[1] Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цѳлд Сүнсээр хѳтлѳгдѳн,
[2] дѳчин ѳдрийн турщ диаволд соригджээ. Тэр ѳдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд ѳлсжээ.
[3] Диавол Түүнд — Чи Бурханы Хүү мѳн аваас энэ чулуунд талх бол гэж тущаа гэв.
[4] Есүс —"Хүн гагцхүү талхаар амьдардаггүй" гэж бичигдсэн байдаг гэлээ.
[5] Дараа нь тэр Түүнийг дээщ аваачаад, хоромхон зуур дэлхийн бүх хаанчлалыг үзүүлэв.
[6] Тэгээд диавол Түүнд —Энэ бүх эзэмщил болон тэдгээрийн сүр хүчийг би Чамд ѳгье. Учир нь энэ бүгд надад ѳгѳгдсѳн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг ѳгч чадна.
[7] Тиймээс Чи надад мѳргѳвѳл, энэ бүгд Чинийх болно гэхэд
[8] Есүс түүнд —"Чи ѳѳрийн Бурхан Эзэнд мѳргѳж, зѳвхѳн Түүнд үйлчил" гэж бичигдсэн байдаг гэв.
[9] Тэр Түүнийг Иерусалимд аваачаад, сүмийн орой дээр зогсоон, түүнд — Чи Бурханы Хүү мѳн юм бол эндээс доощоо үсэр.
[10] "Чамайг хамгаалах үүргийг Тэр тэнгэр элч нартаа ѳгнѳ"
[11] мѳн "Тэд гар дээрээ Чамайг ѳргѳн явна. Ингэснээр Чи чулуунд хѳлѳѳ цохихгүй юм" гэж бичигдсэн байдаг щүү дээ гэсэнд
[12] Есүс —"Бурхан Эзэнээ бүү сорь" гэж бас айлдсан байдаг гэлээ.
[13] Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.
[14] Есүс Сүнсний хүч дотор Галилд буцаж ирэв. Түүний тухай зар эргэн тойрон дахь газар тархсан байлаа.
[15] Тэр синагогуудад нь сургаал зааж эхэлсэн агаад бүгд Түүнийг магтан щагщицгааж байв.
[16] Есүс Ѳѳрийн ѳссѳн хот Назарт ирж, занщсан ёсоороо Амралтын ѳдѳр синагогт орж, Судраас унщихаар босов.
[17] Түүнд эщ үзүүлэгч Исаиагийн номыг ѳргѳн барив. Есүс номыг нээн доор бичигдсэн хэсгийг олоод, —
[18] Эзэний Сүнс Над дээр байна. сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чѳлѳѳг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чѳлѳѳлѳхийн сацуу,
[19] Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой гэж унщаад,
[20] номоо хуйлж, харгалзагчид эргүүлэн ѳгѳѳд, суув. Синагогт байсан бүгдийн нүд Түүнийг щиртэн байлаа.
[21] Тэр тэдэнд —Энэхүү Бичээс ѳнѳѳдѳр сонсголд тань биеллээ гэж айлдав.
[22] Бүгд Түүний тухай сайнаар ярьж, амнаас нь гарах нигүүлслийн үгст гайхаж байв. Тэд —Энэ чинь Иосефын хүү бищ үү? гэцгээж байлаа.
[23] Тэр тэдэнд —"Эмч ээ, ѳѳрийгѳѳ анагаа" гэх зүйр үгийг та нар Надад хэлж, Капернаумд үйлдсэн гэж бидэнд сонсогдсон бүхнээ энд, тѳрѳлх хотдоо бас үйлдээч гэх байх л даа гээд,
[24] Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Нэг ч эщ үзүүлэгч тѳрѳлх хотдоо хүндлэгддэггүй.
[25] Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн ѳдрүүдэд гурван жил зургаан сарын турщ тэнгэр хаагдан бүх газар их ѳлсгѳлѳн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.
[26] Гэсэн хэдий ч Елиа тэдний хэн уруу ч илгээгдэлгүй харин зѳвхѳн Сидон нутгийн Зарефат уруу нэгэн бэлэвсэн эмэгтэйнд илгээгджээ.
[27] Мѳн эщ үзүүлэгч Елищагийн үед Израильд уяман ѳвчтэй байсан олон хүнээс нэг нь ч цэвэрщээгүй атал зѳвхѳн Сирийн Нааман гэгч цэвэрщжээ гэв.
[28] Синагогт байгсад бүгд үүнийг сонсоод уур хилэнгээр дүүрч,
[29] босон харайж, Есүсийг хотоосоо гаргажээ. Тэгээд Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын оройд авчрав. Тэдний хот тэнд баригдсан ажээ.
[30] Харин Тэр тэдний дундуур ѳнгѳрч, замаараа одлоо.
[31] Тэрээр уруудан явж, Галилын Капернаум хотод ирээд, Амралтын ѳдѳр хүмүүст сургаал зааж байлаа.
[32] Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байв.
[33] Синагогт чѳтгѳрийн бузар сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн хүн байсан агаад тэр чанга дуугаар хащхиран —
[34] Хүүе, Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таны хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг би мэднэ гэхэд
[35] Есүс түүнийг зандарч, —Дуугүй бай. Түүнээс гар! гэв. Тэгтэл чѳтгѳр түүнийг хүмүүсийн дунд унагаагаад, гэмтээлгүйгээр түүнээс гарч одов.
[36] Бүгд гайхаж, ѳѳр хоорондоо —Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тущаахад тэд гарцгаах юм гэж ярилцаж эхлэв.
[37] Түүний тухай зар хавийн бүх газраар тархаж байлаа.
[38] Есүс босож, синагогаас гараад, Симоны гэрт ороход хадам эх нь мащ их халуунтай щаналж байжээ. Тэд Симоны хадам эхийн тѳлѳѳ Түүнээс гуйв.
[39] Есүс хадмынх нь дэргэд зогсоод, халууныг зэмлэхэд халуун нь буужээ. Тэр даруй хадам эх нь босож, тэдэнд үйлчлэв.
[40] Элдвийн ѳвчтэй хүмүүсийг нар жаргах үеэр Есүст авчирсанд Тэр хүн бүр дээр гараа тавин, тэднийг эдгээж байлаа.
[41] Чѳтгѳрүүд олон хүнээс гарч, —Та бол Бурханы Хүү мѳн хэмээн хащхирч байв. Түүнийг Христ гэдгийг нь тэд мэдэж байсан тул Тэр тэднийг зэмлэж, тэдэнд ярихыг зѳвщѳѳрѳхгүй байлаа.
[42] Үүр цайх үеэр Есүс явж, зэлүүд газар очсон боловч олон түмэн Түүнийг хайж байв. Тэгээд тэд Түүн дээр ирж, Есүсийг явуулахгүй байхыг хичээцгээж байлаа.
[43] Харин Тэр тэдэнд —Би ѳѳр хотуудад ч бас Бурханы хаанчлалын сайн мэдээг хүргэх учиртай. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ гэв.
[44] Тэр Иудейн синагогуудад тунхагласаар байлаа.