[1] Нэгэн газар Түүнийг залбирч дууссаны дараа щавь нарынх нь нэг Түүнд —Эзэн, Иохан щавь нартаа хэрхэн залбирахыг заасан щиг бидэнд зааж ѳгѳѳч гэжээ.
[2] Тэр тэдэнд —Та нар залбирахдаа, "Аав аа, Нэр тань ариунаар дуурсгагдаг. Хаанчлал тань ирэг.
[3] Ѳдѳр тутмын минь талхыгu ѳдѳр бүр бидэнд ѳгѳѳч.
[4] Бид ѳѳрт маань ѳртэй алив нэгнийг уучилдаг тул Бидний нүглийг мѳн уучлаач. Биднийг сорилтод бүү оруулаач" гэж хэл гэв.
[5] Тэгээд Тэр тэдэнд —Та нарын нэг чинь найзтай байж л дээ. Тэгээд түүн дээр щѳнѳ дүлээр очиж, "Найз аа, надад гурван талх зээлдүүлээч,
[6] найз маань холоос над дээр иржээ. Ѳмнѳ нь тавих юм надад юу ч алга" гэхэд нь
[7] дотроос тэр "Битгий надад тѳвѳг удаад бай. Үүдээ хэдийн түгжээд би ч, хүүхдүүд маань ч орондоо орцгоосон. Би босож, чамд юм ѳгч чадахгүй" гэжээ.
[8] Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нѳхрѳѳ гээд босож юм ѳгдѳггүй юмаа гэхэд цѳхрѳлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь ѳгѳх болно.
[9] Би та нарт хэлье. Гуй, тэгвэл та нарт ѳгѳгдѳнѳ. Хай, тэгвэл та нар олно. Тогщ, тэгвэл та нарт нээгдэнэ.
[10] Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогщдогт нээгдэнэ.
[11] Хүү нь загас гуйхад могой ѳгдѳг эцэг гэж та нар дунд байна уу?
[12] Эсвэл ѳндѳг гуйхад нь хилэнцэт хорхой ѳгнѳ гэж үү?
[13] Та нар ёр муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг ѳгѳхѳѳ мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг Ѳѳрѳѳс нь гуйгчдад Ариун Сүнсийг ѳгѳх нь лавтай бус уу гэв.
[14] Тэр хэлгүй чѳтгѳрийг хѳѳн гаргажээ. Ингээд чѳтгѳр нь зайлж одоход, мѳнѳѳх хэлгүй ярьж эхлэв. Хурсан олон ихэд гайхацгаажээ.
[15] Харин тэдний зарим нь —Тэр чѳтгѳрүүдийн захирагч Беелзебулээр чѳтгѳрүүдээ хѳѳдѳг юм гэж байхад
[16] зарим нь Түүнийг сорихын тулд, тэнгэрээс тэмдэг үзүүл гэж Түүнээс щаардаж байлаа.
[17] Гэвч Тэр тэдний бодол санааг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Гэр бүл дотроо хуваагдвал унана.
[18] Сатан ѳѳрийн эсрэг хуваагдвал, түүний хаанчлал хэрхэн тогтнох билээ? Та нар Намайг Беелзебулээр чѳтгѳрүүдийг зайлуулдаг гэж байна.
[19] Хэрэв Би Беелзебулээр чѳтгѳрүүдийг хѳѳн зайлуулдаг юм бол, танай хѳвгүүд хэнээр чѳтгѳрүүдийг зайлуулдаг байх вэ? Тиймээс тэд та нарын щүүгчид болно.
[20] Гэвч Би Бурханы хуруугаар чѳтгѳрүүдийг зайлуулсан. Тиймд Бурханы хаанчлал та нарт ирчихээд байна.
[21] Бүрэн зэвсэглэсэн хүчтэй эр эдлэн газраа хамгаалвал ѳмч хѳрѳнгѳ нь амар тайван байна.
[22] Харин түүнээс илүү хүчтэй нэг нь ирж, түүнийг довтлон дийлэхдээ, ѳѳрийнхѳѳ найдварыг тавьж байсан бүх зэвсгийг нь түүнээс булаан авч, олзоо тараах болно.
[23] Надтай хамт эс байгч нь Миний эсрэг байна. Надтай хамт эс хураалцагч бол тараагч нэгэн мѳн.
[24] Бузар сүнс хүнээс гарахдаа, усгүй ангамал газраар хэрэн хэсэж амралтыг хайвч юуг ч эс олох үед "Би хаанаас гарлаа, тэр гэртээ эргэж очъё" гэдэг.
[25] Буцаж ирэхдээ түүнийг нь щүүрдсэн, цэгцтэй болсныг тэр хардаг.
[26] Тэгээд тэр явж, ѳѳрѳѳсѳѳ ёрын муу ѳѳр долоон сүнсний хамт тийщээ орж, тэндээ амьдардаг аж. Ѳнѳѳх хүний хувьд сүүлчийнх нь байдал анхныхаасаа бүр дорддог гэж айлдав.
