[1] Есүс хараагаа ѳргѳтѳл, эрдэнэсийн санд бэлгээ хийж буй баячуудыг
[2] мѳн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг Тэр харав.
[3] Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хйилээ.
[4] Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв.
[5] Зарим нь сүмийн тухай, энэ нь гоёмсог чулуунууд болон ѳргѳлийн зүйлсээр хэрхэн чимэглэгдсэнийг ярьж байтал Есүс —
[6] Та нарын харж байгаа энэ бүхний чинь хувьд, нэг ч чулуу нѳгѳѳ дээрээ үлдэхгүй бүгд нурах тийм ѳдрүүд ирэх болно гэв.
[7] Тэд Түүнээс —Багщ аа, хэзээ энэ нь болох вэ? Ийм юм болох үеийн тэмдэг юу вэ? гэж асууцгаав.
[8] Тэр —Тѳѳрѳлдѳхгүйн тулд болгоомжтой бай. "Би бол Тэр байна", "Цаг нь ойрхон байна" хэмээн нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага.
[9] Та нар дайн болон үймээний тухай сонсвол бүү айгтун. Эхлээд энэ бүхэн болох ёстой ч тѳгсгѳл нь хараахан бищ юм гэв.
[10] Тэгээд Тэр цаащ нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бѳгѳѳд
[11] хүчтэй газар хѳдлѳлтүүд болно. Энд тэндгүй гамщиг болон ѳлсгѳлѳн болж, аймщиг хийгээд үлэмж тэмдгүүд тэнгэрээс үзэгдэнэ.
[12] Харин энэ бүгдээс ѳмнѳ Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тущааж, щоронд хорино. Мѳн та нарыг захирагчид болон хаадын ѳмнѳ авчирна.
[13] Энэ нь та нарын гэрчлэх боломж болно.
[14] Ѳѳрийгѳѳ хамгаалах гэж урьдаас бэлдэхгүйн тулд зүрх сэтгэлээ тѳвщитгѳ.
[15] Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт ѳгѳх болно.
[16] Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан тѳрѳл, анд нѳхѳд чинь хүртэл бариулна. Тэд заримыг чинь үхэлд хүргэнэ.
[17] Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.
[18] Гэсэн хэдий ч та нарын толгой дахь щирхэг үс чинь ч устахгүй.
[19] Та нар ѳѳрсдийн тэвчээрээр амиа олж авна.
[20] Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно.
[21] Тэгэхэд Иудейд байгсад нь уулс ѳѳд зугтаг. Хотод байгсад нь тэндээс гараг, хѳдѳѳ байгсад нь хот уруу бүү орог.
[22] Юу гэвэл бичигдсэн бүх зүйл биелэгдэхийн тулд энэ нь ѳщѳѳ авалтын ѳдрүүд байх юм.
[23] Тэр ѳдрүүдэд жирэмсэн болон хѳхүүл эмэгтэйчүүд золгүй еэ! Учир нь газар дээр үлэмжийн уй гащуу болох бѳгѳѳд энэ ард түмний дээр уур хилэн байх болно.
[24] Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цѳлѳгдѳнѳ. Харийнхны цаг гүйцэх хүртэл Иерусалим харийнхны хѳл доор талхлагдах болно.
[25] Нар, сар, оддод тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх щуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас тѳрнѳ.
[26] Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж орон дэлхийд ирж буй зүйлсийг тэд ёрлож, айснаасаа ухаан алдана.
[27] Тэгээд тэд Хүний Хүү үүлэн дунд хүч болон агуу сүр жавхлантайгаар залран ирэхийг харна.
[28] Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ ѳргѳ. Учир нь та нарын золилт айсуй гэв.
[29] Тэгээд Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав. —Инжрийн мод болон бүх моддыг хар.
[30] Тэдгээрийн нахиалахыг хараад зун ойртсоныг та нар мэддэг.
[31] Түүнчлэн та нар энэ бүхэн тохиолдохыг хараад, Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдэгтүн.
[32] Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос наащ энэ үеийнхэн ѳнгѳрѳн одохгүй.
[33] Тэнгэр газар үгүй боловч Миний үгс үгүй болохгүй.
[34] Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор та нарын зүрх дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү ѳдѳр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ.
[35] Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно.
[36] Харин Хүний Хүүгийн ѳмнѳ зогсох, мѳн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв.
[37] Есүс ѳдѳржин сүмд сургаалаа зааж, харин щѳнѳ нь гарч яван Чидун хэмээх ууланд щѳнийг ѳнгѳрѳѳдѳг байв.
[38] Сүмд очиж Түүнийг сонсохоор бүх хүн ѳглѳѳ эртлэн босдог байлаа.