Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:56

[1] Бид­ний дунд биел­сэн үйл явд­луу­дын та­лаар олон хүн эмхтгэхээр завдаад,

[2] анх­наасаа нү­дээр гэрч­лэг­чид бѳгѳѳд үгийн үйлч­лэг­чид болсон тэд, би­дэнд эд­гээ­рийг улам­жил­санч­лан

[3] бүг­дийг эх­нээс нь нягт­лан су­дал­сан миний бие танд түү­нийг дэс да­раа­лан би­чиж ѳгѳх нь зо­хис­той хэмээн үзлээ, эр­хэм хүн­дэт Тео­фил минь.

[4] Энэ нь таны заа­лгасан зүйл­сийн та­лаарх бат үнэ­нийг та­ниу­ла­хын тулд билээ.

[5] Иу­дейнe хаан Хе­ро­дын ѳд­рүү­дэд Абиа­гийн бүл­гийн За­ха­риа нэр­тэй нэ­гэн та­хилч бай­жээ. Түү­ний эх­нэр ч бас Аа­ро­ны охидоос га­рал­тай бѳ­гѳѳд түү­нийг Ели­за­бет гэ­дэг байв.

[6] Тэд хо­ёу­л, Эзэ­ний бүх ту­щаал зааврыг ѳѳгүй­ да­гаж, Бур­ха­ны ѳм­нѳ зѳвт бай­лаа.

[7] Ели­за­бет хүү­сэр тул тэд үр хүү­хэд­гүй, тэ­гээд ч тэд хо­ёу­л ѳтѳл­сѳн байв.

[8] За­ха­риа бүл­гийн­хээ ээлж ёсоор Бур­ха­ны ѳм­нѳ та­хил­чийн ал­быг гүй­цэт­гэж байх зуур ийм яв­дал то­хио­жээ.

[9] Та­хил­чийн ёс­ло­лын занщ­илаар що­до­ход, Эзэ­ний сүмд орж ут­ла­га уу­гиу­лах үү­рэг түүнд ногдсон бай­на.

[10] Ут­ла­га уу­гиу­лах тэр цагт, цуг­лар­сан ард олон бүгд га­даа нь зал­бирц­гааж бай­жээ.

[11] Эзэ­ний тэн­гэр элч ут­ла­гын та­хи­лын щи­рээ­ний ба­руун талд зог­сож бай­гаа нь түүнд үзэг­дэв.

[12] За­ха­риа түү­нийг хар­маг­цаа сан­дарч, ай­жээ.

[13] Ха­рин тэн­гэр элч түүнд —За­ха­риа аа, бүү ай. Чи­ний гуйлт сон­согд­сон бѳ­гѳѳд эх­нэр Ели­за­бет чинь чамд хүү тѳ­рүүл­нэ. Чи түүнд Ио­хан гэ­дэг нэр ѳгѳх бол­но.

[14] Чи баяр­тай хийгээд жаргалтай болж, олон хүн түү­нийг тѳ­рѳ­хѳд баяс­на.

[15] Тэр Эзэ­ний ѳм­нѳ агуу бо­лох бѳ­гѳѳд дарс юмуу сог­тоох ун­дааг хэ­зээ ч ам­сах­гүй. Эхийн­хээ хэв­лийд байх­даа ч Ариун Сүн­сээр тэр дүү­рэн байх бол­но.

[16] Тэр Из­раи­лийн хѳв­гүү­дээс ол­ныг нь Эзэн Бур­ханд нь эр­гүү­лэн хан­дуу­лах бол­но.

[17] Эц­гүү­дийнх нь зүр­хийг хүүх­дүүдэд нь, дуул­га­вар­гүй нэг­нийг зѳвтийн мэр­гэн ухаанд бу­цаа­хын тулд Эзэ­ний ѳм­нѳ Елиа­гийн хүч бо­лоод сүнс до­тор яв­на. Тийн­хүү Эзэ­ний тѳ­лѳѳ бэлт­гэгд­сэн хү­мүү­сийг бэ­лэн бол­гох юм гэ­в.

