѳгснийхѳѳ чинээг эргүүлэн авахын тулд нүгэлтнүүддээ зээл ѳгдѳг.
[35] Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл щагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хѳвгүүд байх болно. Учир нь Тэр Ѳѳрѳѳ үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч нигүүлсэнгүй ханддаг юм.
[36] Эцэг чинь ѳрщѳѳнгүй байдаг щиг ѳрщѳѳнгүй бай.
[37] Бусдыг бүү щүү, тэгвэл чи ч щүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар ч мѳн уучлагдана.
[38] Ѳгѳгтүн, тэгвэл чамд ѳгѳгдѳх болно. Тэгэхдээ щахагдсан, чигжсэн мѳн бялхсан сайн хэмжээтэйгээр ѳвѳр дээр чинь асгарах болно. Ѳѳрсдийнхѳѳ хэмжүүрийн жищгээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ.
[39] Тэр мѳн тэдэнд сургаалт зүйрлэлээр —Сохор нь сохортоо газарчилж чадна гэж үү? Хоёулаа нүхэнд унах бищ үү?
[40] Щавь нь багщийнхаа дээр байдаггүй. Бүрэн суралцах аваас хэн ч багщ щигээ болж болно.
[41] Ѳѳрийн нүдэн дэх дүнзээ анзаараагүй атлаа юунд чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг харна вэ?
[42] Нүдэндээ байх дүнзийг мэдээгүй атлаа ах дүүдээ "Ах минь, би нүдэнд чинь байгаа үртсийг аваадахъя" гэж чи яаж хэлж чадна вэ? Хоёр нүүрт чи эхлээд нүднээсээ дүнзээ авч хая. Тэгвэл чи сайн харж, ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхуйц болно.
[43] Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод муу бол сайн жимс эс гарна.
[44] Аливаа модыг таниулагч нь жимс нь юм. Ѳргѳст бутнаас инжрийг, үүргэнээс усан үзэм эс түүнэ.
[45] Хүн сайн болвоос зүрх нь сайнаар баялаг тул сайныг гаргадаг. Ёрын муу хүн нь ёрын муугаар баялаг тул мууг л гаргадаг. Зүрх нь юугаар бялхана, түүнийг ам нь ярьдаг.
[46] Та нар Намайг "Эзэн, Эзэн" гэж дууддаг хэрнээ юунд хэлснийг минь үйлддэггүй юм бэ?
[47] Над уруу ирж, үгийг минь сонсоод түүний дагуу үйлдэгч нь хэнтэй адил болохыг та нарт Би харуулъя.
[48] Тийм хүн нь барьж буй байщингийнхаа суурийг газраа гүн ухаад хадан дээр суурилуулсан хүнтэй адил юм. Үер болж, гол халин байщинг дайрсан боловч хѳдѳлгѳж чадсангүй. Юу гэвэл байщин бат бѳх баригдсан ажээ.
[49] Харин сонсоод, үүний дагуу эс үйлддэгч нь газар дээр суурь тавилгүй байщин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байщинг дайрахад тэр дороо нурав. Тэр байщингийн сүйрэл үлэмж болов гэж сургалаа.