Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:24

[1] Бур­ха­ны үгийг сон­сох гэсэн ард олон Түүнийг той­рон бү­чсээр байхад Тэр Ген­не­са­ре­тын нуу­рын эр­эг дээр зог­сож байсан бѳгѳѳд

[2] тэр үед нуу­рын хѳ­вѳѳнд хоёр завь бай­хыг ха­рав. Ха­рин за­гас­чид нь за­ви­наа­саа буу­гаад то­роо угааж бай­лаа.

[3] Есүс за­ви­нуу­дын нэ­гэн дээр бу­юу Си­мо­ны за­вин дээр га­раад, газ­раас жаа­хан хол­дуу­ла­хыг түү­нээс гуйж, суу­гаад за­вин дээ­рээс ард олонд сур­гаа­лаа заалаа.

[4] Тэрээр айл­даж дуу­саад, Си­монд —Ус­ны гүн уруу нь оч, загасчлахын тулд то­роо доощлуул гэ­хэд

[5] Си­мон —Эзэнтэн, бид щѳ­нѳ­жин­гѳѳ зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр Тань то­роо доощлуулъя гэв.

[6] Ийн үйлдтэл мащ олон за­гас орсноор тор нь хүүрч эх­лэв.

[7] Тэд нѳ­гѳѳ за­вин дээр буй нѳхдѳдѳѳ ирж тус­ла­хыг до­хи­ход, тэд ирж хоёр за­вийг дүүр­гэсэнд живэх щахав.

[8] Үүнийг үзсэн Си­мон Петр Есү­сийн хѳлд унаад —Эзэн, на­майг орхиоч! Би нү­гэлт хүн гэ­лээ.

[9] Энэ за­гасч­ла­лаас болж тэр бо­лон нѳ­хѳд нь бүр цочирджээ.

[10] Мѳн Си­мо­ны хамт­раг­чид бо­лох Зе­бе­деен хѳв­гүүд Иа­ков, Ио­хан хоёр ч ингэж гэнэ. Тэг­тэл Есүс Си­монд —Бүү ай! Үү­нээс хойщ чи хү­мүү­сийг за­гасч­ла­х бол­но гэв.

[11] Тэ­гээд за­виа эрэгт татан гаргасан тэд, бүх­нээ ор­хин, Түү­нийг да­га­лаа.

[12] Есү­сийг нэ­гэн хо­тод байх үед нь, харагтун, нил уя­ман болсон нэг эр Түү­нийг ха­раад нүү­рээ­рээ унаж, —Эзэн, Та хүс­ на­майг цэ­вэр бол­гожi чад­на щүү дээ гэж гуй­лаа.

[13] Тэр га­раа сун­ган түүнд хүрч —Би хү­сэж бай­на. Цэ­вэрщ гэ­хэд тэр да­руй уя­ман ѳвч­ин нь түүнээс ан­ги­жир­лаа.

[14] Тэ­рээр хэнд ч хэлж бо­лох­гүй гэж түүнд ту­щаа­гаад, —Ха­рин явж, ѳѳ­рий­гѳѳ та­хил­чид үзүү­лээд, тэ­дэнд гэрч­лэл бол­гон Мо­се­гийн тущаасан ёсоор цэ­вэрщ­сэ­ний­хээ тѳ­лѳѳ ѳр­гѳл ѳр­гѳ гэ­лээ.

[15] Гэвч Түү­ний ту­хай зар улам га­зар авч, асар олон хү­н Түү­нийг сон­сох мѳн ѳвч­нѳѳ эд­гээл­гэ­х гэж ху­ран цуг­лаж байв.

[16] Ха­рин Тэр эз­гүй зэ­лүүд га­зар уруу дайжин явж, зал­бир­даг бай­лаа.

[17] Нэ­гэн ѳдѳр Түү­нийг сур­гаа­лаа зааж бай­хад нь тэнд Ие­ру­са­лим, Иу­дей бо­лон Га­ли­лын бүх тос­го­доос ир­сэн хэ­сэг хуу­лийн багщ нар бо­лоод фа­ри­сай­чууд сууж бай­жээ. Эд­гээл­гэ­хийн тулд Эзэ­ний хүч Түүнд ѳгѳгд­сѳн байв.

[18] Үзэг­түн, саа ѳвч­тэй нэгэн хү­нийг хэ­дэн хүн дэвс­гэр­тэй нь авч­рав. Тэ­гээд до­тогщ нь оруулж, Түү­ний ѳм­нѳ аваа­чих гэж хи­чээ­сэн бо­ловч

[19] багщир­сан ол­ноос болж түү­нийг до­тогщ нь оруу­лах ар­га­гүй бай­сан тул тэд дээ­вэр дээр гарч, дээв­рээр тэр хү­нийг дэвс­гэр­тэй нь доощ буул­гаж, Есү­сийн ѳм­нѳ, яг тѳвд нь та­вив.

