Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:03

[1] Тэр үед хэ­дэн хүн ирж, Пи­лат га­лил­чуу­дын цу­сыг та­хи­лууд­тай нь холь­сныг Түүнд ѳгүүлжээ.

[2] Есүс тэ­днээс —Тэд бу­сад бүх га­лил­чуу­даас илүү нү­гэлт­нүүд бай­сан тул тийн­хүү зов­сон гэж та нар бод­но уу? гээд,

[3] Үгүй, Би та нарт хэлье. Үл гэм­щих аваас бүгд л үү­ний адил мѳх­нѳ.

[4] Эс­вэл Си­лоа­мын цам­хаг уна­хад үх­сэн тэд­гээр ар­ван найм нь Ие­ру­са­лимд амь­дар­даг бүх хү­нээс илүү ѳр­тн­үүд бай­сан гэж та нар бод­но уу?

[5] Үгүй, Би та нарт хэлье. Үл гэм­щих аваас бүгд л үү­ний адил мѳх­нѳ гэв.

[6] Тэр ийм нэ­гэн сур­гаалт зүйр­лэл айл­дав. —Нэ­гэн хүн усан үз­мийн талбайдаа инж­рийн мод тарь­жээ. Ѳнѳѳх хүн тэр мод­ноос жимс хай­гаад юу ч ол­сон­гүй.

[7] Тэ­гээд цэ­цэр­лэг­чид "Ха­раач, гур­ван жи­лийн турщ би ирж энэ мод­ноос жимс хай­гаад юу ч ол­сон­гүй. Түү­нийг ог­толж хая! Энэ мод юунд газ­рыг дэ­мий эз­лэх ёс­той гэж?" гэ­хэд нь

[8] цэ­цэр­лэгч "Эзэн­тэн, энэ жил­дээ бас аз­ная. Би хѳр­сийг нь сий­рэг­жүүлж, бордъё.

[9] Хэ­рэв ирэх жил жимс ѳг­вѳл сайн биз, үгүй бол огт­лоод л хая­чихъя" гэв.

[10] Есүс Ам­рал­тын ѳдѳр нэ­гэн си­на­гогт сур­гаал зааж бай­лаа.

[11] Үзэг­түн, сүнс­нээс болж ар­ван най­ман жи­лийн турщ ѳвч­тэй бай­сан нэ­гэн эмэг­тэй тэнд байв. Тэр бѳг­тѳр бол­сон учир ер цэх зог­сож чад­даг­гүй бай­жээ.

[12] Есүс түү­нийг ха­раад, дуу­даж —Эмэг­тэй, та ѳвч­нѳѳ­сѳѳ чѳ­лѳѳ­лѳгд­лѳѳ гээд

[13] түүн дээр мут­раа та­ви­хад да­руй тэр цэх болж, Бур­ха­ныг ал­дар­щуулж эх­лэв.

[14] Есүс Ам­рал­тын ѳдѳр эд­гээ­сэнд дур­гүйц­сэн си­на­го­гийн за­хи­рагч хур­сан олонд хан­даж —Ажил тѳр­лѳѳ ам­жуу­лах ёс­той зур­гаан ѳдѳр бай­даг. Тий­мээс Ам­рал­тын ѳдѳр бищ ха­рин ѳѳр ѳд­рүү­дэд л ирж эд­гээл­гэ гэ­хэд

[15] Эзэн түүнд —Хоёр нүүр­тн­үүд ээ, та на­рын хэн чинь Ам­рал­тын ѳдѳр үхэр, илж­гээ са­равч­наас нь гар­гаж, ус­ла­хаар да­гуу­лан эс яв­даг гэж?

[16] Аб­ра­ха­мын охин энэ эмэг­тэйг Са­тан ар­ван най­ман жи­лийн турщ хү­лээ­тэй байл­га­жээ. Тэг­вэл энэ эмэг­тэй Ам­рал­тын ѳдѳр тэр­хүү хү­лээс­нээс ан­гиж­рах ёс­гүй болж бай­на уу? гэв.

[17] Түү­нийг ийн айлд­санд эсэр­гүү­цэг­чид нь бүгд ич­гүүрт оров. Ха­рин ард олон Түү­гээр үйлдэгдэж буй гай­хам­щигт бүх зүйл­сэд баяр­лац­гааж бай­лаа.

[18] Тэ­гээд Тэр —Бур­ха­ны хаанч­лал нь юу­тай адил вэ? Би түү­нийг юу­тай зүйр­лэх вэ?

[19] Энэ нь ги­чийн үр мэт юм. Хүн түү­нийг авч, цэ­цэр­лэг­тээ суулгахад тэр ур­гаж мод бол­ж тэн­гэ­рийн щу­вууд мѳ­чирт нь үүр­лэ­жээ гэв.