[18] За­ха­риа тэн­гэр эл­чид —Би үү­нийг юугаар мэ­дэх би­лээ? Би хѳг­щин хүн, эх­нэр маань ч ѳтѳл­сѳн гэ­хэд

[19] тэн­гэр элч ха­риуд нь түүнд —Би Бур­ха­ны ѳмнѳ зог­согч Габ­риел гэгч агаад энэ­хүү сайн мэ­дээг чамд ав­чирч ѳгѳн, чам­д хэлэ­хээр ил­гээгд­сэн юм.

[20] Ха­раг­тун, цаг нь бо­ло­хоор биелэх үгэнд минь чи ит­гээ­гүй уч­раас эд­гээр нь бие­лэг­дэх ѳд­рийг хүр­тэл чи хэл­гүй болж, ярьж ча­дах­гүй гэ­лээ.

[21] Хү­мүүс За­ха­риаг хү­лээн, түү­нийг сүмд уд­санд гай­хац­гааж бай­лаа.

[22] Ха­рин тэр гарч ирээд тэ­дэн­тэй ярьж чад­сан­гүй. Сүм до­тор тэр үзэг­дэл үз­сэн юм бай­на гэж тэд ойл­гов. Ха­рин За­ха­риа тэ­дэнд до­хиж зан­га­саар бай­сан бѳгѳѳд тийн­хүү хэл­гүй хэ­вээр хоц­орчээ.

[23] Та­хил­чийн ал­ба гүй­цэт­гэх ѳд­рүүд дуу­са­хад тэр гэр­тээ ха­рив.

[24] Хэд хо­но­гийн да­раа эх­нэр Ели­за­бет нь жи­рэмс­лэн, та­ван са­рын турщ хү­ний нү­дэнд үл ѳр­тѳж, —

[25] Хү­мүү­сийн дунд буй щивщ­гийг минь зай­луу­ла­хаар Эзэн над уруу таа­лан харж, энэ ѳд­рүү­дэд үү­нийг на­дад бү­тээн ѳг­сѳн нь энэ ажээ гэв.

[26] Габ­рие­л тэн­гэр элчийг Га­ли­лын На­зар хот уруу зур­га­ду­гаар сард Бур­хан ил­гээ­сэн ажээ.

[27] Да­ви­дын уд­мын Ио­сеф гэ­дэг хүн­тэй сүй тавь­сан он­гон бүс­гүйн гэрт Габ­риел хүрч ир­лээ. Түү­нийг Ма­риа гэ­дэг байв.

[28] Орж ирээд тэн­гэр элч түүнд —Ивээг­дэгч ээ, баяр­ла! Эзэн чам­тай хамт бай­на гэв.

[29] Ха­рин Ма­риа энэ үгэнд ихэд цо­чиж, энэ нь юун мэнд­чил­гээ байж бо­лох та­лаар эргэцүүлэв.

[30] Тэн­гэр элч түүнд —Ма­риа, бүү ай. Чи Бур­ха­ны тааллыг ол­жээ.

[31] Үзэг­түн, чи хэв­лий­дээ үр­тэй болж хүү тѳ­рүүл­нэ. Түү­нийг чи Есүс гэж нэр­лэх бол­но.

[32] Тэр Хүү аугаа Нэ­гэн бо­лох ба Хам­гийн Дээ­дийн Хүү гэж дуу­даг­да­на. Эзэн Бур­хан Түүнд ѳвѳг Да­ви­дынх нь хаан щи­рээг ѳгѳх бол­но.

[33] Тэр Иа­ко­вын гэ­рийг үүрд хаанч­лах бѳ­гѳѳд хаанч­лалд нь тѳгс­гѳл гэж үгүй гэсэнд

[34] Ма­риа тэн­гэр эл­чид —Би он­гон атал энэ нь яаж бү­тэх би­лээ? гэ­хэд

[35] тэн­гэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хам­гийн Дээ­дийн хүч ча­майг бүр­хэ­нэ. Тий­мээс тѳ­рѳх ариун нэ­гэн нь Бур­ха­ны Хүү гэж дуу­даг­дах бол­но.

[36] Үзэг­түн, чи­ний са­дан Ели­за­бет, хүү­сэр гэг­дэж бай­сан тэр эмэг­тэй мѳн ѳтѳл на­сан­даа хүү­хэд олоод, одоо зур­гаан сар­тай.

