[1] Есүс Иерихог дайрч ѳнгѳрѳв.
[2] Харагтун, татвар хураагчдын ахлагч Закхай гэгч баян хүн байжээ.
[3] Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч бие нам тул цугласан олноос болоод харж чадахгүй байв.
[4] Тэгээд тэр түрүүлэн гүйж, Түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч ѳнгѳрѳх гэж байлаа.
[5] Есүс тэнд хүрч ирээд, дээщ харж түүнд —Закхай, хурдал, буугаад ир. Ѳнѳѳдѳр Би танайд очих ёстой гэжээ.
[6] Тэр хурдлан бууж, Түүнийг баяртайгаар хүлээн авав.
[7] Үүнийг харсан хүн бүхэн дургүйцэж, —Есүс нүгэлтнийд хоноглох гэнэ гэцгээж байлаа.
[8] Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, ѳѳрийнхѳѳ хѳрѳнгѳний хагасыг би ядууст ѳгнѳ. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дѳрѳв дахин нугалж эргүүлэн ѳгнѳ гэсэнд
[9] Есүс түүнд —Ѳнѳѳдѳр энэ айлд аврал ирлээ. Учир нь тэр ч гэсэн Абрахамын хүү мѳн.
[10] Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.
[11] Тэд энэ бүхнийг сонсох зуурт Тэрээр үргэлжлүүлэн нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь Иерусалимаас холгүй байсан болон Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн нѳгѳѳдүүл нь бодсоных байлаа.
[12] Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын оронг зорьжээ.
[13] Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван мина ѳгѳѳд "Намайг буцаж иртэл энэ мѳнгийг эргэлдүүл" гэжээ.
[14] Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул, араас нь элч илгээн "Энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ" гэж хэлүүлжээ.
[15] Мѳнѳѳх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мѳнгѳ ѳгсѳн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ.
[16] Эхнийх нь ирж "Эзэн, таны нэг мина арван мина болсон" гэхэд
[17] тэр түүнд "Сайн байна, сайн зарц минь. Чи мащ бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо" гэжээ.
[18] Хоёр дахь нь ирж, "Эзэн, таны нэг мина таван мина болсон" гэхэд
[19] тэр түүнд мѳн "Чи таван хот захирах эрхтэй" гэлээ.
[20] Ѳѳр нэг нь ирж, "Эзэн, үзэгтүн, би таны нэг минаг алчууртаа боогоод хав дарчихсан.
[21] Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм" гэсэнд
[22] тэр "Цѳвт боол чамайг үгээр чинь Би щүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу?
[23] Тэгвэл чи мѳнгийг минь юунд банкиндc ѳгсѳнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм" гээд,
[24] дэргэдээ байгсдад "Түүнээс нэг минаг авч, арван минатай хүнд ѳгсүгэй" гэв.
[25] Тэд "Эзэн, түүнд арван мина байгаа щүү дээ" гэхэд
[26] "Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү их ѳгѳгдѳнѳ. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.
[27] Надаар ѳѳрсдийгѳѳ хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь наащ авчирч, ѳмнѳ минь тэднийг хѳнѳѳгтүн" гэж зарлиг буулгажээ гэв.
[28] Эдгээрийг айлдсаны дараа Есүс Иерусалимын зүг тэргүүлэн явав.
[29] Тэгээд Тэр Чидун хэмээх уулын бэлд байх Бетфаг болон Бетанд дѳхѳж ирээд, щавь нараасаа хоёрыг илгээн, —
[30] Эсрэг талд чинь байгаа тосгон уруу яв. Тэнд очоод, та нар хүн хэзээ ч унаж байгаагүй уяатай дудран олно. Тайлаад энд авчир.
[31] Хэн нэгэн та нараас "Та нар юунд уяаг нь тайлна вэ?" гэвэл "Эзэндd хэрэгтэй байна" гэж хэл гэжээ.
[32] Явсан хоёр Түүний айлдсанчлан байгааг олж харав.
[33] Тийнхүү тэд дудрангийн уяаг тайлах үед эзэн нь тэднээс —Та нар юунд дудранг уяанаас нь тайлав? гэхэд
[34] тэд —Эзэндe хэрэгтэй байна гэв.
[35] Тэд дудранг хѳтлѳн ирэхэд хүмүүс түүн дээр дээлээ тохоцгоож, Есүсийг мордуулав.
[36] Түүнийг тийн явах зуур хүмүүс зам дээр нь дээлээ дэвсэж байлаа.
[37] Есүсийг Чидун уулын бэлд ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ ѳѳрсдийн үзсэн хамаг гайхамщгуудын тѳлѳѳ чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгааж, —
[38] Эзэний нэрээр ирэгч Хаан ерѳѳлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! гэж байлаа.
[39] Олны дунд байсан зарим фарисайчууд Түүнд —Багщ аа, щавь нараа хориоч гэсэнд
[40] Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал чулуунууд хащхирна щүү гэв.
[41] Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний тѳлѳѳ уйлж, —
[42] Хэрэв чи ядаж, энэ ѳдѳр амар тайванд юу хүргэхийг мэдсэнсэн бол! Гэвч эдүгээ энэ нь нүднээс чинь далдлагдав.
[43] Дайснууд чинь чиний эсрэг бэхлэлт босгон чамайг бүсэлж тал талаас чинь бүчих ѳдрүүд ирэх үед
[44] чамайг болон чиний дотор хүүхдүүдийг чинь газартай тэгщлэх болно. Тэд чиний дотор чулууг чулуун дээр нь орхихгүй. Учир нь чам дээр Бурханы ирсэн цагийг чи мэдээгүй юм гэв.
[45] Тэр тэгээд сүмд орж, тэнд байсан худалдаачдыг хѳѳн гаргаад,
[46] тэдэнд —"Миний гэр залбирлын гэр байх ёстой" гэж бичигдсэн байтал та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгожээ гэв.
[47] Есүс ѳдѳр бүр сүмд сургаалаа заадаг байлаа. Харин ахлах тахилч нар, хуулийн багщ нар болон олны ахлагчид Түүнийг хѳнѳѳх арга зам хайж байвч
[48] ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.