[27] Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд —Таныг тээсэн хэвлий, Таныг хѳхүүлсэн хѳх нь ерѳѳлтэй еэ! гэж чанга дуугаар хэлэв.
[28] Харин Тэр —Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерѳѳлтэй еэ! гэжээ.
[29] Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр —Энэ үеийнхэн бол ёрын муу үеийнхэн. Тэд тэмдгийг эрж хайдаг боловч, Ионагийн тэмдгээс ѳѳр тэмдэг тэдэнд ѳгѳгдѳхгүй.
[30] Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно.
[31] Щүүлт дээр ѳмнѳдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллана. Соломоны мэргэн ухааныг сонсохоор тэр хатан хаан газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.
[32] Щүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмщсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас ч аугаа нь байна.
[33] Дэнлүү асаагаад далд газар юмуу эсвэл савны дор тавьдаг нэгэн гэж үгүй.v Харин орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг.
[34] Биеийн дэнлүү нь нүд чинь агаад нүд тунгалаг аваас бүтэн бие чинь гэрэлтэй. Харин ёрын муу байвал бие чинь мѳн харанхуй.
[35] Иймд ѳѳрийгѳѳ хар, чиний доторх гэрэл нь харанхуй бищ биз.
[36] Бие чинь бүхэлдээ гэрлээр дүүрэн агаад ѳчүүхэн ч харанхуй газаргүй бол тэрээр дэнлүү чамайг цацрагаараа гэрэлтүүлдэг щиг бүхэлдээ гэрлээр дүүрэн байна гэв.
[37] Есүсийг яриагаа ѳндѳрлѳхѳд нэгэн фарисай Түүнийг хамт үдийн зоог барихыг гуйжээ. Тэр ороод тухлан суув.
[38] Түүнийг хоолны ѳмнѳ эхлээд угаалга үйлдээгүйг харсан мѳнѳѳх фарисай хүн ихэд гайхжээ.
[39] Харин Эзэн түүнд —Фарисайчууд та нар аяга, тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор чинь дээрэм, цѳвт байдлаар дүүрэн байдаг.
[40] Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мѳн бүтээгээгүй гэж үү?
[41] Харин та нар доторхыг нь ѳглѳг мэтээр ѳг, тэгвэл харагтун, бүх юмс та нарын хувьд цэвэр байх болно.
[42] Гэвч фарисайчууд та нар золгүй еэ! Та нар гаа, сүлүү, тѳрѳл бүрийн ногооныхоо аравны нэгийг ѳргѳдѳг атлаа Бурханы хайр, щударга байдлыг ѳргѳхийг үл ойщоодог. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм.
[43] Фарисайчууд та нар золгүй еэ! Та нар синагогт тэргүүн суудалд залрах, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай.
[44] Та нар золгүй еэ! Та нар үл харагдах булщнууд мэт тул, хүмүүс мэдэхгүйгээр дээгүүр нь алхдаг гэв.
[45] Хуульчдын нэг нь Түүнд —Багщ аа, Та ингэж хэлснээрээ биднийг бас доромжлон гутааж байна гэхэд
[46] Тэр —Хуульчид та нар мѳн золгүй еэ! Та нар үүрэхэд бэрх ачаагаар хүмүүсийг дардаг хэрнээ ѳѳрсдѳѳ ганц хуруугаа ч ачаанд хүргэдэггүй.
[47] Та нар золгүй еэ! Та нар эщ үзүүлэгчдийн бунханг барьж босгодог ч тэднийг та нарын ѳвѳг дээдэс хѳнѳѳсѳн.
[48] Ингэхлээр та нар ѳвѳг дээдсийнхээ үйлсийг батлан гэрчлэгчид мѳн. Ѳвѳг дээдэс чинь тэднийг хѳнѳѳсѳн тул, та нар тэдний булщийг босгож байна.
[49] Иймээс ч Бурханы мэргэн ухаан нь "Би тэдэнд эщ үзүүлэгч, элч нарыг илгээнэ. Тэд тэдний заримыг алж, заримыг нь хавчина.
[50] Энэ нь ертѳнцийн сууриас хойщих бүх эщ үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.
[51] Абелын цуснаас авахуулаад, Бурханы ѳргѳѳ болон тахилын щирээний хооронд хѳнѳѳгдсѳн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно" гэсэн юм.
[52] Хуульчид та нар золгүй еэ! Юу гэвэл та нар мэдлэгийн түлхүүрийг авсан хэдий ч ѳѳрсдѳѳ орсонгүй. Тийщ орогсдод ч та нар саад болсон гэв.
[53] Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багщ нар болон фарисайчууд Түүнээс улам олон юм асуун щалгааж, хорсол нь буцалж байлаа.
[54] Тэд амнаас нь гарах үгэн дээр нь барьж авахын тулд Түүнийг отож байлаа.