[1] Тэр щавь нартаа —Бүдрэх чулуунууд ирэх нь зайлщгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!
[2] Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр.
[3] Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмщвэл, түүнийг уучил.
[4] Хэрэв тэр чиний эсрэг ѳдѳрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам уруу долоон удаа эргэж ирж, "Би гэмщиж байна" гэвэл түүнийг уучил гэв.
[5] Элч нар Эзэнд —Итгэлийг маань нэмээч гэхэд
[6] Эзэн —Та нар гичийн үр щиг итгэлтэй байвал, энэ ялам модонд "Үндсээрээ сугарч, тэнгист урга" гэсэн ч тэр дагах л болно.
[7] Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юмуу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь "Даруй орж, хооллохоор суу" гэж хэлэх үү?
[8] Харин ч түүнд "Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз" гэж хэлэхгүй гэж үү?
[9] Тущаасныг нь гүйцэтгэсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ?
[10] Түүнчлэн та нар ч мѳн адил, та нарт тущаасан бүхнийг гүйцэтгээд, "Бид зохисгүй боолууд. Бид зѳвхѳн юу хийх ёстойгоо л хийсэн" гэж хэл гэжээ.
[11] Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ.
[12] Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман ѳвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа.
[13] Тэд дуугаа ѳндѳрсгѳн —Есүс, Эзэнтэн, биднийг ѳрщѳѳгѳѳч! гэв.
[14] Есүс тэднийг харуутаа, —Яв, ѳѳрсдийгѳѳ тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэрщсэн байлаа.y
[15] Тэдний нэг нь ѳѳрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдарщуулан,
[16] Есүсийн хѳлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал ѳргѳв. Тэр самари хүн байжээ.
[17] Есүс —Арван хүн эдгээлгэсэн бищ үү? Харин бусад ес нь хаана байна?
[18] Энэ харь хүнээс ѳѳр хэн ч Бурханд алдрыг нь ѳргѳхѳѳр буцаж ирсэнгүй юу? гээд,
[19] Тэр түүнд —Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
[20] Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа —Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.
[21] Хэн ч "Хараач, тэнд байна" гэх юмуу эсвэл "Хараач, энд байна" гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дундz байна гэв.
[22] Тэр щавь нартаа —Хүний Хүүгийн ѳдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм ѳдрүүд ирэх боловч та нар үзэхгүй.
[23] Тэд та нарт "Хараач тэнд", "Хараач энд" гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ.
[24] Аянга тэнгэрийн нэг хязгаараас нѳгѳѳ хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Ѳѳрийн ѳдрѳѳ тийн байх болой.
[25] Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бѳгѳѳд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ.
[26] Ноагийн ѳдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн ѳдрүүдэд ч мѳн тийнхүү байх болно.
[27] Ноаг хѳвѳгч авдарт орох ѳдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нѳхѳрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хѳнѳѳв.
[28] Лотын ѳдрүүдэд ч мѳн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.
[29] Харин Лотыг Содомоос гарах ѳдѳр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хѳнѳѳв.
[30] Хүний Хүү илчлэгдэх ѳдѳр ч мѳн тийм байх болно.
[31] Тэр ѳдѳр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хѳрѳнгѳѳ авахаар доощ бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг.
[32] Лотын эхнэрийг санагтун.
[33] Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална.
[34] Би та нарт хэлье. Тэр щѳнѳ нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нѳгѳѳг нь үлдээнэ.
[35] Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нѳгѳѳг нь үлдээнэ.a
[36] ["]
[37] Тэд Түүнд —Эзэн, хаана? гэхэд Тэр —Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.