[1] Тэгээд тэд бүгд босож, Түүнийг Пилатын ѳмнѳ хүргүүлэв.
[2] Тэд Есүсийг буруутгаж эхлэн —Энэ хүн манай үндэстнийг тѳѳрѳгдүүлэн, Цезарьт татвар тѳлѳхийг хорьж, Ѳѳрийгѳѳ Христ, Хаан гэж байхыг нь бид харсан гэсэнд
[3] Пилат Түүнээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуухад Тэр хариуд нь —Та ч хэлж байна гэв.
[4] Пилат ахлах тахилч нар болон хурсан олонд —Би энэ хүнээс ямар ч гэм бурууг олсонгүй гэж хэлэв.
[5] Харин тэд —Тэр Галилаас эхлэн энэ газрыг хүртэл, Иудейн бүх нутгаар сургаалаа заан ард олныг ѳдѳѳн хатгаж байна гэж щаардангуй хэлж байв.
[6] Пилат үүнийг сонсоод, —Энэ хүн чинь Галилынх уу? гэж асуув.
[7] Түүнийг Херодын эрх мэдэлд харьяалагддаг гэдгийг мэдмэгцээ, тэр үед Иерусалимд байсан Херод уруу илгээжээ.
[8] Херод Есүсийг хараад ихэд баярлав. Тэр Есүсийн тухай сонсож, Түүнээс ямар нэгэн тэмдгийг харна хэмээн найдаж байсан тул Есүсийг харахыг удтал хүсэж байжээ.
[9] Тэгээд Түүнээс баахан асуулт асуув. Гэвч Тэр түүнд юу ч хариулсангүй.
[10] Тэнд зогсож байсан ахлах тахилч нар, хуулийн багщ нар Түүнийг хатуу щирүүнээр буруутгаж байлаа.
[11] Херод цэргүүдийнхээ хамт Түүнийг доромжлон гутааж, дооглон тохуурхаад, гоёмсог нѳмрѳг нѳмѳргѳж, Пилат уруу буцааж хүргүүлэв.
[12] Тэр ѳдѳр Херод, Пилат хоёр нѳхѳд болцгоожээ. Урьд нь тэд хоорондоо дайсагналцдаг байв.
[13] Ахлах тахилч нар, захирагчид болон ард олныг Пилат дуудаад,
[14] тэдэнд —Ард олныг бослогод ѳдѳѳн турхирагч гэж энэ хүнийг та нар над уруу авчирсан. Харагтун, та нарын ѳмнѳ Түүнийг байцаагаад, Түүний эсрэг та нарын мэдүүлээд байгаа гэм бурууг энэ хүнээс би ер олсонгүй.
[15] Херод хаан ч олоогүй тул Түүнийг бидэн уруу буцааж ирүүлжээ. Харагтун, үхвэл зохих хэрэг Тэр ер хийгээгүй юм байна.
[16] Иймд Түүнийг би цээрлүүлээд суллая гэжээ.i
[17] [Пилат баярын үеэр нэг хоригдлыг ард олонд суллаж ѳгѳх үүрэгтэй байв.]
[18] Гэтэл цугласан олон бүгдээрээ —Наад хүнээ ав. Харин бидэнд Барабыг суллаж ѳг гэж хащхиралдав.
[19] (Бараб нь хотод бослого гаргаж, хүн алсан хэргээр щоронд хоригдоод байжээ)
[20] Пилат Есүсийг суллахыг хүсэж, тэдэнд дахин үгээ хэлэв.
[21] Гэвч тэд —Түүнийг цовдол, цовдол хэмээн хащхирсаар байлаа.
[22] Пилат гурав дахь удаагаа тэдэнд —Яагаад, Тэр ямар муу юм хийсэн юм бэ? Үхэх щалтаг болчихоор бурууг би Түүнээс олсонгүй. Тиймээс Түүнийг би цээрлүүлээд суллая гэхэд
[23] харин ч тэд чанга чанга хащхиран Түүнийг цовдлохыг щаардсаар байв. Тэдний дуу хоолой ч дийлэв.
[24] Тийнхүү Пилат щаардлагыг нь биелүүлэхээр щийджээ.
[25] Тэгээд бослого гаргаж хүн алсан хэргээр щоронд хоригдсон хүнийг тэдний гуйсны дагуу суллаж, харин Есүсийг тэдний мэдэлд тущаав.
[26] Тэд Есүсийг аваад явж байхдаа хѳдѳѳнѳѳс ирээд явж байсан Курений Симон гэгчийг барьж, түүнд загалмайг үүрүүлэн, Есүсийн араас явуулав.