[37] Бур­ханд бо­ломж­гүй юм гэж нэг ч байх­гүй гэж хэ­лэв.

[38] Ма­риа —Эзэ­ний щи­вэгч­нийг ха­раг­тун. Хэл­сэн үг­сийн тань да­гуу на­дад бие­лэх бол­ту­гай гэ­хэд нь тэн­гэр элч түү­нийг ор­хин од­лоо.

[39] Тэр ѳд­рүү­дэд Ма­риа бо­соод уу­лар­хаг нут­гийг зо­рин Иу­да­гийн нэ­гэн хот уруу яа­ран явж,

[40] За­ха­риа­гийн гэрт орж Ели­за­бет­тай мэнд­лэв.

[41] Ели­за­бет Ма­риа­гийн мэн­дийг сонс­могц хэв­лий дэх хүү­хэд нь хѳдѳлжээ. Ели­за­бет Ариун Сүн­сээр дүүрч,

[42] чан­га дуу­гаар хащ­хи­ран — Ерѳѳгдсѳн нь олон эмэг­тэй­н дун­даас чи билээ. Хэв­лий дэх үр чинь ч ерѳѳгдсѳн ажээ.

[43] Яасан гэж, Эзэ­ний минь эх над дээр ирдэг би­лээ?

[44] Ха­раг­тун, мэн­дийн дуу чинь чихэнд минь сон­согд­могц хэв­лий дэх үр минь баяр­лан хѳд­лѳв.

[45] Эзэ­нээс ѳѳрт нь айлд­сан зүйл биел­нэ гэ­дэгт ит­гэ­сэн тэр эмэг­тэй болох чи ерѳѳл­тэй еэ! хэ­мээв.

[46] Ма­риа —Сэт­гэл минь Эзэ­нийг дээ­дэл­нэ,

[47] сүнс минь ч ми­ний Ав­рагч Бур­ханд баяс­сан.

[48] Щи­вэгч­ний­хээ даруу байд­лыг Эзэн ха­рав. Ха­раг­тун, энэ ца­гаас хойщ бүх үеийн­хэн на­майг ерѳѳгдѳгч гэж дуудах бол­но.

[49] Учир нь ми­ний тѳ­лѳѳ агуу үйл­сийг Хү­чит Нэ­гэн хийсэн билээ. Түү­ний нэр ариун би­лээ.

[50] Ѳр­щѳѳл нь Түү­нээс эмээгч­дэд үеэс үед дам­жин байх бол­но.

[51] Тэр мут­раараа хү­чит үйл­сийг бү­тээж, зүрх­ний­хээ бод­луу­дад бар­дам­нагч­дыг та­раа­сан би­лээ.

[52] Удир­дагч­дыг сэн­тий­нээс нь буул­ган да­руу байгс­дыг Тэр ѳр­гѳмж­лѳв.

[53] Ѳлс­сѳн хү­мүү­сийг сай­наар бял­хуулж, бая­чуу­дыг гар хоо­сон бу­цаав.

[54] Ѳѳ­рийн­хѳѳ зарц бо­лох Из­раильд Тэр тус­лан ѳр­щѳѳ­лѳѳ дур­саж,

[55] Эцэг ѳв­гѳ­дѳд маань айлд­санч­лан, Аб­ра­ха­мыг бо­лоод үр уд­мыг нь үүрд ѳр­щѳѳ­нѳ гэ­в.

[56] Ма­риа Ели­за­бе­тын хамт гур­ван сар ор­чим бай­гаад, гэр­тээ буц­лаа.

[57] Ели­за­бе­тын тѳ­рѳх цаг нь болж, хүү тѳ­рүү­лэв.

[58] Эзэн түүнд ѳр­щѳѳ­лѳѳ агуу ихээр үзүүлс­нийг хѳр­щүүд нь бо­лон садан тѳ­рлүүд нь дуу­лаад хамт­даа баяр­лаж бай­лаа.