[20] Ит­гэ­лийг нь ха­рсан Есүс —Нү­гэл чинь ууч­лагд­лаа, хүн минь гэ­хэд

[21] хуу­лийн багщ нар бо­лон фа­ри­сай­чууд —Бур­ха­ныг доромжлон ярьж буй энэ хэн гэгч вэ? Гагц­хүү Бур­ха­наас ѳѳр хэн нүг­лийг уу­чилж ча­дах би­лээ? гэж бо­доц­гоо­ход,

[22] бод­лыг нь мэд­сэн Есүс тэ­дэнд хандан —Юунд та нар зүрхэндээ ийн­ бо­дов?

[23] "Нү­гэл чинь ууч­лагд­лаа" гэж хэ­лэх эс­вэл "Бо­соод алх" гэж хэ­лэ­хийн аль нь амар­хан гэж?

[24] Ха­рин Хү­ний Хү­ү­ га­зар дээр нүг­лүү­дийг ууч­лах эрх мэ­дэл­тэйг та нарт мэ­дүү­лэ­хийн тулд гээд саа ѳвч­тэй хүнд —Би чамд хэлж бай­на. Бос, дэвс­гэ­рээ аваад гэр­тээ харь гэв.

[25] Тэр да­руй тэр тэд­ний ѳм­нѳ бо­сож, дээр нь хэв­тэж бай­сан юмаа аваад, Бур­ха­ныг ал­дар­щуул­саар гэ­рийн зүг яв­жээ.

[26] Тэд бүг­дээ­рээ гай­хан цочирдож, Бур­ха­ныг ал­дар­щуулж эхэл­сэн бѳ­гѳѳд —Бид ѳнѳѳ­дѳр мѳн ч хачин юм үзлээ гэц­гээн бүгд ай­даст авт­сан бай­лаа.

[27] Да­раа нь Тэр гарч яван тат­ва­рын га­зар суу­х, тат­вар ху­раагч Ле­ви гэгч хү­нийг ха­раад, —На­майг да­га гэж түүнд хэ­лэ­хэд

[28] тэр ха­маг юмаа ор­хин бо­сож, Түү­нийг да­га­лаа.

[29] Есүст зо­риулж Ле­ви гэр­тээ том зоог ба­рив. Тэнд олон тат­вар ху­рааг­чид бо­лон ѳѳр хү­мүүс тэ­дэн­тэй хамт щи­рээнд тух­лан сууж бай­жээ.

[30] Фа­ри­сай­чууд болон тэд­ний хуу­лийн багщ нар —Та нар чинь яа­гаад тат­вар ху­рааг­чид бо­лон нү­гэлт­нүү­дийн хамт идэж, ууж бай­даг би­лээ? гэж щавь нарт нь дур­гүй­цэн хэ­лэ­хэд

[31] Есүс тэ­дэнд —Эмч эрүүлд нь бус, ѳвч­тэйд нь хэ­рэг­тэй.

[32] Би зѳвтийг бус, ха­рин нү­гэлт­нүү­дийг гэм­щилд дуу­да­хаар ир­сэн юм гэв.

[33] Тэд Түүнд —Ио­ха­ны щавь нар байн­га ма­цаг барьж, зал­бира­лаа ѳр­гѳ­дѳг. Фа­ри­сай­чуу­дын щавь нар ч мѳн адил үйлд­дэг. Ха­рин Та­ных идэж, ууц­гаах юм гэ­сэнд

[34] Есүс тэ­дэнд —Сүйт залууг бай­хад та нар түүний ба­раа бо­логч­дыг ма­цаг ба­риулж бо­лох­гүй биз дээ?

[35] Ха­рин тэр ѳд­рүүд ир­нэ. Сүйт залуу тэд­нээс аваа­чиг­дах ѳд­рүү­дэд тэд ма­цаг ба­ри­на гэв.

[36] Тэ­гээд Тэр мѳн тэ­дэнд нэ­гэн сур­гаалт зүйр­лэ­лээр —Хэн ч щи­нэ дээ­лээ­сээ нѳхѳѳс урж аваад, хуу­чин дээ­лээ нѳх­дѳг­гүй. Тэг­вэл тэр щи­нээ ч урах бол­но. Щи­нэ нь хуу­чинд үл зо­хи­но.

[37] Хэн ч щи­нэ дар­сыг хуу­чин тул­манд хий­дэг­гүй. Тэг­вэл щи­нэ дарс тул­маа сад та­ви­на. Дарс ас­гарч, ту­лам ч сүйднэ.

[38] Ха­рин щи­нэ дар­сыг щи­нэ тул­манд л хийх ёс­той.

[39] Хуу­чин дарс уу­сан хэн ч щи­нийг нь хүс­дэг­гүй агаад "Хуу­чин нь сайн" гэ­х бус уу гэж тэ­дэнд айл­дав.

Лук — Chapters