[20] Тэр да­хин айлд­ахдаа —Бур­ха­ны хаанч­ла­лыг Би юу­тай зүйр­лэх вэ?

[21] Энэ нь хѳ­рѳн­гѳ мэт юм. Эмэг­тэй түү­нийг авч, гур­ван хэм­жүүр гу­ри­лд хий­хэд энэ нь бү­хэл­дээ ис­дэг юм гэв.

[22] Тэр Ие­ру­са­лим орох зам­даа нэг хот тосгоноос нѳ­гѳѳ уруу нь дам­жин сур­гаа­лаа заа­саар яв­лаа.

[23] Хэн нэгэн Түү­нээс —Эзэн, цѳѳхѳн хүн л аврагдах уу? гэж асуу­хад

[24] Тэр —Хавчиг үүдээр нь оро­хыг хи­чээ. Би та нарт хэлье. Оро­хыг эрэл­хий­лэвч эс ча­дах­ нь олон ажээ.

[25] Нэ­гэн­тээ ѳр­хийн тэр­гүү­лэгч бо­сож үүдээ түгж­вэл, та нар гад­на нь зог­соод, үүдийг нь тог­щин "Эзэн, би­дэнд он­гойл­гож ѳгѳѳч" гэ­хэд чинь Тэр та нарт ха­риуд нь "Та нар хаа­наас ирс­нийг Би мэ­дэх­гүй" гэ­нэ.

[26] Тэ­гэ­хэд нь та нар "Бид Та­ны ѳм­нѳ идэж, ууж бай­сан. Та ма­най гу­дам­жинд сур­гаал зааж бай­сан щүү дээ" гэх бол­но.

[27] Тэр "Би та нарт хэлье. Та нар хаа­наас ирс­нийг Би мэ­дэх­гүй. Буз­рыг үйл­дэгч та нар бүгд На­даас зайл" гэ­хэд нь

[28] Бур­ха­ны хаанч­лалд Аб­ра­хам, Исаак, Иа­ков бо­лон бүх эщ үзүү­лэг­ч бай­гааг мѳн ѳѳрсдийнхѳѳ хѳ­сѳр хаягд­сныг­ та нар ха­раад, уйлж, щү­дээ ха­ви­рах бол­но.

[29] Дор­но, ѳр­нѳѳс хий­гээд ѳм­нѳ, умраас ирэг­сэд Бур­ха­ны хаанч­лалд тух­лах бол­но.

[30] Үзэг­түн, сүүлд бай­гаа­гаас за­рим нь эх­нийх болж, эхэнд бай­гаа­гаас за­рим нь сүүл­чийнх бол­но гэж айл­дав.

[31] Яг тэр үед хэ­сэг фа­ри­сай­чууд гарч ирээд, Түүнд —Хе­род Та­ныг ала­хыг хү­сэж бай­гаа тул эн­дээс холд, яв гэв.

[32] Есүс тэ­дэнд —Явж, тэр үнэ­гэнд "Үзэг­түн, Би ѳнѳѳ­дѳр, мар­гаащ чѳт­гѳ­рүү­дийг зай­луулж, ѳв­чинд нэр­вэг­дэгс­дийг эд­гээ­нэ. Гу­рав дахь ѳдѳр нь Би Ѳѳ­рийн зо­рил­гоо гүй­цээ­нэ" гэж хэл.

[33] Ха­рин Би ѳнѳѳ­дѳр, мар­гаащ мѳн нѳ­гѳѳ­дѳр ч замд явах ёс­той. Учир нь эщ үзүү­лэгч, Ие­ру­са­ли­мын гад­на хѳ­нѳѳг­дѳх ёс­гүй юм.

[34] Ие­ру­са­лим аа, Ие­ру­са­лим аа, эщ үзүү­лэгч­дийг ал­ж, ѳѳрт нь ил­гээг­дэгс­дийг чу­луу­гаар нүүлгэдэг хот оо! Та­хиа дэг­дээ­хэйнүү­дээ да­лав­чин до­роо бѳѳг­нүүл­дэг щиг Би хүүх­дүү­дийг чинь цуг­луу­ла­хыг хич­нээн ч удаа хү­слээ дээ. Харин та нар хүсээ­гүй.

[35] Ха­раг­тун, гэр чинь та нарт хоо­сон үл­дэж байна. Би та нарт хэлье. "Эзэ­ний нэ­рээр Ирэгч нь ерѳѳл­тэй еэ" гэж хэ­лэх тэр ца­гийг хүр­тэл та нар На­майг ха­рах­гүй гэж айлд­жээ.

Лук — Chapters