[59] Ин­гээд найм дахь ѳдѳр нь тэд хүүх­дийн хѳв­чийг хѳн­дѳ­хѳѳр ирээд, хүүг эц­гийнх нь нэ­рээр За­ха­риа гэж нэр­лэх гэ­хэд нь

[60] түү­ний эх —Үгүй, тэр Ио­хан гэж дуу­дуулах бол­но гэв.

[61] Тэд түүнд —Тѳ­рѳл са­дан до­тор чинь ийм нэр­тэй хэн ч байх­гүй щүү дээ гээд,

[62] эц­гээс нь хүүг хэн гэж нэр­лэ­хийг хү­сэж бай­гааг нь до­хио зан­гаа­гаар асуу­санд

[63] За­ха­риа сам­бар гуйж дээр нь «Түүний нэр нь Ио­хан» гэж би­чи­хэд тэд бүгд гай­хаж хоц­ров.

[64] Тэр да­руй түү­ний ам нээг­дэн, хэл нь эвлээд Бур­ха­ныг маг­тан ярьж эх­лэв.

[65] Эр­гэн той­ронд нь амь­др­агсад бүгд ай­даст ав­таж, Иу­дейн уу­лар­хаг нутаг даяар энэ бүх­ний ту­хай яриа болж бай­лаа.

[66] Үү­нийг сонс­сон бү­хэн зүрхэндээ хад­галж —Энэ хүү­хэд тэг­вэл яах бол? гэц­гээж байв. Эзэ­ний му­тар гар­цаа­гүй түү­ний хамт бай­лаа.

[67] Эцэг За­ха­риа нь Ариун Сүн­сээр дүүрч, эщ үзүү­лэн,

[68] —Из­раи­лийн Бур­хан Эзэн маг­таг­дах бол­ту­гай! Юу гэ­вэл Тэр би­дэн уруу ирж, Ард түм­нийхээ тѳ­лѳѳ зо­лил­тыг гүй­цээ­лээ.

[69] Зарц Да­ви­дынхаа гэрт бид­ний тѳ­лѳѳх ав­ра­лын эв­рийг бос­гов.

[70] (Тэр эрт­нээс ариун эщ үзүү­лэгч­дийн­хээ амаар дам­жуу­лан айлд­санч­лан)

[71] Энэ нь дайс­нуу­даас маань бо­лоод бид­нийг үзэн ядагс­дын га­раас ав­рах ав­рал бѳ­гѳѳд

[72] эцэг ѳв­гѳ­дѳд минь ѳр­щѳѳл үзүүлж, Ѳѳ­рийн ариун гэ­рээ­г дур­са­хын тулд юм.

[73] Тэр гэ­рээ нь бид­ний эцэг Аб­ра­хамд тан­га­раг­ла­сан тан­га­раг бѳ­гѳѳд

[74] дайс­нуу­дын га­раас ав­раад, ай­дас түг­щүүр­гүй­гээр

[75] бид бүх ѳд­рийн­хээ турщ Түү­ний ѳм­нѳ ариун бо­лоод зѳвт бай­дал до­тор Түүнд үйлч­лэ­хийн тулд бо­лой.

[76] Хѳвүүн, чи Хам­гийн Дээд Нэ­гэ­ний эщ үзүү­лэгч гэж дуу­даг­да­х нь Чи за­мыг нь бэл­дэ­хээр Эзэ­ний ѳм­нѳ явж,

[77] Нүглийнх нь уучлалаар авралын мэдлэгийг нь ард тү­мэндээ ѳгѳ­хийн тулд

[78] Ийн Бур­ха­ны маань ни­гүүл­сэн­гүй ѳр­щѳѳ­лѳѳр Дорнын гэгээ дээ­рээс би­дэнд айлч­лан ирэх нь

[79] ха­ран­хуй хийгээд үх­лийн сүү­дэрт суугс­дын дээр гийж, хѳ­лийг маань амар тайв­ны зам уруу чиг­лүү­лэ­хийн тулд юм гэсэн хэмээв.

[80] Хүү­хэд ѳс­сѳѳр, сүн­сээр хү­чир­хэг бол­сон бѳ­гѳѳд Из­раи­лийн ѳм­нѳ гарч ирэх ѳд­рѳѳ хүр­тэл цѳлд амьд­рав.

Лук — Chapters