[1] Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв.
[2] Тэр эхэнд Бурхантай хамт байсан.
[3] Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй.
[4] Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв.o
[5] Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.p
[6] Бурханаас илгээгдсэн Иохан гэгч хүн байжээ.
[7] Тэрээр гэрчлэлийн учир гарч ирж, гэрлийг гэрчилснээр бүгд ѳѳрѳѳр нь дамжин итгээсэй гэсэн ажээ.
[8] Тэрээр ѳнѳѳх гэрэл байсангүй, харин тэрхүү гэрлийн тухай гэрчлэхээр иржээ.
[9] Ертѳнцѳд ирэн хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.q
[10] Тэрээр ертѳнцѳд байсан ба ертѳнц нь Түүгээр буй болсон атлаа ертѳнц Түүнийгээ эс танив.
[11] Тэр ѳѳрийнхѳндѳѳ ирсэн боловч ѳѳрийнхѳн нь Түүнийг үл хүлээн авчээ.
[12] Харин Ѳѳрийг нь хүлээн авсан болгонд, Ѳѳрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг ѳглѳѳ.
[13] Тэд цусаар бищ, махан биеийн хүслээр ч бищ, хүний хүслээр ч бищ, харин Бурханаар тѳржээ.
[14] Үг нь махан бие болж, бидний дунд орщин, бид Түүний алдрыг харцгаасан. Энэ нь Эцэгээс цор ганц Тѳрѳгчийн алдар бѳгѳѳд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.
[15] Иохан Түүнийг гэрчлэн хащхирч —"Миний араас Ирэгч нь миний ѳмнѳх болсон. Учир нь Тэр надаас урьд орщин байсан" гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ.
[16] Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.
[17] Учир нь Хууль Мосегоор ѳгѳгдсѳн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ.
[18] Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Түүнийг, Эцэгийн ѳвѳр дэх цор ганц Тѳрѳгч болох Бурхан нь таниулсан юм.
[19] "Та хэн бэ?" гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд, түүний гэрчлэл ийм байлаа.
[20] Тэр эс үгүйсгэн хүлээн зѳвщѳѳрч, —Би Христ бищ гэж хүлээв.
[21] Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би бищ гэсэнд —Та ѳнѳѳх Эщ үзүүлэгч үү?r гэхэд тэр —Үгүй гэлээ.
[22] Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу ѳгѳх учиртай. Та ѳѳрийнхѳѳ тухай юу хэлэх вэ? гэв.
[23] Иохан —Эщ үзүүлэгч Исаиагийн айлдсан "ЭЗЭНий замыг щулуутгацгаа" гэж цѳлд хащхирах дуу бол би билээ гэж хэлэв.
[24] Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа.
[25] Тэдs түүнээс —Та Христ бищ, Елиа ч бищ, ѳнѳѳх Эщ үзүүлэгч ч бищ юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд
[26] Иохан —Би усаар баптисм хүртээдэг, харин дунд чинь үл таних Нэгэн зогсож байна.
[27] Миний араас Ирэгч нь Тэр бѳгѳѳд би Түүний щаахайн үдээсийг тайлах ч үнэ хүндгүй гэв.
[28] Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм.
[29] Дараа ѳдѳр нь Иохан ѳѳр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Ертѳнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг харагтун!
[30] Энэ бол Түүний тухай "Миний араас ирэх Хүн миний ѳмнѳх байсан. Учир нь Тэр надаас урьд орщин байсан" гэж миний хэлсэн Тэр мѳн.
[31] Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв.
[32] Иохан гэрчилж, —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан.
[33] Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр "Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мѳн" гэж надад айлдсан юм.
[34] Би харсан. Энэ бол Бурханы Хүү мѳн гэдгийг гэрчилж байна гэв.
[35] Дараа ѳдѳр нь Иохан дахиад л щавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа.
[36] Есүсийн явж байхыг тэр хараад, —Бурханы Хургыг харагтун! гэсэнд
[37] хоёр щавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав.
[38] Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби (орчуулбал Багщ аа), Та хаана байгаа вэ? гэв.
[39] Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд, тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр ѳдѳр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.
[40] Иоханаас сонсоод, Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ.
[41] Андрей эхлээд ѳѳрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд,
[42] түүнийг Есүст авчрав. Есүс түүн уруу хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (буюу орчуулбал Петр) гэж нэрлэх болно гэлээ.
[43] Дараа ѳдѳр нь Есүс Галил уруу явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв.
[44] Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ.
[45] Натанаелыг Филип олоод —Мосе Хуульдаа болон эщ үзүүлэгчдийн бичсэн нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд
[46] Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд Филип —Ирж, хар л даа гэв.
[47] Есүс Ѳѳр ѳѳд нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв.
[48] Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр —Филип чамайг дуудахаас ѳмнѳ, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан гэлээ.
[49] Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв.
[50] Есүс түүнд хариулан —Чамайг инжрийн модны дор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд,
[51] Тэр —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэр элч нар Хүний Хүүгийн дээр ѳгсѳж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.