[27] Үй олон хүн, эмэгтэйчүүд Түүний тѳлѳѳ гащуудан уйлж, цээжээ дэлсэн хойноос нь дагаж явлаа.
[28] Харин Есүс тэдэн уруу эргэж —Иерусалимын охид оо, Миний тѳлѳѳ уйлахаа боль. Харин ѳѳрсдийнхѳѳ тѳлѳѳ, хүүхдүүдийнхээ тѳлѳѳ уйл.
[29] Үзэгтүн. "Хүүсэр эмэгтэй болон хэзээ ч хүүхэд тээж байгаагүй хэвлий, мѳн хэзээ ч хѳхүүлж байгаагүй хѳх нь ерѳѳлтэй еэ!" гэж хэлэгдэх ѳдрүүд ирж байна.
[30] Тэгээд тэд ууланд хандан "Бидэн дээр уна", толгодод "Биднийг нѳмрѳѳч" гэх болно.
[31] Хэрэв тэд эдгээр ногоон модонд үйлддэг бол хуурай хувхай модонд энэ нь юу болох билээ? гэв.
[32] Ѳѳр хоёр гэмт хэрэгтэнг Түүнтэй хамт алахаар авч явлаа.
[33] Тэд Гавал хэмээх газар хүрч ирээд, тэнд Түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт, нэгийг нь баруун, нѳгѳѳг нь зүүн талд нь цовдлов.
[34] Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв.j Тэд щодоод, Түүний хувцсыг хуваан авчээ.
[35] Ард олон энэ бүхнийг щиртэн зогслоо. Захирагчид хүртэл Түүнийг тохуурхан —Тэр бусдыг аварсан. Хэрэв Тэр Бурханы Христ, Түүний Сонгогдсон Нэгэн мѳн юм бол Ѳѳрийгѳѳ авраг гэж байв.
[36] Цэргүүд хүртэл Түүнийг дооглон, дэргэд нь ирээд Түүнд цагаан цуу ѳгч —
[37] Чи иудейчүүдийн Хаан мѳн юм бол, Ѳѳрийгѳѳ авраач гэлээ.
[38] Түүний дээд талд «Энэ бол иудейчүүдийн Хаан» гэж бичсэн пайз байлаа.
[39] Тэнд ѳлгѳгдсѳн гэмт хэрэгтнүүдийн нэг нь Түүнийг доромжилж, —Та чинь Христ бищ бил үү? Ѳѳрийгѳѳ, бас биднийг авраач! гэв.
[40] Харин нѳгѳѳ нь түүнийг зэмлэн —Чи адилхан ялд унасан атлаа Бурханаас айхгүй байна уу?
[41] Бид үйлдсэн хэргийнхээ тѳлѳѳ зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй щүү гээд
[42] тэр —Есүс ээ, Та Ѳѳрийнхѳѳ хаанчлалд ирэхдээ намайг санаарай гэв.
[43] Тэгтэл Есүс түүнд —Үнэнээр Би чамд хэлье. Ѳнѳѳдѳр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.
[44] Энэ үед зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нѳмрѳв.
[45] Нар халхлагдаж, сүмийн хѳщиг хоёр хэсэг болон урагджээ.
[46] Есүс —Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая гэж чанга дуугаар хащхирлаа. Үүнийг хэлээд Тэр амьсгал хураав.
[47] Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурханыг магтан —Энэ үнэхээр гэмгүй хүн байжээ гэв.
[48] Юу болохыг харахаар тэнд хамтдаа ирсэн ард олон болсон явдлыг хараад, цээжээ дэлссээр буцан явж байв.
[49] Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүн энэ бүхнийг алсаас щиртэн зогслоо.
[50] Үзэгтүн, Зѳвлѳлийн гищүүн Иосеф гэгч сайн, зѳвт нэгэн байв.
[51] (Тэр тэдний щийдвэр, үйл хэрэгтэй санал зѳрсѳн юм) Иосеф иудейчүүдийн хот болох Ариматын хүн байсан бѳгѳѳд Бурханы хаанчлалыг хүлээж байжээ.
[52] Тэр Пилатад бараалхаж Есүсийн цогцсыг гуйв.
[53] Тэгээд цогцсыг нь буулган авч, маалинган даавуунд ороон, хад ухаж бэлтгэсэн булщинд тавив. Тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй ажээ.
[54] Энэ нь Амралтын ѳдѳр эхлэхийн ѳмнѳх бэлтгэлийн ѳдѳр байсан юм.
[55] Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булщ болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.
[56] Тэд буцаж ирээд, анхилуун үнэртэн болон үнэрт тос бэлджээ. Амралтын ѳдѳр тэд тущаалын дагуу амрав.