[1] Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа ѳндѳрлѳж, Капернаумд орж очиход
[2] нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь ѳвдѳѳд үхлүүт байжээ.
[3] Есүсийн тухай тэр сонсоод, ирж, зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав.
[4] Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж —Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн.
[5] Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж ѳгсѳн хүн бол тэр юм гэжээ.
[6] Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн —Эзэн, Та Ѳѳрийгѳѳ наащаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах үнэ хүндтэй бищ.
[7] Иймээс би ѳѳрийгѳѳ ч Тан уруу очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин Та зѳвхѳн үгээ айлдаач, тэгвэл зарц маань эдгэнэ.
[8] Би ч мѳн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь "Яв" гэхэд тэр явж, нѳгѳѳд нь "Ир" гэхэд тэр ирдэг. Боолдоо "Үүнийг хий" гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ.
[9] Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Ѳѳрийг нь дагаж явсан олонд —Та нарт Би хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл хараагүй щүү гэлээ.
[10] Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мѳнѳѳх зарц эрүүл болсныг олж харав.
[11] Үүний дараа удалгүйk Есүс Найн хэмээх хот уруу явжээ. Щавь нар нь мѳн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа.
[12] Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бѳгѳѳд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв.
[13] Эзэн түүнийг хараад ихэд ѳрѳвдѳн түүнд —Бүү уйл гэв.
[14] Тэр очоод авсанд гараа хүргэтэл ѳргѳѳд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс —Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд
[15] үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн ѳгѳв.
[16] Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдарщуулж эхлэн —Бидний дунд агуу эщ үзүүлэгч гарч ирлээ мѳн —Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа.
[17] Түүний тухай энэхүү зар бүх Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
[18] Щавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ.
[19] Иохан щавь нараасаа хоёрыг нь дуудаж, —Та ирэх ёстой Нэгэн мѳн үү, эсвэл бид ѳѳр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв.
[20] Тэд Есүс дээр ирээд, —Баптисч Иохан биднийг Тань уруу илгээж "Та ирэх ёстой Нэгэн мѳн үү, эсвэл бид ѳѳр нэгнийг хүлээх үү?" гэж асуулгаж байна гэжээ.
[21] Яг тэр үед Есүс, ѳвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илаарщуулж, сохорсон олонд хараа хайрлав.
[22] Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэрщиж,l дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна.
[23] Надаас болж үл бүдрэгч нь ерѳѳлтэй еэ! гэв.
[24] Иоханы элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв. —Юу харах гэж та нар цѳл уруу очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү?
[25] Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг.
[26] Тэгэхээр юунд та нар тийщээ очсон хэрэг вэ? Эщ үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ. Би та нарт хэлье, эщ үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм.
[27] Түүний тухай "Харагтун, Би Чиний ѳмнѳ элчээ илгээнэ. Тэр элч ѳмнѳх замыг чинь бэлтгэнэ" гэж бичигдсэн юм.
[28] Эмэгтэйгээс тѳрѳгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нэгэн ч түүнээс агуу билээ гэж айлдав.
[29] Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурхан щударга гэж хүлээн зѳвщѳѳрчээ.
[30] Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ ѳѳрсдийнх нь тѳлѳѳх Бурханы зорилгыг үл хэрэгсэв. —
[31] Тэгвэл энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ?
[32] Тэд гудамж зээл дээр суугаад бие биенээ дуудан, "Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид та нарт гащуудлын дуу дуулахад та нар уйлсангүй" гэх хүүхдүүдтэй адил юм.
[33] Баптисч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар "Түүнд чѳтгѳр щүглэсэн байна" гэдэг.
[34] Хүний Хүү ирээд, идэж уутал та нар "Харцгаа. Ховдог, архичин, татвар хураагч, нүгэлтнүүдийн анд" гэцгээдэг.
[35] Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдүүдээрээ зѳвтгѳгддѳг гэв.
[36] Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув.
[37] Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гѳлтгѳнѳн савтай үнэт тос авчирч,
[38] Түүний хѳлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хѳлийг нь норгож үсээрээ арчаад, хѳлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов.
[39] Есүсийг урьсан фарисай үүнийг хараад, —Хэрэв энэ эщ үзүүлэгч мѳн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд
[40] Есүс хариуд нь —Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон —Багщ аа, түүнийгээ хэлээч гэжээ. —
[41] Нэгэн мѳнгѳ зээлдүүлэгчид хоёр хүн ѳртэй байжээ. Нэг нь таван зуу, нѳгѳѳ нь тавин денарын ѳртэй байв.
[42] Тэд тѳлѳх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь ѳрнѳѳс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь
[43] Симон —Илүү ѳгѳѳмрѳѳр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд —Чи зѳв щүүлээ гээд,
[44] тэр эмэгтэй уруу эргэж, Симонд —Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хѳл угаах ус ч ѳгѳѳгүй, харин энэ эмэгтэй хѳлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа.
[45] Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойщ хѳлийг минь үнссээр байна.
[46] Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хѳлийг минь тослов.
[47] Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд,
[48] эмэгтэйд —Нүгэл чинь уучлагдлаа гэв.
[49] Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо —Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ.
[50] Есүс тэр эмэгтэйд хандаж —Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.